Европын холбоо 8 улсаар хүрээгээ тэлж магадгүй

Европын холбоо 8 улсаар хүрээгээ тэлж магадгүй

Европын холбоо 8 улсаар хүрээгээ тэлж магадгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины газар нутаг булаан авах дайн нь Европын холбоог өргөжүүлэх төлөвлөгөөг гаргахад түлхэц болжээ. Одоогийн байдлаар 27 гишүүнтэй Европын холбоог найман улсаар өргөжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж эхэлсэн байна. Гэхдээ холбоог тэлэх түүхэн хүсэл эрмэлзлэл нь тодорхой эрсдэл дагуулна гэдгийг ажиглагчид онцолжээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Украин улсыг оролцуулаад шинээр олон орныг Европын холбоонд элсүүлэх нь Пандорагийн  хайрцгийг нээх болно гэж тэд үзэж байна.

Үүний тулд Европын холбоо нь дотооддоо шинэчлэл хийх шаардлагатай бөгөөд энэ нь одоогийн гишүүдийн хооронд олон жилийн хортой зөрчилдөөнийг өдөөж магадгүй юм. Тэлэх аливаа үйл явц хүнд хэцүү байсан ч Оросын түрэмгийлэл нь Европын холбооны зарим орны засгийн газруудын тэвчээрийг алдагдуулжээ. Тухайлбал, Австрийн Гадаад хэргийн сайд Александр Шалленберг "POLITICO" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Одоо зоригтой байж, өргөжин тэлэх хандлагаа өөрчлөх буюу баруун Балканы зургаан орон, Украин, Молдавыг Европын холбооны гэр бүлд оруулах цаг ирлээ” гэсэн байна.

"Энэ тэлэлт бол хүнд сурталтай оролдлого биш … Энэ бол барууны чөлөөт, нээлттэй, ардчилсан амьдралын тодорхой загварыг экспортлох, хамгаалах явдал юм" гэж Александр Шалленберг онцолжээ.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен жил бүр Европын холбооны төлөв байдлын талаарх илтгэлээ есдүгээр сарын 13-нд тавих үеэр уг тэлэлтийн асуудлыг хөндөх төлөвтэй байна. Мөн ирэх аравдугаар сарын сүүлчээр болох тус холбооны 27 орны Европын хэрэг хариуцсан сайд нар уулзах үеэр энэ асуудлыг судлах ёстой гэж Европын холбооны нэрээ нууцаслан хоёр өндөр албан тушаалтны  мэдэгджээ.

Хамгийн гол нь Герман, Франц улсууд Европын холбооны өргөжилтийг дэмжиж байгаа бололтой. Германы канцлер Олаф Шольц энэ оны эхээр Европыг "томруулах" санаачилга гаргаж, үүнд Парис эерэг дохио өгсөн гэж Европын сайд Лоренс Бун ярьсан байна. Тэрбээр "Нэр дэвшигч орнуудад Европын холбоонд элсэх  талаар "тууштай мессеж" өгөх ёстой бөгөөд энэ нь Оросын нөлөөллийн кампанит ажлыг зогсооход нь тусална" гэдгийг онцолжээ. 

ДОЛООН ЖИЛИЙН ТОВ

Гол асуудал нь тохиромжтой цаг хугацаа. Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель 2030 он гэхэд шинэ гишүүдийг холбоонд элсүүлэхийг уриалсан. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон улс орнууд Европын холбооны бүрэн эрхт гишүүн болохоосоо өмнө нэгдсэн зах зээлд нэвтэрч, үе шаттайгаар өргөжүүлэх санааг дэмжиж байна. Австрийн Гадаад хэргийн сайд Александр Шалленберг хэлэхдээ,  гадаад бодлогын шийдвэр гаргадаг Брюсселийн байгууллага болох Европын холбооны улс төр, аюулгүй байдлын хороонд нэр дэвшигч орнуудыг ажиглагчаар нэмэхийг санал болгожээ. "Тэдэнд Европын холбооны тунхаглалд "гарын үсэг зур" гэж шууд тулгахын оронд бид тэднийг өөрсдийн бодол санаа, шийдвэр гаргах хэлбэрийнхээ нэг хэсэг болгох хэрэгтэй" гэж тэрбээр хэлэв.

Энэ удаагийн тэлэлт нь 2013 онд Хорват улсыг эгнээндээ нэгтгэснээс хойших Европыг өргөжүүлэх шинэ эрмэлзэл болж байна. Өмнө нь Туркийг элсүүлэх тухай яриа хэлэлцээнд Францын тухайн үеийн ерөнхийлөгч Николя Саркози 2011 онд Анкарад "үгүй" гэж шулуухан хэлснээр өндөрлөж, цаашид хүрээгээ тэлэхэд саад болсон юм.

Гэвч хэрэв тэд амбицаа хэрэгжүүлэхийг хүсвэл Европын холбооны удирдагчид зарим асуудлыг даван туулах хэрэгтэй болно. Тодруулбал, нэр дэвшигч орон тус бүрт санаа зовоосон асуудлууд байгаа, тухайлбал, Украин дахь авлигын асуудал гэх мэт нь  Европын нийслэлүүдийн хооронд ширүүн мэтгэлцээн өрнүүлэх бололтой. Дараа нь Европын холбооны дотоод шийдвэр гаргах үйл явцыг илүү том блоктой нийцүүлэхийн тулд шинэчлэх шаардлага үүснэ.

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель 2030 он гэхэд зорилтот огноог товлосон даруйд нэр дэвшигч орнуудын холбоонд элсэх үнэлгээг хариуцдаг Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч ийм богино хугацаанд амжихгүй гэж мэдэгджээ. Европын холбоонд элсэх үйл явц нь зөвхөн "гавъяанд суурилсан" гэж хэвлэлийн төлөөлөгч шүүмжилсэн байна. Комисс энэ оны сүүлээр нэр дэвшигч орнуудын талаар ахиц дэвшлийн тайланг танилцуулна. Гэтэл Европын холбооны нэг ахлах дипломатч хэлэхдээ, ялангуяа Украиныг элсэх хүсэлтийг нягт нямбай шалгах үйл явцын улмаас уг танилцуулга хойшлогдоно гэжээ.

АВЛИГА

“Бид Украинд эерэг хариу өгөхийг хүсч байна. Гэхдээ Украины авлигын асуудал бидэнд өөр дохиог өгч байна. Украин бол маш их авлигад идэгдсэн орон байсан" гэж баруун Европын дипломат мэдэгдэв. Хөдөө аж ахуйн бодлого бол Брюссель, Киев хоёрын нэгдэн орох тухай хэлэлцээний хамгийн гол цэг юм. Украины хямд үр тарианы экспорт нь Европын холбоог бүхэлд нь хамарч, тус холбооны их хэмжээний татаас авдаг фермерүүдийг дампууруулж болзошгүй юм. Польш болон Европын холбооны бусад хэд хэдэн орон тариаланчдаа хамгаалах зорилгоор Украины үр тарианы экспортод үүд хаалгаа хаажээ.

Өргөтгөсөн дотоод шинэчлэлд Европын холбооны хөдөө аж ахуйн нэгдсэн бодлогыг шинэчлэх, холбооны урт хугацааны төсвийг дахин боловсруулах, гадаад бодлого зэрэг салбарт “мэргэшсэн олонхийн” санал хураалтыг түлхүү ашиглахад шилжихийн тулд шийдвэр гаргах үйл явцыг дахин бичих зэрэг орно. Одоогийн байдлаар гишүүн орнуудын хооронд санал нэгдэх шаардлагатай байна.

Португалийн Европын сайд Тиаго Антунес хэлэхдээ "Бидний харж байгаа зүйл бол төсөв, бодлого, шийдвэр гаргах журам нь 30 гаруй гишүүнтэй Европт тохирохгүй байна. Заримдаа 27-той байх нь ч маш хэцүү байдаг" гэжээ.

Урьдын адил улс төрийн асуудал ч яригдана. Европын холбооны томоохон тэлэлт нь блокийн хүндийн төвийг зүүн тийш шилжүүлж, гол шийдвэр гаргалтад Франц, Германы уламжлалт  нөлөөг сулруулж болзошгүй юм.

Европын холбооны хууль тогтоогчдын бүлэг үндсэн гэрээг өөрчлөх өргөн цар хүрээтэй төлөвлөгөөний төслийг аль хэдийн боловсруулж байгаа аж. Гэвч Европын холбооны үндсэн гэрээг өөрчлөх нь хэд хэдэн оронд бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатай хүнд хэцүү үйл явц юм. Европын холбооны дипломатуудын дунд ийм ажил хийх сонирхол хязгаарлагдмал бөгөөд тэдний зарим нь тус холбооны одоо байгаа Лиссабоны гэрээний дагуу шинэчлэлийг хийж болно гэж маргадаг. "Зөвлөлд гэрээг өөрчлөх олонхи байдаггүй. Зөвлөлийн хуулийн алба Лиссабоны гэрээг өргөжүүлэх боломжгүй гэж хэдэн сарын турш бидэнд зөвлөж байна" гэж Европын холбооны нэрээ нууцалсан дипломат мэдэгджээ.

Европын холбооны өргөжилтийн тухай хэлэлцүүлгүүд ирэх саруудад болно. Тухайлбал, аравдугаар сарын 5-нд Европын улс төрийн нийгэмлэг Испанид болох гурав дахь уулзалтын үеэр Европын холбоог өргөжүүлэх тухай мэтгэлцээнийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Харин Мишель дээд хэмжээний уулзалтын өмнө Европын холбооны удирдагчидтай жижиг бүлгүүдээр уулзаж, өргөжүүлэх асуудлаар санал бодлоо нэгтгэхээр төлөвлөж байна.

Европын холбоонд элсүүлэх асуудалд Украинд ихээхэн анхаарал хандуулж байгаа ч жижиг орнууд ч анхаарлын төвд байна. Тухайлбал, Косовогийн Ерөнхийлөгч Вйоса Османи өнгөрсөн жил Европын холбоонд элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан. Тэрбээр "Баруун Балканы бүх улс орнууд нэгдэх нь бүх нийтийн ашиг сонирхолд нийцнэ гэдэгт бид итгэдэг" гэж хэлсэн. Гэхдээ Вйоса Османи улс орнууд Европын холбоог шийдвэрээ гаргахыг үүрд хүлээх хүсэлгүй байгааг онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Д.........н 2023-09-12 66.181.186.159

Азийн нэгдсэн холбоо байгуулна

Avatar

Нэргүй 2023-09-12 213.87.129.238

===== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-12 172.59.201.16

orosiin bilaan ezleh gej yu bicheed ba g20 hurtel ukriane ii dain gej nerleh bolson ene dollar zebsegiin e,diin zahialgaar ujriane iig hulsulsun hulsnii dain usa stagregiin plan 2000 onoos ene dainiig tulubluj obama biden hilaru nart ukrianed ungut hubisgal hiih putiniig ungah geed daalgabar ugch baisan odoo turuu sar bur ded ernhiilugcj kamala haris delhiin hun amiig tsuiluj baij usa saihan amidarana gej il helj ba uugeer ene dainiog tiltal yabuulah uranaar ukriane orosiin ur tariag horduulah

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж