АН Төвийн бүсийн эдийн засгийн чуулган зохион байгуулна

АН Төвийн бүсийн эдийн засгийн чуулган зохион байгуулна

АН Төвийн бүсийн эдийн засгийн чуулган зохион байгуулна

Ардчилсан намаас залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар гишүүд, дэмжигчидтэйгээ нээлттэй ярилцаж, санал санаачилгыг нь сонсох зорилгоор есдүгээр сарын 13-нд Төвийн бүсийн эдийн засгийн чуулган зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн эдийн засгийн чуулганыг Дундговь аймагт зохион байгуулах бөгөөд  Өмнөговь, Архангай, Өвөрхөнгай, Төв, Дундговь аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгч зэрэг нийт 600 гаруй төлөөлөгч оролцох юм байна.

Тус нам нь өнгөрсөн долоо, наймдугаар сард Хангайн бүсийн эдийн засгийн чуулган, Баруун бүсийн эдийн засгийн чуулганыг Хөвсгөл, Баян-Өлгий аймгуудад тус, тус зохион байгуулсан. Уг чуулганд 700 орчим бизнес эрхлэгч, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид оролцсон юм.

Ардчилсан нам нь эдийн засгийн чуулганыг бүсчлэлээр зохион байгуулах бүртээ бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг сонсч, шийдвэр гаргах төвшинд хүргэн, асуудлыг шийдвэрлэхэд чиглэж буйн зэрэгцээ бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогуудыг хэлэлцэж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-11 216.38.195.74

-chutgurt yugaan;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж