Цэцэрлэгийн нэмэлт бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Цэцэрлэгийн нэмэлт бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Цэцэрлэгийн нэмэлт бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс /2023.09.11/хоёрдугаар шатны цэцэрлэгийн бүртгэлийг эхлүүлээд байна. Тодруулж хэлбэл, цэцэрлэгт бүртгүүлж чадалгүй, хоцорсон, мөн шижилт хөдөлгөөн хийж, цэцэрлэгээ өөрчлүүлэх шаардлагатай хүүхдийн хүсэлтийг энэ удаагийг бүртгэлээр авах юм. Ингэхдээ “E-MONGOLIA" системээр дамжуулан авна. Бүртгэл есдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм.

Боловсролын ерөнхий газраас хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх бол дараах зүйлсийг анхаарах шаардлагатайг санууллаа.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Хэрвээ та шилжилт хөдөлгөөн хийх бол 09 дүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу !
  • Элсэлтийн бүртгэлийн хариуг есдүгээр сарын 21-ээс хойш таны бүртгүүлсэн дугаарт мессежээр илгээх болно.

Сануулахад, нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 142,798 хүүхэд байгаагаас 2 настай 33,142 хүүхэд бийг албаныхан сануулсан. Ингэхдээ цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим элсэлтээр 111542, уламжлалт элсэлтээр 1942 нийт 113474 хүүхэд хамрагдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-11 203.91.112.37

яг 5-н нас 12 сард хүрэх хүүхдээ сургуульд явуулаагүй бол цэцэрлэг авна биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж