Ц.Жадамбаа: АН нүүр царайгаа өөрчилж, хандлагаа өөрчилнө

Ц.Жадамбаа: АН нүүр царайгаа өөрчилж, хандлагаа өөрчилнө

Ц.Жадамбаа: АН нүүр царайгаа өөрчилж, хандлагаа өөрчилнө

АН-ын 15 дэд даргын нэг нь Ц.Жадамбаа. Тэрбээр  Ардчилсан намын чөлөөт эдийн засаг, бизнесийн орчин, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбар хариуцсан дэд даргаар ажиллаж байна. Түүнтэй АН болоод цаг үеийн асуудаар ярилцлаа.


Ардчилсан нам саяхан ҮБХ-оо хуралдуулж, салбар, чиглэл хариуцсан 15 даргатай боллоо. Харин иргэдийн зүгээс 15 дэд даргы данхар бүтэц хэмээн шүүмжилж байна. Яагаад 15 гэж?

-АН-ыг ийм олон дэд даргатай болно гэдэг хүлээлт нийгэмд байгаагүй байх л даа. Яагаад гэвэл түүхэндээ АН нэг даргатай, дэд даргатай, Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн бүтэцтэй ажиллаж байсан. Би 2008-2012 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, улс төрийн бодлогын даргаар дөрвөн жил ажилласан хүн. Тэр үед бүтэц, зохион байгуулалт их энгийн ойлгомжтой байсан. Энэ удаагийн бүтэц АН-ын 33 жилийн түүхэн дэх хамгийн том бүтэц болсон. Яагаад том бүтэцтэй болчихов  гэвэл бүх л хүн мэдэж байгаа. Уулзсан хүн бүр асуудаг.

“Танай яам яах гэж байна, хэзээ учраа олох гэж байна, сөрөг хүчний ажлаа хийхгүй юм уу” гэдэг. Бараг гурван жилийн “зовлон” шүү дээ. Энэ хугацаанд дотоод үл ойлголцсон байдал нь сөрөг хүчний ажлаа хангалттай хийх түвшинд хүрээгүй. Нэг үгээр хэлбэл бид анхан шатны нэгжүүдтэй ажиллаж чадаагүй.

Өнөөдрийн улс оронд үүссэн зарим алдаатай бодлогод дугараагүй нь бидний буруу байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, дотогшоо, гадагшаа ажлаа хийж чадахгүй байсаар байгаад арван сарын дараа дараагийн сонгууль эхлэх гэж байна. Энэ арван сарын хугацаанд үндэсний хэмжээний хоёр дахь том намд хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа. Жишээ нь иргэдийнхээ саналыг сонсч, мөрийн хөтөлбөр стратеги боловсруулах гэхчлэн олон ажил үгүйлэгдэж байгаа учраас дээрх бүтэц зурагдан гарч ирсэн. Монгол Улс 21 аймаг, 9 дүүрэг, 30 нэгж, 369 сумтай. Энэ болгонд буюу анхан шатанд очиж ажиллахад ганц дарга хүрэлцэхгүй. Тиймээс 15 дарга маань хуваагдан нэг дэд даргад нэг дүүрэг, нэг аймаг, зарим дэд дарга нар хоёр аймгийг хариуцаж ажиллана. Эдгээр хариуцсан аймаг дүүрэгтээ төлөөллөөр очиж ажиллах юм. Зорилго нь анхан шат, дүүрэгт АН-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой.

Бид гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлж чадаагүй ажлаа арван сарын хугацаанд яаж багтаах вэ хэмээн өдөр болгонтой уралдаж байна.Энэ бүтэц нийгмийн шаардлагаар, бидний дотоодын хэрэгцээгээр үүссэн.

"БИД ӨРӨӨНД СУУДАГ ДАРГА БОЛОХГҮЙ"

-Нэг ёсондоо алдаан дээрээсээ суралцаж шинэ бүтэц бий болгожээ гэж ойлголоо?

-Ерөөсөө тэр. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН-ыг мэргэжлийн хүмүүс зарим талаараа дүгнэхдээ “институци болж чадахгүй байна, институци болох ёстой” гэдэг асуудлыг тавьдаг. Энэ удаагийн бүтцэд зохион байгуулалтын ажлыг нэлээд хийж байна. Дээрээс нь институци болох зорилт руу явж байна. Тэр агуулгаараа олон ажлыг нугалах төлөвлөгөөтэй байна. Өчигдөр улс төрийн зөвлөл хуралдаж олон асуудлыг ярилаа. Энэ дунд хамгийн гол асуудал нь АН институци мөн, биш гэдэгт нийгэмд хариулт өгөхийн тулд бид илүү өндөр зохион байгуулалтайгаар ажлын үр дүнгээ харуулах ёстой гэдэг шийдэл рүү явж байна.

Сая сонгогдсон 15 дарга өдөр шөнөгүй ажиллах хуваарьтай байна. Ирэх долоо хоногт Дундговь аймагт төвийн бүсийн чуулганыг зохион байгуулна. Дараа нь Сүхбаатар аймагт зүүн бүсийн чуулганыг хийнэ. Ингэснээр АН-ын гишүүдээ сонсох ажил өндөрлөх шат руу орж байгаа. Залгуулаад энэ сарын 20-ноос арваннэгдүгээр сар хүртэл бид анхан шатандаа очиж ажиллана. Бид өрөөнд суудаг дарга болохгүй, анхан шатандаа очно.

Анхан шатанд очих гэж буй шалтгаан нь бодит байдалд хөрсөн дээр сөрөг хүчний мөрийн хөтөлбөр яаж хэрэгжсэн юм бэ, амьдрал ямар болчхоод байгааг гаргаж ирмээр байгаа юм. Цаасан дээр нэг өөр, бодит амьдрал дээр нэг өөр шүү дээ. Тиймээс анхан шатнаас нь сонсч, дүгнэлт хийж, мөрийн хөтөлбөртөө шингээх зорилт тавьсан. Удахгүй энэ дагуу тал, тал тийшээ хуваагдах гэж байна даа. АН-ын дарга Л.Гантөмөр дарга болохдоо нэг л том зорилгыг тавьсан нь хамтын удирдлагын системийг нэвтрүүлэх. Одоо гаргаж ирсэн бүтэц, зохион байгуулалт нь хамтын удирдлагын системийн эхний үр дүн. Ганц даргаас хамаарахгүйгээр хамтдаа сууж асуудлаа шийддэг, үйл ажиллагаа явуулдаг хэлбэр рүү бид шилжиж байгаа. Одоо бид ажлаа явуулна, дараа нь ард түмэндээ тайлагнана. Тайландаа дүгнэлт хийж, мөрийн хөтөлбөр болгоно.

Мөрийн хөтөлбөр бол бидний 2024 оны өрсөлдөөний гол зэвсэг болно гэсэн үг юм.

-Таны яриаг сонсохоор итгэл үнэмшилтэй байна. Гэхдээ АН шинэчлэгдэж чадах уу гэсэн хүлээлт байсаар байна. Ялангуяа ирэх 10 сарын хугацаанд?

-Өнгөрсөн 33 жилийн хугацаанд үеийн үед АН-аас асуудаг нэг л асуулт байдаг. “Танайх яагаад учраа олдоггүй юм, яагаад хэрэлдэж байдаг юм бэ” гэдэг. Үнэн хэрэгтээ АН-ын гол цөм, онцлог нь үүнд байдаг. Яагаад гэвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, ямар ч хурал нээлттэй явдаг, нээлттэй хуралдаанд гишүүн бүрийн үгийг сонсдог. Энэ нь магадгүй нийгэмд АН эв түнжингүй, асуудалд өөрөөр ханддаг гэж харагддаг.

Үнэндээ бид нэг зүйлд нэгддэг. Тэр нь Монгол Улсаа яаж хөгжүүлэх юм, хүний эрх, эрх чөлөөг яаж дээдлэх юм, ардчиллаа яаж хамгаалах вэ гэдэгт бид нэгдэж чаддаг учраас бидний гаргаж буй үйлдэл, үг ил байдаг. Энэ нь магадгүй АН хагаралтай гэдэгт дүгнэлтэд хүргэж байгаа юм.

Бидний эцсийн зорилго хөгжилд хүрэх тийм үү. Хөгжилд хүрэхийн тулд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Өнгөрсөн гурван жилд эв түнжингүй байсан нь гарцаагүй үнэн. Одоо үүн дээр үндэслээд шинэ үеийн буюу 1980-аад оны залуучууд нийт сонгогдсон бүрэлдэхүүний 62.5 хувийг эзэлж байна. Эндээс дүгнэхэд дараагийн үедээ бид арай өөр хэлбэрээр АН-ыг гаргаж ирэх буюу шинэ АН-ыг зарлаж байгаа юм.

Шинэ АН нүүр царайгаа өөрчилж, хандлагаа өөрчилнө. Бидний нийгэмд гаргаж буй үг үйлдэл бүр нь “энэ чинь АН мөн үү” гэж харахуйц хэмжээнд гарч ирэх байх. Гэхдээ ахмад, өнгөрсөн үеэ зааглаж болохгүй. АН-ын шинэ залуус гарч ирээд “одоо чи хэрэггүй” гэж хэлэхгүй. Тиймээс хамтын ажиллагаанд тулгуурлаж үйл ажиллагаа явуулна.

"АН ХЭРЭЛДДЭГ Ч АМЬДРАЛ ДЭЭР ҮНЭТ ЗҮЙЛ ДЭЭРЭЭ НЭГДДЭГ УЧРААС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ОРШИЖ БАЙГАА"

-АН дотоод фракцуудынхаа эв нэгдлийг хэрхэн хангаж байгаа юм бол. Магадгүй эв түнжингээ хадгалахын тулд 15 дэд даргатай болсон байхыг үгүйсгэхгүй… 

-Түүхэн талаас нь авч үзвэл АН 2000 онд маш том ялагдлыг хүлээн парламентад суудалгүй болсон. Тухайн үед бие даагч Л.Гүндалай АН-д элссэнээр парламентад суудалтай болж байсан хатуу үеийг үзэж байсан. Энэ үед ардчиллын төлөөх таван нам нэгдэж арванхоёрдугаар сарын 6-нд АН-ыг шинээр байгуулж байлаа. Энэ цагаас хойш АН гэх айл явж ирлээ. Ардчиллын төлөө нэгдсэн таван намын угшил нь АН доторх фракц гэх ойлголтыг бий болгосон. Өнөөдөр хүртэл явж ирсэн фракц гэх ойлголт бол таван намын нэгдлийн суурь шүү дээ. Гэхдээ үе шаттайгаар задралд орж, шинэчлэгдэж хувьсч байна.

Магадүй арван жилийн дараа АН өөр дүр төрхтэй болно. Энийг түүхэн талаас нь харах хэрэгтэй. Үүнийг улс төр судалдаг, АН-ын түүхийг мэддэг хүмүүс бүгд сайн мэдэж буй.

"Женко"-ийн гэдэг тодотголтой нь МоАХ, С.Эрдэнийн гэдэг нь МоАН гэдэг ч юм уу. Энэ чинь хуучин өөрийнх нь суурь шүү дээ. Гэхдээ үе шаттайгаар өөрчлөгдөж байгаа. Үүнийг шинэ үеийн залуус ойлгож эхэлж байна. Одоо бид фракц гэх ойлголттой байх юм уу үгүй юм уу. Сонгодог утгаараа улс төр фракцгүйгээр явдаггүй. АН ийм л түүхтэй. Энэ зүйл оршсоор байгаа. Энэ оршиж буй хэлбэр нь АН олон фракцтай гэж харагддаг. Бид муудалцаад, хэрэлдээд байгаа хэр нь амьдрал дээрээ үнэт зүйл зорилго дээрээ нэгддэг учраас АН өнөөдрийг хүртэл оршиж буй Монголын хоёр дахь улс төрийн хүчин байхгүй юу.

-АН-ын дэд дарга болсноор ажлаа  юунаас эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бид ажлаа хувааж авсан. Миний хувьд өөрийнхөө эрхэлж буй бизнест үндэслэн чөлөөт эдийн засаг, бизнес, эрх зүйн орчныг сайжруулъя гэж байгаа юм. Ардчилал бат бэх байхын тулд юу чухал байдаг вэ гэвэл чинээлэг дундаж давхарга байдаг. Чинээлэг, дундаж давхарга хэдий их байх тусам тэр улс орон хөгжлийн зөв замдаа явдаг. Хэт баян, ядуугийн туйл нь улс орныг эрсдэлд аваачдаг учраас АН-ын гол философи нь чинээлэг дундаж давхаргыг бий болгох. Өнөөдөр чөлөөт эдийн засаг, бизнесийн орчныг өшөө сайжруулах шаардлагатай байгаа. Дундаж давхарга гэх ойлголтыг хэт ерөнхий ойлгоод байгаа юм. Тэгвэл эрх зүйн орчныг сайжруулж юу чухал уу гэдгээ ялгах цаг нь болсон учраас энэ сэдвийг барьж авсан.

Дээрээс нь салбарын онцлогоос хамааран эрүүл мэндийн салбар оноогдсон. Мөн хуучин ажиллаж байсан туршлагад үндэслээд мэдээллийн технологийн салбар нэмэгдсэн. Цар хүрээтэй өндөртэй салбаруудад орчихсон, судлах ажил их байгаа.

-Таны хувьд бизнесийн салбарт хөл тавиад багагүй хугацааг өнгөрөөсөн. Энэ утгаараа эрх баригчдын хувийн хэвшлээ дэмжихэд явуулж буй бодлого, үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-Салаа утгатай зүйл ярина. Яагаад вэ гэхээр төрд ажиллаж үзээгүй хүн төрийн зовлонг ойлгодоггүй. Би өөрөө төрд ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд “манайд” бодлого байхгүй биш байгаа. Хэрэгжихгүй биш хэрэгжиж байгаа. Гэхдээ хангалттай түвшинд бус буюу байгаа онохгүй байна. Хэт тунхаг, цаасан дээр буусан бодлого түлхүү байна. Үүнийг би зөвхөн хэлээд байгаа юм биш. Бодит байдалд иргэдийн хөргөгчийг нээгээд үзэхээр мэдэгдэж байгаа шүү дээ. Бид өнөөдөр моргейжийн зээлээ төлж чадахгүй байдалд орчихлоо. Бизнес маш хүнд байдалд орлоо. Би бодит байдалд жижиглэнгийн худалдаа хийдэг. Гэтэл жижиглэнгийн худалдаанд худалдан авах чадварыг өөрийнхөө орлогоор дүгнээд үзэхэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд маш эрчтэй буурч байна. Цар тахлын нөлөө магадгүй бий. Ямар арга хэмжээ авсан юм? Үүнийг би сошиал хуудсаараа дамжуулж идэвхтэй бичдэг байсан. Яагаад гэвэл миний хамгийн ойрхон сэдэв Солонгосын эдийн засаг. Би өөрөө Өмнөд Солонгост сурч төгссөн л дөө. Цар тахлын үед бүхий л улс орнууд судлаач, эдийн засагчид нэг л зүйлд анхаарал хандуулж байсан. Цар тахлын үеийн эдийн засаг, түүнийг давж гарахад улс орнууд ямар бодлого барьж буйд маш их судалгааны ажил явсан. Энэ дээр Монгол Улс анализ хийж чадсан уу? гэдэг нь өнөөдрийн бидний амьдрал дээрээс харагдаж байна. Хэт түүхий эдээс хамааралтай эдийн засагтай учраас нүүрс зогсоход Монгол Улс дуусна.

-Таныг “Женко”-гийн фракцаас гарч ирсэн гэдэг яриа байгаа. Энэ үнэн үү?

-Би ямар нэгэн фракцаас гарч ирээгүй. Зарим сайтууд намайг 1980-аад оны төлөөлөл гэж гарган тавьсан байна лээ. Тэр ер нь оновчтой. Манай 1980-аад оны залуусаас бүрдсэн клуб байдаг. Тэр клубээс нэрээ дэвшүүлж гарч ирсэн. Нэг зүйлийг дүгнэж хэлэхэд АН-ын залууст нэр хоч өгөөд, “тамга” дардаг асуудлыг болиосой. Бид 40 хүрсэн эрчүүд. Одоо бид амьдралыг үзэх үзэлтэй, амьдралдаа таарсан орлоготой, ертөнцийг харах өнцөгтэй болсон учраас улс төрийн баримжааг хэн нэгнээр заалгадаг цаг үе өнгөрсөн. Бид өөрсдийнхөөрөө улс төрийг харж байгаа. Бидэнд ямар нэгэн тамга тэмдэг, “тэрний” хүн гэж талцах шаардлага байхгүй. Бид яаж ялах вэ, улс орноо хэрхэн өөд нь татах вэ гэдгийг ярьж байгаа. Би Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ би тэр хүний хүүхэд биш учраас надтай холбох шаардлагагүй. Би тухайн цаг үед хүчээ өргөөд ажилласан л байхгүй юу. Фракц гэж талцдагийг болиулах ёстойг манай үеийнхэн үйлдлээрээ харуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 141.94.254.210

Жадамбаа өөрийнхөө нүүр царайгаа өөрчилж, хандлагаа өөрчилнө гээд байгаа юм байна л даа. Сурсан занг өөрчилж чадахгүй, худал ярьж хов зөөж мөнгө олдог хүн дээ

Avatar

Нэргүй 2023-09-11 141.94.254.210

Ардчилсан намын чөлөөт эдийн засаг, бизнесийн орчин, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбар хариуцсан гэнэ үү???
Ийм олон юм хариуцах байтугай толгой хоосон тоть шиг бусдыг үгийг давтахаас өөрцгүй энэ Жадамбаа.
Дэлгэрсайханаас хэдэн сая төгрөг авснаа эхлээд хэлчих… ийм л урвагч шдээ

Avatar

Нэргүй 2023-09-11 139.5.217.164

ХУЛГАЙЧУУДЫН НҮҮР ЦАРАЙ ЗҮСЭЭ ХУВИРГААД , ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨӨД Ч, ХУЛГАЙЛАХ, ЗАН Ч АРИЛАХГҮЙ Л ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.180.160

Жинхэнэ төрхөө нууж баг зүүгээд ямар ч нэмэргүй.

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

hujaa bayrtsogtiig tolgoi deerei gargsan tanai nam ylahgui shuu. 2023-09-11 66.181.190.142

ehleed luibrchidaasai salj baij l nam chin oor bolon doo. nogoo l neg luibarchin hujaa bayrtsogt, bah melhii erdenee metees salaagui tohiodold tanai namiig hen ch demjihgui ch dee..

Avatar

ИРГЭН 2023-09-11 66.181.167.254

ЦАРАЙНЫ САЙХНААР ЦАЙ СҮЛЭХГҮЙ. БАС АЛТАН ШААХАЙ ӨМСӨӨД АЛЦАН МАЙЖИГА АРИЛААХГҮЙ ГЭДЭГ. ТИЙМЭЭС НҮҮР ЦАРАЙ, ӨМССӨН ЗҮЙСЭН ЧУХАЛ БИШ. ХАМГИЙН ГОЛ ТА БҮХЭН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН ЗАНГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ИДЭЖ УУХ ДОНГООСОО САЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.168.199

АН яг зурагдсан пянз шиг л нэг юмаа давтаж чалчих юм

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.161.46

ta nar chadahgui ee nusan b** mini

Avatar

Нэргүй 2023-09-11 103.161.242.83

Дээр үеийн боловсролын гажуудал нь хүүхдүүдийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талын боловсрол муу олгосон байдаг. энэ нь манай улс төрд өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. үүнээс болж худлаа олны өмнө яриад сурсан боловсрол нимгэн сэтгүүлчид мөн, шоуменүүд олноор улс төрд их гарч ирсэн. МАН- бол хойч үеээ бэлдэж байна гэж дан мэргэжлийн цүнх баригч, даргынхаа төлөө мөнгө эрх мэдлийн төлөө шээсийн уухад ч бэлэн золбин залуусыг ихээр бэлдэж тэд ирээдүйд улс төрийн залгамж болж байна.

Avatar

Нэргүй 2023-09-11 103.161.242.83

Тийм хүмүүсээс улс орныг гоё болгох өчүүхэн ч сэтгэл гарахгүй, тэд бол зөвхөн хэрхэн яаж мөнгө унагааж өөрөөсөө 1 ч төгрөг зардал гаргахгүйгээр баян амьдрах аргад л суралцаж байгаа. Ийм муухай орчныг бэлдэж байгаа МАН-ыг заавал солих хэрэгтэй. Гэтэл МАНЫГ ялж чадах ганц нам болох АН-аас нь энэ мэт боловсрол нимгэн шоумэнүүд гарч ирээд байвал энэ улс зүгээр л ямар ч ирээдүй байхгүй гэсэн үг. /жич: тэр Хөх туг гээд Женко бүлгэм бол оросын комунтерний захиалгаар үүссэн монголын дайсан шүү/

Avatar

AN 2023-09-11 103.168.179.132

Хуучин бурхинууд нь албан тушаалын төлөө улайрч байгаа нам өөдлөхгүй дээ, ард түмэн тэнэг биш

Avatar

lkjlklk 2023-09-11 103.168.179.132

ene met uleg gurveluudeesee ehleed salaachee

Avatar

Нэргүй 2023-09-11 118.235.3.175

elbegdorjiin suganii us, tsunh barigch l baisan batsaan. Chi bid 2 n AN n nuur tsaraig uurchilnu gej iljignii b**s l boloh baih daa.

Avatar

Иргэн 2023-09-11 66.181.178.115

ҮНЭН Л БАЙГААСАЙ

Avatar

Зочин 2023-09-11 66.181.181.48

Дэндүү гоё гарчигтай юм. АН-ын ямарч дарга цэргийн амнаас хэзээ ч ийм үг гарч байгаагүй. Та нар 33 жил эрээ цээргүй худлаа ярьлаа. Цөлмөх, хар пиар, хоёроос өөр өөдтэй юмгүй. Улсаа яаж хөгжүүлэх дээр нэгдэж чаддаг гэж бүр худлаа эсрэгээр яаж луйвардах дээр харин нэгдэг чаддаг. Өдгөө өөрчлөгдсөн зүйл нь хэдэн мэргэжлийн дээрэмчин, луугарууд, эрлийзүүд ард нь байгаа нь үнэн.Доорхи 103…….51, 202……79 д яг хэлжээ. Өөртөө шүүмжлэлтэй хандаж зөв дүгнэлт хийх чадвар байдаггүй нь гол сул тал шүү

Avatar

Нэргүй 2023-09-11 64.119.29.111

s*** ldaa

Avatar

Нэргүй 2023-09-11 216.38.195.74

gadnixnig demjin?

Avatar

Хогийн цаг үе. Улсаа хөмрөхөд ойрхон бн. 2023-09-11 202.21.104.2

МАН, АН болон иргэд нэг л зүйлийг ойлго. Улстөрд орох гэж чичирч байгаа энэ масс дотор улс эх орноо, ард түмнээ боддог нэгч хүн байхгүй! Төсвийн мөнгөөр амархан баяжих, эрх мэдэлд хүрэх адын шуналтай хүн хогнууд л нүүрэн фронтод үхэн хатан улс төр лүү зүтгэж бн. Улсыг удирдах хүмүүс төрийн албанд, хувийн хэвшилд, эшс хүрээлэн, ИДС…-д төрийн албан хаагч, судлаач, инженер, багш, төсөвчин.. г.м мэргэжлийн ажлаа л хийгээд чимээгүйхэн явж бн. Тэднийг дэмжиж төрөө атгуулсан цагт л улс цэгцэрнэ.

Avatar

Зочин 2023-09-11 124.158.66.146

Зуун ямаанд жаран ухна 🥹😆🤣

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.161.214

АРДЧИЛСАН НАМ ГЭЖ ЮУ БАЙДГИЙН .

Avatar

Нэргүй 2023-09-11 216.38.195.74

– baynaasaa; iN ;+k

Avatar

Нэргүй 2023-09-11 43.242.241.151

Нүүр царайгаа өөрчилнө гэнэ үү, энэ мал. Зүсээ хувиргаад ирэх сонгуульд орж ирж идэж ууна гэх гээдаамуу хаашаа юм. Үнэнээ л хэлсэнд баярлалаа. Монголчууд та нарын хэн нь хэн бэ гэдгийг мэдээл авчихсан. Оюун-Эрдэнийг дэмжих болно, гүйцээ.

Avatar

Нэргүй 2023-09-11 202.9.40.254

Нөгөө хуучин дарга нар нь дэд дарга болсон байна лээ. Өөрчлөгдөхгүй дээ, хөөрхий. Ирэх сонгуулиар бас л бялба нүдүүлнэ.

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-09-11 202.21.108.1

байгуулан ажиллуулж ..асуудалд ..НОТОЛГОО…Баталгаатай…. ҮНДЭСЛЭЛТЭЙ …хандах хэрэгтэй байна…Амьдралд байгаа зүйлсийг сайн судалж :::мэдэж авах нь эхлээд чухал…. УБ үүдний орчим…ЗОЧИД буудал нэртэй ..өөр зориулалтын газрууд г.м. сайн мэдэж ..яаж зөв голдрилд нь оруулах талаар г.м.

Avatar

Нэргүй 2023-09-11 202.21.108.1

Маш зөв өө….Орчин үед ээ нийцсэн давгнүй сайн боловсролтой…сайн дэд даргатай болсон …одоо гол гол зүйлээс эхэлж иргэд…олонд мэдэгдэхүйц зүйл ярих..хийж эхлүүлэх л үлдлээ….Намын гишүүдэд ээ эхлээд ойлгуулах хэрэгтэй…..Ж: Монголд улсад гарч буй…Корон…Улаан бурхан…гепатит…херпес…томуу ..томуу төст өвчин үүсгэгч вирус…гар хөл амны өвчин зэрэг шинээр гарч буй өвчнийг ОНОШЛОХ..УРЬДЧИЛАН сэргийлэх…ЭМЧЛЭХ зэрэгт шинжлэх ухаанча " АНАГААХЫН ВИРУС СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН"

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.188.108

15 дэд даргатай нам геннисийн номонд орцгоо

Avatar

Нэргүй 2023-09-11 139.5.216.114

х*******н шээснүүд чадах уу?

Avatar

Асуудал...монголчуудын нурууг та нар авчаад бнаа... 2023-09-11 202.5.205.34

Дандаа л ингэж хэлдэгдээ…АН эв түнжингүй байна гэж хүмүүс хардаг…. яг үнэндээ бид чинь хэрэлдэж байгаа л үнэн мөнийг олох гээд байгаа юм энэ тэр. 30 жил харлаа шүү дээ…ганц нэг олон болохоороо монгол улсыг хөмөрч хаячих гээд 1996 оны үед цалингаа тавьж чадахаа байсныг олон ахмад ярьдаг…эдний үед хэзээ өөдтэй байлаа…цалингаа ч тавьж чадахаа байдаг гээд. 2012 онд монгол улс 1 удаа гулигсан. Яахав, баахан бүтээн байгуулалт хийгдсэн ч монголчууд 2016 онд занаж байгаад салж билээ…

Avatar

оноч 2023-09-11 202.5.205.34

2016 онд тэр их бүтээн байгуулалт хийгээд байхад монголчууд яагаад сольсон билээ… Яагаад гэвэл эрх авхаараа авилга, хээл хахууль нь дэндээд хэний ч үгийг авахаа байдаг. 2012 онд 17 өсөлттэй байхад л монголчууд МАН-ыг сольж байсан. Учир нь бас л Сү-гээс авхуулаад эх орноо зараад байгааг мэдэрсэн юм шүү дээ. Сүүлдээ элдэв Бонд энэ тэр гэж мөнгө босгож байгаад л бүтээн байгуулалт их хийсэн даан ч идэж уух нь дийлдэхгүй бгааг хараад л сольчихсон юм. Одоо та нар идэж уухгүй засаглаж чадах уу?

Avatar

оноч 2023-09-11 202.5.205.34

Ахын дүү…2016 онд Танайд хоноё гэдэг нэвтрүүлгээр ороод…өглөө нь Бурхандаа залбираад гэрээсээ гараад Засгийн ордны гадаа буугаад за баяртай ажилдаа орлоо гээд бууж байж билээ…тэр үеээс их хөгширсөн харагдаж байна. Ажлаа өгөөд солонгос-д сургуульд явсан ирээд шар тайлдаг солонгосын шингэн оруулж ирж зардаг болсон байсан. Чамайг сүйхээтэй залуу гэж хардаг. Гээд амьдрал чамайг гамгүй бавж бх шиг. Учир нь буруу явахаар тэгж байгаа юм шүү дээ. Зөв яв. Эх орондоо чин шудрагаар зүтгэнэ гэдгээ…

Avatar

Нэргүй 2023-09-11 43.242.241.151

Яг нарийндаа 2012 онд МАН ялчихсан бол Монгол өдийд шаал өөр болчихсон байх байсан. Сү.Батболдын Засгийн газрын үед маш том үсрэлтүүд болж эдийн засгийн өсөлт түүхэндээ анх удаа 17 хувьд хүрсэн шд. Тэгээд яалаа. 12 оны сонгуулиар АН олонхи болоод Н.Алтанхуяг, Сайханбилэг нар засаглаал Монгол Улсын эдийн засаг унасан шд. Тэр үед ковид болоогүй, хажуу айл дайн самуунтай байгаагүй. Ийм сайхан энх цагт Чингис бонд гэж 1.5 тэрбум долларын өр тавьж идэж уусан шдээ эд нар. Түүх мартахгүй ээээ

Avatar

Зочин 2023-09-11 124.158.66.146

АН-ыг дахиад сонговол Монгол улс маань хэцүүднэ. АН-ын хэмжээлшгүй их шуналтангуудын хөлд үрэгдэнэ…

Avatar

Нэргүй 2023-09-11 202.55.188.118

an namiin onoogiin nuur tsaraig haraad baigaarai.2024 onii songuuliar hun nam garch irne

Avatar

Нэргүй 2023-09-11 64.119.29.144

Хулгайчуудаа буцаагаад цуглуулахаар ямар я еерчлелт, шинэ царай харагдах вэ дээ.

Avatar

иргэн 2023-09-11 103.212.119.51

АН царайгаа өөрчлөнө шинэ юм болно гэнээ.
Баярцогт, Өнөрбаяр, Эрдэнэбат Хурц нарын царай өөрчлөгдсөн ч гэсэн Цаана нь оюу толгойн, Элбэгдоржийн, Зоригийн гэх хэргүүдээр нийгэмд танигдсан үнэн төрх байгаа

Avatar

Нэргүй 2023-09-11 203.217.139.240

Rotaract club gj anh hudlaa shaagaal yavdag bsn nuhur, odoo ch buur nam yarij hudlaa s*****g bolj dee

Avatar

Zochin 2023-09-11 103.212.117.54

АН аа гэж эрхлэсэн хүмүүс байх юм аа

Avatar

Нэргүй 2023-09-11 103.57.95.150

Ха ха энэ мэт луйварчид хаа сайгүй л байна. Сайхөн үгээр хуурдаг цаг үе өнгөрсөн. Үнэн мэдрэмжгүй н**ш уу

Avatar

Хариу 2023-09-11 202.126.88.79

нөгөөх л хэдэн хулгайч, худалч, а******н, дээрэмчин эрүүгийн элементүүд хэдэн утсан хүүхэлдэйгээр ард нь тоглоод л сууж байдаг. ан бол Монголын хорт хавдар шүү дэ

Avatar

Хариу 2023-09-11 202.126.88.79

худлаа шаагаад л…

Avatar

Хариу 2023-09-11 202.126.88.79

а**с д ямар ч ирээдүй үгүй юм. Сахил хүртээд шал балай болсоон

Avatar

Нэргүй 2023-09-11 103.212.117.217

nyyr tsarain tegeed ene hugshin buldgyy

Avatar

зочин 2023-09-11 202.9.46.1

АН өөрчилөгдөж чадахгүй хулгайч луйварчдаа магтан зусардан дэвшүүлж монголчуудыг доромжилж ханахгүй тавлаж ,,,, МАН ахмад үеийн луйварчдаас салж шинэ үеийн хулгайч нартай нам харгалзахгүй тэмцэл өрнүүлж шудрага үнэн төлөө иргэд дэмжиж шүүх урагш ахиулахгүй гацааж бна

Avatar

Нэргүй 2023-09-11 202.126.88.116

УИХ-ын гишүүд “С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрийг хууль бусаар зассан” талаар нийтийн сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ

Avatar

Нүдэнд 2023-09-11 202.126.88.116

Лу.Гантөмөр, Баярцогт, Өнөрбаяр мэт нь харагдахлээр ямар юмны хандлага өөрчлөгдөх вэ дээ кккк

Avatar

Зочин 2023-09-11 103.212.117.196

Энэ бацаан яасан их хөгшрөө вэ

Avatar

Нэргүй 2023-09-11 103.212.119.53

Enunii erheldeg business gej yamar ats n bnavde. 😝

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж