Лавров Сөүлийн талтай Солонгосын хойгийн аюулгүй байдлыг ярилцжээ

Лавров Сөүлийн талтай Солонгосын хойгийн аюулгүй байдлыг ярилцжээ

Лавров Сөүлийн талтай Солонгосын хойгийн аюулгүй байдлыг ярилцжээ
Өмнөд Солонгос болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзаж, Солонгосын хойг дахь бүс нутгийн аюулгүй байдал болон хоёр талын хүлээгдэж буй бусад асуудлыг хэлэлцлээ гэж Сөүлийн тал өнөөдөр мэдээлэв. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Жин Оросын топ дипломатч Сергей Лавровтой Энэтхэг улсад бослон Их-20 бүлгийн чуулга уулзалтын үеэр уулзсан байна.
Хойд Солонгос улсаас энэ долоо хоногт ОХУ-тай зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл анхаарал татаж буй энэ үед Сергей Лавровтой Сөүлийн топ дипломат уулзсан байна. 

Уулзалтын үеэр Пак Жин  хэлсэн үгэндээ "Орос-Хойд Солонгосын харилцаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөхийн зэрэгцээ "Солонгосын хойг болон Зүүн Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах чиглэлд ахих ёстой" гэдгийг онцолжээ.

Түүнчлэн Сөүл 2024-2025 он хүртэл Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллахаар болсон тул Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын аюулгүй байдлын байгууллага дахь байнгын гишүүн Орос улсыг "бүтээмжтэй" хамтран ажиллахыг уриалжээ.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-11 202.126.89.129

Солонгос сөнөөсэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж