Хятадад хүргэхээр тээвэрлэж явсан Ираны 1 сая баррель түүхий нефтийг АНУ-ын засгийн газраас хураажээ. "Энэ бол Ираны нефтийг хууль бусаар борлуулах, тээвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хориг арга хэмжээг зөрчсөн компанитай холбоотой анхны эрүүгийн шийдвэр" гэж АНУ-ын төрийн департмент мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу энэ хэргийн материалыг нийтэд ил болгосон аж.
Ираны хувьсгалыг хамгаалагч хүчнийг АНУ-аас террорист байгууллага гэж зарласан бөгөөд 980 мянга гаруй баррель газрын тос тээвэрлэж явсныг хураасан байна. Түүхий нефтийг Хятадад хууль бусаар худалдахаар зэхэж байсан гэдгийг онцолжээ.
Газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоцыг эзэмшигч "Empire Navigation" компани нь Олон улсын эдийн засгийн онц байдлын тухай хуулийг зөрчин хуйвалдаан хийсэн хэргээ өнгөрсөн дөрөвдүгээр сард хүлээсэн гэв. Энэ хэрэгт Ираны хувьсгалыг хамгаалагч хүчинд 2.5 сая долларын торгууль ногдуулж, гурван жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN