Путин, Зеленский нарыг хэлэлцээрийн ширээний ард суулгана

Путин, Зеленский нарыг хэлэлцээрийн ширээний ард суулгана

Путин, Зеленский нарыг хэлэлцээрийн ширээний ард суулгана

Бразилийн Ерөнхийлөгч Луис Лула НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарыг “хэлэлцээрийн ширээний ард” суулгах бодолтой байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар  Энэтхэгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

"Ирэх есдүгээр сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал болно. Энэ бол дайныг хэлэлцэх газар. Энэ бол энх тайвны асуудлыг хэлэлцэх газар. Энэ бол Путин, Зеленский нарыг хэлэлцээрийн ширээнд суулгах газар юм” гэж Луис Лула мэдэгдсэн байна.

Тэрбээр "Их 20 нь 2008 оны хямралын дараа байгуулагдсан бөгөөд эдийн засгийн асуудлууд, Бреттон Вудсын байгууллагууд, Дэлхийн банк, ОУВС зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тиймээс бид Энэтхэгт дайны асуудлыг хэлэлцэх нь зөв газар биш гэж бодож байна” хэмээжээ.

Лула Бразилыг дайнд татан оруулахгүй  ч энхийн хэлэлцээнд оролцох хүсэлтэй байгаагаа дахин хэлэв.

"Их 20" нь "Их долоо" болон Орос-Хятадын эвслийн хоорондох мухардлаас гарч, Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон удирдагчдын дээд хэмжээний уулзалтын эцсийн баримт бичгийг нийтлэх талаар зөвшилцөлд хүрч чадсан юм.

Гэсэн  ч уг баримт бичиг нь Украины дайныг шүүмжилсэн хатуу үг хэллэггүй байсан бөгөөд АНУ, “Их-7” болон Европын холбооны уриалж байсан шиг Оросын түрэмгийллийг буруушаасан өнгө аясыг агуулаагүй.

Оросын талаар энэ оны долдугаар сард хүчингүй болсон Хар тэнгисийн үр тарианы санаачилгын хүрээнд л баримт бичигт дурдсан байна.

Хэрэв ирэх жил Рио-де-Жанейро хотноо болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад Путин оролцвол түүнийг Бразилд баривчлагдахгүй гэж Лула  мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бодоо 2023-09-11 202.9.47.3

Жүжигчинтэй юу ярих бэ Их удирдагч
Зеленскийд үхэл.

Avatar

Нэргүй 2023-09-11 202.126.89.24

Путин гэгч орос А л у у р ч и н тай хэлэлцээр хийдэггүй юм,,,яаж үхэхээ сонго хэмээн ял асуудаг юм,,,

Avatar

Зочин 2023-09-11 202.126.90.51

Дайныг барууны хөрөнгөтнүүд өдөөсөн.Орос орныг устгаж,дэлхийд ганцаар ноёрхох ноёрхолоо хадгалах,колоний шинэ систем буй болгох зорилготой.Оросууд эх орноо хамгаалж дайтаж байна.Улс орнуудын тусгаар тогтнол,аюулгүй байдлын төлөө тэмцэж байна.Тэдний өмөг түшиг болж байна.Монголын ардчилагч нэртэй чононууд Орос орныг түрэмгийлэгчид,ерөнхийлэгчииг нь алуурч мэтээр гүтгэдэг.

Avatar

Зочин 2023-09-11 66.181.190.106

Путин ах ялна аа.

Avatar

б 2023-09-11 202.131.225.197

путин нэгдүгээрт ах биш царь, дарангуйлагч, хоёрдугаарт ялах нь байтугай доодох хэдээсээ үхтэлээ айж байгаа тиран. юу яасны ялалт, хэдэн жил амьд байж чадвал их юм. гэхдээ кремьлд их цэвэрлэгээ хийж байж л амьд үлдэж чадах байхдаа.

Avatar

Зочин 2023-09-11 202.126.90.51

В.Путин бол агуу эх оронч хүн.Ардчилагч гэх бүлэг хулгайчуудын сүйрүүлсэн орос орныг богино хугацаанд сэргээн босгож хүчирхэгжүүлсэн шалгарсан удирдагч.Барууны 60-аад орон орос орныг сүйрүүлэх,задалж устгах зорилгоор бүлэглэн дайраад өчүүхэн ч ганхуулж чадсангүй.Орос орны ард, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч олон орон байна.Дэлхийн орнуудын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг одоо хэн ч дийлэхгүй хэмжээнд хүрсэн байна.Дэлхийг ганцаар захирах барууны хөрөнгөтнүүдийн мөрөөдөл нурж унаж байна

Avatar

Нэргүй 2023-09-11 185.220.69.13

Хэхэ. Энэдтэй юугаан ярихав дээ. Шийд гаргах биш. Орос ах ч тэрийг мэдэж байгаа. Амийрк ахтай л уулзалдаж бхйж дайн зогсышт

Avatar

Нэргүй 2023-09-11 59.153.87.42

барзил ац үхсэнээ чадахав дээ, путлерийг долоож бвл их юм

Avatar

Зочин 2023-09-11 202.126.90.43

Одоогоор Орос украин хэлэлцээрийн ард суух ямар ч боломжгүй. Ямар ч үр дүнд хүрэхгүй. Энэ нь хэнд ч ойлгомжтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж