ОХУ: Финландын хил дагуу цэргийн бааз байгуулжээ

ОХУ: Финландын хил дагуу цэргийн бааз байгуулжээ

ОХУ: Финландын хил дагуу цэргийн бааз байгуулжээ

Орос улс Финландын хил дагуу цэргийн баазаа байгуулж эхэлснийг "Ukrayinska Pravda" хэвлэлд мэдээллээ. Финландыг НАТО-д элссэний дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хилийн дагуух зэвсэгт хүчинг бэхжүүлэх төлөвлөгөөгөө зарласан.

Харин Финланд улс тоног төхөөрөмж засварлах, хадгалах зориулалттай шинэ байгууламжуудыг Петрозаводск дахь цэргийн агуулах болон Алакуртти гарнизонд байрлуулж эхэлснийг хиймэл дагуулын зургаас харжээ. Орос, Финландын хилийн ойролцоох цэргийн баазуудад олон жилийн дараа дахин бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийж буй нь энэ юм. Шинэ байгууламжууд нь засвар үйлчилгээний зориулалттай байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, намар, өвлийн хүйтний улиралд тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх боломжтой битүү байр аж. 

"Сансрын хиймэл дагуулын зурагт ажиглагдсан өөрчлөлт Финландад аюул занал учруулахгүй" гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Антти Хакканен мэдэгдэв. 

Петрозаводск дахь цэргийн агуулахын гол үүрэг нь Украины фронтыг техник хэрэгслээр хангах явдал гэдгийг Финландын армийн тэтгэвэртээ гарсан хошууч Марко Эклунд онцлов. Мөн Петрозаводскоос Украин руу олон тооны тоног төхөөрөмж зөөх болсныг хэвлэлд мэдээлжээ. 

Финландын Засгийн газрын 2024 оны төсвийн төсөлд тусгасанаар тус улс НАТО-ийн шаардлагын дагуу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2.3 хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулах юм. 

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-11 202.21.107.4

яваандаа финланд дайны талбар болно гэсэн үг…

Avatar

Зочин 2023-09-11 202.126.90.43

АНУ бусдыг хамгаалах биш,бусдын эсрэг дайн өдөөж,тэмцэл зөрчилдөөн үүсгэж,,цус асгаруулах, тусгаар тогтнолд нь халдахад л ашигладаг

Avatar

Б 2023-09-11 202.131.225.197

1939-1940 онд ялж болсон юм байна. одоо яг путлерт дийлдэж харагдаач. жижиг украйныг бараагүй оркууд шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-09-11 185.220.69.13

Хэн нь ялж ялаглсаныг хэлэх хэцүү ч Орос авахыгаа авсан. Зорьсондоо хүрсэн. Аа тэр их олон үхcэн цэрэг, тоо л юм даа. Одоо яая гэх вэ. Дайн

Avatar

Нэргүй 2023-09-11 139.5.216.221

чамд өөрийнхөөгөө ч өөд татаж чадахгүй байЖ ХҮНИЙ ЮМ Л сайхан байна уу Хүний юмыг л авч байвал хүний амь Пу та хоёрт бол чихрийн цаас уу

Avatar

Хэ хэ 2023-09-11 202.131.251.130

Үхэх хулгана муурын сахлаар тоглоно …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж