УДШ: Ипотекийн 1 хувийн шимтгэлийн хэргийг хүлээн авахаас татгалзав

УДШ: Ипотекийн 1 хувийн шимтгэлийн хэргийг хүлээн авахаас татгалзав

УДШ: Ипотекийн 1 хувийн шимтгэлийн хэргийг хүлээн авахаас татгалзав

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар өнгөрсөн зургадугаар сард арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг нэг хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзсэн. ШӨХТГ-ын давж заалдах шатны шүүх дээр ялсан хэргийг өнөөдөр /2023.09.11/ хэлэлцэж, Улсын дээд шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Тодруулбал, нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

ШӨХТГ-ын дарга асан Н.Мандуул 2023 оны зургадугаар сарын 14-нд мэдээлэл хийхдээ “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар ШӨХТГ-аас есөн арилжааны банкинд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гарсан. ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкуудын авч байгаа шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж, үндэслэлтэй тогтоож зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн. Үүнийг банкууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд болж шийдвэр нь банкуудын талд гарсан. Манай талаас давж заалдаж, манай талд шийдвэр гарлаа. Одоо бид шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг хүлээж байна. Арилжааны банкууд Дээд шүүхэд хандах эрхтэй, Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх. Улсын дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ" гэдгийг хэлж байв.

Ингэснээр үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг арилжааны банкууд буцаан олгох нөхцөл үүсч байна. Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгааг албаныхан мэдээлж байв. Хэрэв арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий гэдгийг хуулийнхан хэлсэн юм. Тэгэхээр иргэд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад үндэслэлгүй гэж үзсэн шимтгэлээ буцаан гаргуулах боломж нээлттэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.180.160

Банкуудын хуульчид яасан мяа байнаа, Зээл судлахад эдийн засагчаас гадна програм хангамжийн ажилтанууд болон давхар хяналтын ажилтануудыг цалинжуулах, цаас цахилгаан тээвэр түрээсийн гэх мэт өчнөөн зардал гардагаа мэдүүлж тайлбарлаж чадаагүй байна.

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.190.186

Шүүж ядаад байх юу байна? 140 саяын зээл авахаар 1,4 сая төгрөг дутуу өгөөд, харин хүүгээ 140,0 саяаар бодож авах нь хууль бус, лайвар залилан мөн. Ядахад хүү нь дэлхийд хамгийн өндөр нь ноовш шүү

Avatar

ХУУЛЬЧ 2023-09-11 202.9.46.67

ЯМАРЧ БАЙСАН ШҮҮХ ЗАСАГЛАЛ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙДЭЖ ДЭЭ .,,,ШҮҮХЧ ХУУЛЬ ЗААСАН ҮНДЭСЛЭЛ, АСУУДАЛ НИЙЦҮҮЛЖ ШИЙДНЭ Т.,,, ХАРИН ПРОКРОР,,,,,ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАОЛД ЭХНЭЭСЭЭ УЛС ТӨРЧИД БАС НУТАГ УСНЫ ҮЗЭЛ ӨВ ЗАЛГАМЖЛАГДАЖ ОЛОН ЖИЛ НОЁЛЖ ИРСЭН ХОЙНО ХОЙНО ХЭЦҮҮ ДЭЭ .,,,,ЭЭНХ АМГАЛАН ПХОКУРОР БАРААГҮЙ ХОЫНО ОДОО Ч БАРАХГҮЙ ДЭЭ .,,,,

Avatar

Нэргүй 2023-09-11 43.242.243.127

2021 оноос ипотек зээл авсан иргэдэд олдохгүй юмуу ядаж байхад 8% шд шадар сайд Амарсайхан 6% болгох бололцоотой гээд бсн

Avatar

Нэргүй 2023-09-11 43.242.243.127

Өмнө шүү

Avatar

иргэн 2023-09-11 66.181.188.33

Шударга өрөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тууштай сайн ажиллаж чухал ажлын ард гарсанд талархал илэрхийлье. Жирийн ард түмний талд зогосдог цорын ганц төрийн байгууллага нь ШӨХТГ гэж боддог.

Avatar

зочин 2023-09-11 66.181.160.15

Шимтгэлээс илүүтэй банкны байрны эргэн төлөлтийн хуваарийг зөв шудрага төлөлтийн хуваарьтай болмоор байна шүү дээ. Жилд зээлэндээ 15,600,000.00 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс бараг хасагдахгүй дөнгөж 4 сая 200 мянган төгрөг үндсэн зээлээс хасагдаж үлдсэн нв хүүнд тооцогдсон байна . энэ бол цэвэр банкны луйвар үүнийг ШӨХТГ-аас шалгамаар байна.

Avatar

Нэргүй 2023-09-11 202.72.245.121

Банкууд иргэн бүрийг шулж бүх үйлдлээсээ мөнгө боддогг байж зээл судалсны 1%-ийн шимтгэл авахаа л больчмоор байхын. Тэртээ тэргүй зээл авч банкинд хөрөнгө оруулж байж, зээл судалсны хөлс авч шулахаа л зогсоомоор байна

Avatar

Нэргүй 2023-09-11 43.242.243.127

68 сая төгрөгний зээл авсан ипотек 8% хүүтэйгээ нийлээд 120 сая болж бнашд муу шулаачид ард иргэдийг элгээр нь хэвтүүлж бна хамгийн гол нь гэр бүл яагаад салаад бна байрны зээлийн дарамтаас болж гэр өүл маш их салж бга шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж