Орон орны цэргүүд юу иддэг вэ?

Хуучирсан мэдээ: 2023.09.11-нд нийтлэгдсэн

Орон орны цэргүүд юу иддэг вэ?

Орон орны цэргүүд юу иддэг вэ?

Дэлхийн армиуд 1980-аад оноос хойш цэргүүдийнхээ хоол хүнснийг мэдэгдэхүйц сайжруулж эхэлсэн. Ихэнх арми вакуум савлагаатай хоолоор цэргүүдэд үйлчилдэг. АНУ-ын хувьд энэ хоол нь 380 метийн өндрөөс унахыг тэсвэрлэх чадвартай байх ёстой.

1991 оны Персийн булангийн дайны дараа цэргийнхэн үргэлж амт муутай, нэгэн хэвийн хоол идэх нь зан суртахуунд нь сөргөөр нөлөөлж болзошгүйг ойлгосон. Тухайн үед Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга байсан генерал Колин Пауэлл энэ байдлыг засч залруулах үүрэг өгчээ. Өдгөө АНУ-ын цэргүүд дор хаяж 24 нэр төрлийн хоол иддэг. Түүнчлэн төрсөн өдрөөрөө тусгай бялуу иднэ. Хэдий хоолны сонголт өргөн байсан ч АНУ-ын цэргүүд олон жилийн турш пицца идэхийг хүсчээ. Тиймээс эрдэмтэд гурван жил хадгалж болдог пепперони пиццаны жор дээр 20 жил ажиллажээ. Улмаар 2018 онд тус пиццаг цэсэнд нэмсэн. 

Канадын хил дагуух цэргүүдэд цагаан хоолтнуудад зориулсан салмон загас өгдөг. Мөн өглөөний хачиртай талханд зориулсан самрын тос, чанамал өгдөг.

Харин Их Британид цэргүүдийг үндэсний уламжлалт хоол болох тахианы махтай тикка масалагаар хооллодог. Цагаан хоолтнуудад зориулсан паста, гахайн мах, шош зэрэг мөн бий. Хоолны дараа хэрэглэх гаа, гааны амтаа дарах тусгай цай, кофег ч британи цэргүүд хэрэглэдэг.

Өмнөд Солонгост цэргүүдийг тахианы мах, будаа, буурцаг, гахайн хиам, хатаасан халуун ногоотой шөл, кимчи зэргээр хооллодог. Солонгосын цэргийн хоолны халаагуур нь бусад орныхоос ялгаатай буюу халаахад ус шаардлагагүй байдаг. Мөн уламжлалт хоол болох бибимбабаа иддэг. 2020 онд тус улсын арми цэргүүдийг удахгүй цагаан хоол идэх боломжтой болно гэж зарласан. 

Хятад цэргүүд гахайн өндөгний ороомог, хүнсний ногоо, даршилсан гичийн үндэсээр хооллодог. 

Япон цэргүүдийг карри, франкфурт, гамбургерээр хооллодог. Мөн тэд өөрсдийн амтлагч, савхаа авчрах ёстой байдаг. 

Франц цэргүүд шөл, рисотто, гурван төрлийн жигнэмэг, хөх бяслаг, шоколадны пуддинг зэргээр хооллодог. Мөн сонирхолтой нь нэг хайрцаг улаан дарс тэдэнд олгогддог. 

Итали цэргүүд өглөөний цайндаа 40 хувийн спирттэй граппа буюу нэг төрлийн согтууруулах ундаа уудаг. Мөн нунтаг каппучино, гоймон, буурцагны шөл, цагаан будааны салат, лаазалсан мах, жигнэмэг зэргийг иддэг. 

Тэгвэл ОХУ-ын цэргүүд жигнэмэг, гахайн мах, гуляш, цай, кофе, гашуун шоколад, бохь зэргээр хооллодог. Гэвч оросуудын хувьд асуудал нь амтанд бус хэмжээнд байдаг аж. Украины тогооч Женя Михайленко орос цэргүүдийн бэлэн хүнсийг хамгийн муу гэж хэлжээ. "Нохой хүртэл иддэггүй" гэж тэр онцолсон байна. Харин Францын бэлэн хоол хамгийн шилдэг байсан гэв. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж