"Худалдагч охин" уран сайхны кино 3 шагнал хүртжээ

"Худалдагч охин" уран сайхны кино 3 шагнал хүртжээ

"Худалдагч охин" уран сайхны кино 3 шагнал хүртжээ
FEFF25 - Udine - Far East Film Festival 2023 - Teatro Nuovo Giovanni da Udine and Cinema Visionario - from 21st to 29th of April 2023 - Photo © 2023 Alice BL Durigatto

Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны кино 32 дахь удаагийн "Киношок" олон улсын кино наадамд амжилттай оролцож, гурван шагнал хүртжээ. Тодруулбал, ОХУ-ын Анапа хотод есдүгээр сарын 2-9-ний хооронд зохион байгуулсан наадмын үндсэн хэсэг буюу бүрэн хэмжээний кино хэсэгт "Худалдагч охин" кино  шалгарч, өрсөлдсөн байна.

Уг фестивалиас “Шилдэг зохиол”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, болон наадмын гол шагнал “Шилдэг кино” гэсэн гурван шагналыг "Худалдагч охин" кино хүртжээ.

"Худалдагч охин" уран сайхны кино гуравдугаар сард Франц улсад зохион байгуулсан "Vesoul International Film Festival in Asian Cinema" 29 дэх кино фестивалийн "Шилдэг кино" буюу "Алтан дугуй" цом хүртэж байв. Энэ уран сайхны кино мөн 2022 онд Нью-Йоркийн Азийн кино фестивалийн шилдэг кино шагнал хүртэж байсан. Мөн Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарч, залуу жүжигчин Б.Баярцэцэг "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагналыг 2022 оны гуравдугаар сард эх орондоо авчирсан. Одоогоор олон улсын 10 кино фестивальд амжилттай оролцоод байна. Уг уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-11 202.9.46.150

Энэ нэг явахгүй киногоо юун ч олон газар руу чирч явдаг юм бэ, одоо болимоор, ичдэггүй юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж