Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа энэ үед зайлшгүй зохицуулалт хийх болсон талаар нийслэлээс мэдээлсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн сараас /2023.08.26/ тэгш, сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд хязгаарлалттай оролцож буй. Ингэснээр түгжрэл тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлттэй байгаа учир дугаарын тэгш, сондгойгоор зорчих хөдөлгөөнийг сунгах эсэх талаар яригдаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Н.Намуугаас тодрууллаа.
Тэрбээр, цахим хуудас болон зарим мэдээллийн хэрэгслээр улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын хугацааг сунгах талаар мэдээлэл гарсан. Тус шийдвэр албажиж гарсан 20 хоногийн хугацаанд л хэрэгжинэ.
Хэрэгжилтийг сунгахгүй бөгөөд иргэд, албаныхнаас үүнтэй холбоотой санал аваагүй.
Тиймээс зохицуулалт хоногийн дагуу энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ. Түгжрэлийг бууруулах бусад зохицуулалтыг холбогдох алба, хэлтэс хийж ажиллана гэлээ.
ИРГЭДИЙН ЗҮГЭЭС ХИЧЭЭЛ, СУРГУУЛЬ ЖИГДРЭХ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТ ҮР ДҮНТЭЙ ГЭВ
Иргэдийн зүгээс, жил бүрийн өдийд түгжрэл ихэсч, тэг зогсдог. Энэ жил дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцож байгаа нь үр дүнтэй байна. Хэдийгээр 20 хоног ч гэсэн хичээл, сургууль жигдрэх хүртэл замын хөдөлгөөнийг ийн зохицуулж байгаа нь зөв гэлээ.
Мөн тэгш, сондгойгоор автомашиныг хөдөлгөөнд оролцуулснаар төв замаас бусад замуудад түгжрэл сийрэг байгааг онцолж байлаа. Иргэдийн сэтгэгдлийг ЭНД дарж үзнэ үү.
"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал С.АДЪЯАСҮРЭН:
-Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсан. Нийт 20 хоног дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөний ачааллыг зохицуулна. Наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байгаа.
Захирамжид:
- Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
- Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан.
Өнгөрсөн жилийн үр дүнгээс харахад тэгш, сондгой дугаараар автомашин хөдөлгөөнд оролцох нь ачаалал хоёр дахин багасдаг болох нь тогтоогдсон. Тухайлбал, дугаарын хязгаарлалт хийхгүй үед цагт 9-10 км хурдтай байдаг бол хязгаарлалт хийснээр цагт 20 км хурдтай байгаа юм.
Зочин 2023-09-11 192.82.66.30
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Н.Намуу
"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал С.АДЪЯАСҮРЭН
Зочин 2023-09-11 202.126.88.225
грэкийн алдааг бүү давт
Зочин 2023-09-11 202.70.34.70
Их үр дүнтэй байгаа тул сунгах хэрэгтэй шүү.
Зочин 2023-09-11 66.181.180.160
Зөвхөн хааж боох хязгаарлахаас өөр ажил хийдэггүй юм чинь хотын дарга болон сайдыг авч хаяад огт тийм албан тушаалгүй болвол таарна.
Зочин 2023-09-11 213.87.138.90
! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-11 66.181.190.186
Сунгааааа сунга
Зочин 2023-09-11 202.9.40.254
Тэгш, сондгоо гэж явуулсан нь дээр шүү! Оркууд өөрсдөө гай болж байгаагаа огт ойлгохгүй ээ
Зочин 2023-09-11 59.153.112.223
Хуцаарай
Зочин 2023-09-11 66.181.190.188
Үр дүнтэй байсан.Харин шинэ жилийн өмнө 12-сарын 10наас 1сарын 1хүртэл дахиад хязгаарлах хэрэгтэй.Байгуулгуудын шинэ жил эхлээд түгжрэл оргил үедээ очдог шүү.
Зочин 2023-09-11 202.126.88.194
za boliyoo
Зочин 2023-09-11 59.153.115.190
Тэгш дугаартай өдөр илүү олон машин явж байна лээ. Сондгой дугаартай нь цөөн байдаг юм байна. Яармагын замд автобусны эгнээг тусад нь гаргаснаас болж маш их түгжирч байна. Урд нь зүгээр байсан дандаа ингэж улам дордуулж байх юм
Зочин 2023-09-11 82.99.182.246
СУНГА ОН ГАРТАЛ СУНГА