Нүүрсний хулгайг нээлттэй шүүе !

Нүүрсний хулгайг нээлттэй шүүе !

Нүүрсний хулгайг нээлттэй шүүе !

Шүүхээр нүүрсний хулгайн хэргийг нээлттэй шүүлгэх эр зориг эрх баригчдад байна уу гэдгийг олон нийт анхаарал тавин хүлээж сууна.

Хохирол нь 40 их наядаар тооцогддог нүүрсний хэрэгт Ардчилсан нам болон Ардын намаас 20 шахам улстөрч нэр холбогдож, хуулийн байгууллагаар шалгуулж буй.  Авлигатай тэмцэх газар /АТГ/ дээрх хэргээс энэ удаад УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүлж, улмаар шүүх хүлээн авсан.

Гэвч шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд болох байсан ч уг хэрэгт холбогдсон Т.Түвшинбаярын өмгөөлөгч “Шүүх хурал давхацсан” гэх хүсэлт гаргаснаар хойшилж, есдүгээр сарын 12-н болсон.

Яллагдагчаар татагдан, шүүгдэх болж буй Т.Аюурсайхан “Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Өнгөрсөн хугацаанд эх орон ард иргэдийнхээ талд зогссон нь олон дайсантай болгосон байна. Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй. Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, эрх баригчид эл хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг золиос болгохоор шийдсэн нь үнэн бол албан тушаалтнууд оролцсон том хэргийг задлах ганц гарц нь шүүх хурлыг нээлттэй зохион байгуулах. Гэвч шүүх хурал нээлттэй болно гэдэгт улс төрийн хүрээнийхэн эргэлзсээр байна.

Учир нь, ирэх онд УИХ-ын сонгуультай. Ирэх сонгуулиар рейтингийг нь навс унагаж, гудамжинд лааз өшиглүүлж мэдэх хамгийн том хэрэг эрх баригчдын хувьд нүүрсний хулгай. Холбогдсон бүх хүмүүст хариуцлага тооцож, буруутай нэг ч хүн үлдээлгүйгээр шүүхээр шүүлгүүлж, зохих ял шийтгэлийг ногдуулж чадвал МАН жинхэнээсээ авлигатай тэмцлээ гэж ойлгож болно.  Харамсалтай нь, эл хэрэгт хамаг томчууд нь холбогдсон байж болзошгүйгээс хулгайг шүүхээр нээлттэй шүүж чадахгүй, хаалттай хийж болзошгүй аж.

Хэдийгээр эрх баригчид арьсаа хамгаалах зорилгоор шүүх хурлыг хаалттай зохион байгуулах хүсэлтэй байж болох ч шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулахаар хуульчлагдсан байдаг.

Иймээс  ард түмний мэдэх эрхийг хангаж, шүүх хурлыг нээлттэй хийх бүрэн эрх шүүх байгууллагад бий гэсэн үг.

Шүүх хурал нээлттэй болсноор эл хэрэгт нэр холбогдсон цагаасаа “Намайг хэлмэгдүүлж байна. Би шанага нүүрс ч аваагүй” гэх Т.Аюурсайхан, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдсаныхаа төлөө хэрэгтэн боллоо гэх Б.Ганхуяг нар үнэхээр хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдаж, шоронд хоригдсон уу. АТГ-ын мөрдөгчдийн илрүүлсэн тэр олон тэрбумын хохиролтой хэргүүд зохиомол юм уу. Эсвэл тэд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь мөрдлөгийн шатанд хөдөлшгүй баримтаар нотлогдсон байтал мэлзэж, худал ярив уу гэдгийг мэдэх боломжтой болох юм.

АТГ-ын мөрдөгчид эл хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн шалгаад Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна  Т.Түвшинбаяр/Т.Аюурсайханы дүү/, шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдож байсан И.Даваадорж/Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан/, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор Б.Отгонжаргал, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан Г.Гантөмөр, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асантай хамааралтай үйлдэлд “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү  Х.Батхишиг, "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан Б.Эрдэнэбаяр, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадорж, Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд, иргэн О.Угтахбаяр нарыг хамааралтай гэж үзэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Ингэхдээ Т.Аюурсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх хэрэгт буруутган яллагдагчаар татсан бол Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн яллаж буй.

Мөн АТГ нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах үедээ 195 обьектод нэгжлэг хийж, 2046 хүнээс мэдүүлэг авсан байдаг. Энэ хэргийн улмаас 13.8 тэрбум төгрөгийн хахуулийг албан тушаалтнууд авсан байж болзошгүй гэж үзсэн. Түүнчлэн хууль бусаар олсон мөнгийг гадаад орнууд руу шилжүүлсэн болохыг тогтоосон. Тухайлбал,  5,3 сая ам.долларыг АНУ руу, 6 сая орчим ам.долларыг БНСУ руу шилжүүлсэн болохыг олж, тогтоон 2 сая гаруй ам.долларыг нь буцааж, Монгол Улсад буцаан оруулж ирсэн гэдгийг албаныхан мэдээлж байв.

Иймээс хуулийн байгууллага авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчдыг илрүүлэхдээ гэм буруугүй хүмүүсийг хамаатуулдаг болсон уу, эсвэл намын нэр нүүрээр албан тушаалд очсоныхоо дараа улсаа тонодог улстөрчид улайм цайм худал ярьдаг болсон уу гэдгийг мэдэх боломж нь шүүх хурлыг нээлттэй зохион байгуулах юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

өвгөн 2023-09-11 71.198.176.103

Наад өмгөөлөгч нэртэй юмнууд чинь шалтаг заагаад шүүх хурал гацаагаад байдаг болжээ. Дүрэм журмыг нь чангалахгүй бол болохоо байлаа даа.

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.188.183

Нууц гэж байдаггүй юм. Хүмүүс ба компаниуд улсаас зээлж авсан зээлүүдээ эргүүлж төлдөггүй юм. Компаниуд ЖДҮ, Хөгжлийн банк ба Төрийн банк гэх зэргээс зээлж авсан өрөө эргүүлж төлдөггүй юм. Социалист байсан улсад жинхэнэ бизнесмен гэж байдаггүй юм. Бүгд улсын мөнгөөр баяждаг юм.

Avatar

P 2023-09-11 139.5.219.16

Хаана хөрөнгөжөөд байгаа юм бэ? Энгийн байранд амьдардаг шдээ найзуудаа ажлаа хийж яваа энгийн эцэг хүн

Avatar

Нэргүй 2023-09-11 202.9.40.152

Гагцхүү шүүх л гэмт этгээдийг гэм буруутайд тооцож ял оногдуулдаг. Улстөрийн нам энд ямар ч хамаагүй, тэд шүүхэд гнөлөөлж чадахгүй. Та нарын ярьдагаар аль нэг улс төрийн нам "тэг, ингэ" гэхээр шүүх үгэнд нь ороод нээлттэй явуулаад л хэлснээр нь ял оногдуулдаг ч юм биш. Дураараа бодлоо бичихээ больцгоо. Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ч ямар ч хуулийн мэдлэггүй байж дураараа бурахаа болио . Бүх зүйл хуулинд л захирагдана

Avatar

Нэргүй 2023-09-11 103.212.117.145

Ойлгомжтой хулгаййч ингээд худлаа яриад биеээ өмөөрөөд зогсох. Нэг ч удаа хувийн хэвшилд ажиллаж үзээгүй хүн үнэтэй байшинс, морин зүчээ, алтаар морь хүртэл хийгээд тавихыг юу гэж үзэх вэ.

Avatar

ой гутмаар 2023-09-11 202.179.22.28

төрийн албыг төрлийн алба болгоод тэд нар бүр нэг хөгийн.Одоо ч бүх яам аг?нтлаг ийм л байна. Хамгийн адгийн дарганцар гэхэд л Хүүкийн хүн гэх. Төрийн ажил явахгүй байна.Чадваргүй,сэтгэлгүй,хулгайч нараар дүүргэчихсэн.Аюурсайхан шударга хүн юм бол илчлээч дээ.Ганхуяг бол оюутны холбооны дарга байхаасаа л МАН-ын цүнх баригч,хулгайч байсан түүнийг гайхагүй байна

Avatar

L 2023-09-11 139.5.219.16

Хаана хөрөнгөжөөд байгаа юм бэ? Энгийн байранд амьдардаг шдээ найзуудаа ажлаа хийж яваа энгийн эцэг хүн

Avatar

Нэргүй 2023-09-11 59.153.112.185

аюурсайханы араб адуу.адууны тансаг зүчээ энэ тэрийг хаанаас авсан бах уу.

Avatar

Аааа 2023-09-11 139.5.219.16

Сайн гишүүн шүү хамгийн сайн түшээ шүүдээ Яаж байнаааа?

Avatar

Нэргүй 2023-09-11 202.131.248.156

ийм хүмүүс сонгууль өгнө гэж бодхоор 24 онд МАН 60 с дээш суудал авах нь ойлгомжтой юм бна. Яаж ч бодсон оюутны холбоо залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Ганхуяг аа ЭТТ захирлаар, ТТ төмөр замын даргаар Удаануаргал найзаа, ЭТТ ерөнхий нягтлан, дэд захирал гд бараг мафи болсон нь хэнд ч ойлгомжтой шүү дэ. ЭТТ дангаараа 2 их наяд н худалдан авалт нүүрний офтек гэрээ хийсэн гэд бодоод үз дэ.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.РаднааХӨДӨӨНИЙ ХӨХ ӨВГӨДИЙН ХЭЛДГЭЭР "ХҮНЭЭ АЛДСАН МОНДИ" БОЛЖЭЭ БИД. 2023-09-11 59.153.115.254

Социализмын үед хүмүүс бухимдалгүй, тайван амьдарч ажилладаг байсан. Одоогийнх шиг хувийн машин, орон сууц, мөнгө, хөрөнгө тэдэнд байсангүй.Гэтэл ОДОО БИД МАШ ИХ БУХИМДАЛТАЙ, УУР УЦААРТАЙ байна.Яагаад хувийн өмч маань бидэнд баяр баясал авчирахгүй, яагаад хүмүүс өөрийн хэрэгцээнээс илүү хөрөнгө мөнгөтөй болох гээд улайраад байнав. Яагаад бид нэр төр, ёс суртахуунаа гээв."Төрийн минь сүлд өршөө" гэж залбирдаг ард түмэн "76 хулгайч" гэж тэднийг хараах болов.

Avatar

Ard 2023-09-11 202.9.47.6

Нам дагасан өлөниэр эм хулгаач сүргүүд бии болсондоо монголл дандаа цүнхчингүүд даргадаа пялдага гөлөгүүд иргэдэд ярдаг нохой шиг лалрууд

Avatar

Нэргүй 2023-09-11 202.72.245.121

МАН арай зөөлөн хүмүүсээ золионд гаргахаа мэдэлгүй дээ. Аюурсайхан шударга байж магадгүй залуу. Шударга хүн МАН-д хол явахгүй

Avatar

Нэргүй 2023-09-11 49.0.139.170

ayursaihan ih hudlaa hun shig sanagddag

Avatar

У 2023-09-11 139.5.219.16

Даруухан сайн залуу болохоор даварч байгаа юм бишүү

Avatar

Нэргүй 2023-09-11 49.0.139.170

ayursaihan buruutai gj huvidaa bodj bn

Avatar

Ф 2023-09-11 139.5.219.16

Өчнөөн үр хүүхдүүдтэй ёстой тэгэж бодохгүй байна Сайн эцэг хүн

Avatar

Зочин 2023-09-11 66.181.160.93

ХУЛГАЙ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ УТГААР НЬ ХАРУУЛСАН ХҮМҮҮС ШҮҮ ДЭ. УХАХАД НЬ МАФИ, ХУДАЛДАХАД НЬ МАФИ, ЗӨӨХӨД НЬ МАФИ, ХИЛЭЭР ГАРГАХАД НЬ МАФИ, ХУДАЛДАЖ АВАХАД НЬ МАФИ. ТӨГӨЛДӨРШСЭН ДЭЭРЭМ ЮМ ДА.

Avatar

Ф 2023-09-11 139.5.219.16

Хөдөлмөр шдээ Үр хүүхдүүдээ тэгээд яаж тэжээх юм

Avatar

зочин 2023-09-11 59.153.112.117

тэгье бүр төв талбай төв цэнгэлдэхэд шүүе

Avatar

Bold o 2023-09-11 223.33.181.32

Хүрэлсүх, Баттулга 2 ыг шүүж чадах уу
мангасуудаа…Данхан толгойт нь хамгаалаад л дуусна ..

Avatar

Zochin 2023-09-11 59.153.112.199

Хурал нь нээлттэй л явж байна лээ шүү дээ. Өмнөх хурлыг сурвалжлагчид шууд гаднаас нь бичиж аваад сайт дээр тавьсан л байх чинь билээ. Нээлттэй нээлттэй гээд орилоод худлаа попроод л байсан. Шанага нүүрсний тухай яригдахгүй ч гэх шиг. Тэгвэл тэр их мөнгийг хаанаас яаж олж авч хөрөнгөжсөн болж байна. Нүүрстэй холбоотой үйл ажиллагааг бусдад дамлах буюу авилга авах замаар хөрөнгөжсөн юм чинь нүүрсниы хулгайч гэхгүй өөр юу гэх болж байна.

Avatar

Ф 2023-09-11 139.5.219.16

Хаана хөрөнгөжөөд байгаа юм бэ? Энгийн байранд амьдардаг шдээ найзуудаа ажлаа хийж яваа энгийн эцэг хүн

Avatar

Ф 2023-09-11 139.5.219.16

Энгийн байранд амьдардаг сайн эцэг хүн шүүдээ Ажлаа л хийгээд явж байнашд

Avatar

Нэргүй 2023-09-11 202.126.89.182

Нүүрсний хэрэг, 44 их наяд гэх сансарын тоо эдэр бол үлгэр, үхэрнүүдэд зориулсан сенсаци.ш****г 5 юу ч хийж чадахгүй, энэ мэт өөрсдийн бүтээсэн бүтээлдээ бариулж идүүлнэ.

Avatar

Нэргүй 2023-09-11 202.126.90.19

Олон мянган машин нүүрс ямар ч бүртгэлгүй гаргасан худалдсан хэрэг энэ их дуулиан дунд дарагдаад бна уу даа ?!
МАН,АН гэж ялгахгүй бүх хулгайч нарыг шүүх хэрэгтэй !

Avatar

Нэргүй 2023-09-11 103.140.10.154

наад хоригдож байгаа гэх Ганхуяг чинь надтай хамт Интермедэд 14 хоног хэвтэж, эмчлүүлж байгаад гарсан шүү_. ядарсан шинжгүй сайхан явна лээ дээ…

Avatar

Нэргүй 2023-09-11 202.70.34.115

харуул байхым уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж