БНСУ: Бусдыг мөшгиж, тагнах гэмт хэргийн эсрэг 7091 удаа арга хэмжээ авчээ

БНСУ: Бусдыг мөшгиж, тагнах гэмт хэргийн эсрэг 7091 удаа арга хэмжээ авчээ

БНСУ: Бусдыг мөшгиж, тагнах гэмт хэргийн эсрэг 7091 удаа арга хэмжээ авчээ

Өмнөд Солонгосын Цагдаагийн газар өнгөрсөн онд бусдыг мөшгиж, тагнах гэмт хэргийн эсрэг хариу арга хэмжээг 7091 удаа авчээ. Үндэсний цагдаагийн агентлагаас Даваа гаригт нийтэлсэн тайланг харахад өдөрт энэ төрлийн гэмт хэрэг дунджаар 19.4 удаа гарсан гэсэн үг юм.

Өнгөрсөн оны хувьд өмнөх жилүүдээс эрс өссөн үзүүлэлттэй байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, 2021 онд "stalking" буюу мөшгиж, тагнах гэмт хэргийн эсрэг 1428 удаа хамгаалалтын арга хэмжээ авсан. Харин энэ оны эхний хагасын байдлаар 3754 удаа арга хэмжээ авчээ.

Бусдыг мөшгиж, тагнах гэмт хэрэг үйлдэгчдэд илүү хүнд шийтгэл оногдуулах тухай хууль 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2021 оны аравдугаар сараас хойших статистик мэдээллийг цагдаагийн байгууллага нэгтгэсэн юм.

Зөвхөн бусдыг мөшгих, тагнах гэлтгүй бүх төрлийн гэмт хэргийг авч үзвэл сүүлийн таван жилд хамгаалалтын арга хэмжээ гурав дахин өсчээ. Тодруулбал, 2018 онд гэмт хэргийн эсрэг хариу арга хэмжээг 9442 удаа авсан бол өнгөрсөн онд энэ нь 29372 болж нэмэгдсэн. Хохирогчийг хамгаалах үйлчилгээний эрэлт нэмэгдэж байгаа атал үйлчилгээ үзүүлэх албан хаагчийн тоо хангалтгүй байгааг тайланд дурджээ. Өнгөрсөн оны байдлаар нийт 328 албан хаагч энэ төрлийн арга хэмжээг хариуцсан бөгөөд нэг албан хаагч дунджаар 89.5 хэрэг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

I 2023-09-11 139.5.219.16

Naraa zuw shuu good good

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж