Путин, Зеленский нарыг хэлэлцээрийн ширээний ард суулгана

Хуучирсан мэдээ: 2023.09.11-нд нийтлэгдсэн

Путин, Зеленский нарыг хэлэлцээрийн ширээний ард суулгана

Путин, Зеленский нарыг хэлэлцээрийн ширээний ард суулгана

Бразилийн Ерөнхийлөгч Луис Лула НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарыг “хэлэлцээрийн ширээний ард” суулгах бодолтой байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар  Энэтхэгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

"Ирэх есдүгээр сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал болно. Энэ бол дайныг хэлэлцэх газар. Энэ бол энх тайвны асуудлыг хэлэлцэх газар. Энэ бол Путин, Зеленский нарыг хэлэлцээрийн ширээнд суулгах газар юм” гэж Луис Лула мэдэгдсэн байна.

Тэрбээр "Их 20 нь 2008 оны хямралын дараа байгуулагдсан бөгөөд эдийн засгийн асуудлууд, Бреттон Вудсын байгууллагууд, Дэлхийн банк, ОУВС зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тиймээс бид Энэтхэгт дайны асуудлыг хэлэлцэх нь зөв газар биш гэж бодож байна” хэмээжээ.

Лула Бразилыг дайнд татан оруулахгүй  ч энхийн хэлэлцээнд оролцох хүсэлтэй байгаагаа дахин хэлэв.

"Их 20" нь "Их долоо" болон Орос-Хятадын эвслийн хоорондох мухардлаас гарч, Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон удирдагчдын дээд хэмжээний уулзалтын эцсийн баримт бичгийг нийтлэх талаар зөвшилцөлд хүрч чадсан юм.

Гэсэн  ч уг баримт бичиг нь Украины дайныг шүүмжилсэн хатуу үг хэллэггүй байсан бөгөөд АНУ, “Их-7” болон Европын холбооны уриалж байсан шиг Оросын түрэмгийллийг буруушаасан өнгө аясыг агуулаагүй.

Оросын талаар энэ оны долдугаар сард хүчингүй болсон Хар тэнгисийн үр тарианы санаачилгын хүрээнд л баримт бичигт дурдсан байна.

Хэрэв ирэх жил Рио-де-Жанейро хотноо болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад Путин оролцвол түүнийг Бразилд баривчлагдахгүй гэж Лула  мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж