Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс /2023.09.11/хоёрдугаар шатны цэцэрлэгийн бүртгэлийг эхлүүлээд байна. Тодруулж хэлбэл, цэцэрлэгт бүртгүүлж чадалгүй, хоцорсон, мөн шижилт хөдөлгөөн хийж, цэцэрлэгээ өөрчлүүлэх шаардлагатай хүүхдийн хүсэлтийг энэ удаагийг бүртгэлээр авах юм. Ингэхдээ “E-MONGOLIA" системээр дамжуулан авна. Бүртгэл есдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм.
Боловсролын ерөнхий газраас хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх бол дараах зүйлсийг анхаарах шаардлагатайг санууллаа.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Хэрвээ та шилжилт хөдөлгөөн хийх бол 09 дүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу !
- Элсэлтийн бүртгэлийн хариуг есдүгээр сарын 21-ээс хойш таны бүртгүүлсэн дугаарт мессежээр илгээх болно.
Сануулахад, нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 142,798 хүүхэд байгаагаас 2 настай 33,142 хүүхэд бийг албаныхан сануулсан. Ингэхдээ цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим элсэлтээр 111542, уламжлалт элсэлтээр 1942 нийт 113474 хүүхэд хамрагдсан юм.