Хүүхэд залуус түгжрэл ихтэй замын дурын эгнээгээр зорчиж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.11-нд нийтлэгдсэн

Хүүхэд залуус түгжрэл ихтэй замын дурын эгнээгээр зорчиж байна

Хүүхэд залуус түгжрэл ихтэй замын дурын эгнээгээр зорчиж байна

Дугуй, скүүтерийн осол нэмэгдэж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа. Энэ оны эхний найман сарын тоон мэдээллээр унадаг дугуй, скүүтертэй холбоотой 84 зам тээврийн осол бүртгэгджээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ:

-2023 оны эхний найман сарын тоон статистик мэдээллээр унадаг дугуй, скүүтертэй холбоотойгоор улсын хэмжээнд нийт 84 зам тээврийн осол бүртгэгдсэн. Эдгээр осол дотроо цахилгаан скүүтертэй холбоотой зургаан осол бүртгэгдсэн байна. Үүний гурав нь явган хүний замаар зорчиж явахдаа хүн мөргөж, гэмтээсэн. Цахилгаан скүүтер, унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд анхааруулахад 10 хүртэлх насны хүүхэд эцэг эхийнхээ дэргэд, явган хүний замаар зорчиж болно. Мөн байр орон сууцны талбайд хүүхдүүд бие даан ганцаараа унаж, тоглож болно. Харин 14-өөс дээш насны хүүхдүүд унадаг дугуй, скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохдоо зориулалтын тэмдэг тэмдэглэгээтэй замаар зорчино. Эдгээр замаар зорчих боломжгүй бол зорчих хэсгийн баруун гар тал руу шахаж, хөдөлгөөнд оролцоно.

Хүүхэд залуус түгжрэл ачаалал ихтэй зам дундуур дурын эгнээгээр зорчиж байна. Мөн зам хөндлөн гарахдаа унадаг дугуй, скүүтерээсээ бууж, явган хүний гарцаар түрж гарах ёстой байдаг. Зарим тохиолдолд автомашинуудтай зэрэгцэн уулзвараар нэвтэрч, осол гарах тохиолдол гарч байна. Унадаг дугуй, скүүтер унахад жолооны үнэмлэх шаардахгүй. Тиймээс анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж