Орос улс Финландын хил дагуу цэргийн баазаа байгуулж эхэлснийг "Ukrayinska Pravda" хэвлэлд мэдээллээ. Финландыг НАТО-д элссэний дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хилийн дагуух зэвсэгт хүчинг бэхжүүлэх төлөвлөгөөгөө зарласан.
Харин Финланд улс тоног төхөөрөмж засварлах, хадгалах зориулалттай шинэ байгууламжуудыг Петрозаводск дахь цэргийн агуулах болон Алакуртти гарнизонд байрлуулж эхэлснийг хиймэл дагуулын зургаас харжээ. Орос, Финландын хилийн ойролцоох цэргийн баазуудад олон жилийн дараа дахин бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийж буй нь энэ юм. Шинэ байгууламжууд нь засвар үйлчилгээний зориулалттай байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, намар, өвлийн хүйтний улиралд тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх боломжтой битүү байр аж.
"Сансрын хиймэл дагуулын зурагт ажиглагдсан өөрчлөлт Финландад аюул занал учруулахгүй" гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Антти Хакканен мэдэгдэв.
Петрозаводск дахь цэргийн агуулахын гол үүрэг нь Украины фронтыг техник хэрэгслээр хангах явдал гэдгийг Финландын армийн тэтгэвэртээ гарсан хошууч Марко Эклунд онцлов. Мөн Петрозаводскоос Украин руу олон тооны тоног төхөөрөмж зөөх болсныг хэвлэлд мэдээлжээ.
Финландын Засгийн газрын 2024 оны төсвийн төсөлд тусгасанаар тус улс НАТО-ийн шаардлагын дагуу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2.3 хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулах юм.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ