“Түргэн тусламжийн машинууд GPS-тэй учраас ёс зүйгүй үйлдэл гаргахгүй”

Хуучирсан мэдээ: 2023.09.11-нд нийтлэгдсэн

Live“Түргэн тусламжийн машинууд GPS-тэй учраас ёс зүйгүй үйлдэл гаргахгүй”

“Түргэн тусламжийн машинууд GPS-тэй учраас ёс зүйгүй үйлдэл гаргахгүй”
11 : 29
2023-9-11

“Түргэн тусламжийн машинууд GPS-тэй учраас ёс зүйгүй үйлдэл гаргахгүй”

Түргэн тусламжийн 103-ын машиныг хувийн хэрэгцээнд ашигласан эсэх талаар нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн чанар аюулгүй байдлын албаны дарга А.Алтанзагасаас тодруулав. Тэрбээр “Түргэн тусламжийн машинаар айраг тээвэрлэсэн гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу манай байгууллагаас албан ёсны мэдэгдлийг гаргасан. Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн 300 гаруй машин байдаг. Харин манай байгууллагад 89 машин иргэдэд үйлчилдэг. Бүх машин маань байршил тогтоогчтой учраас ёс зүйгүй үйлдэл хийх албан хаагч байхгүй. Бид амралтын өдөр 1200, ажлын өдөр 1400 дуудлагад тасралтгүй 24 цагаар ажиллаж, байгаа. Тийм учраас ийм ёс зүйгүй үйлдэл хийх цаг зав ч байхгүй.

Манай байгууллагын машин хөх өнгийн туузан логотой, байгууллагын нэрээ байршуулсан гэдгээрээ бусад түргэн тусламжийн машинаас ялгаатай. Ажлын бус цагаар түргэн тусламжийн машины байршил тогтоогчийг унтраах боломжгүй. Бүх машин 24 цагаар тасралтгүй бэлэн байдалд ажиллаж, иргэдэд үйлчилдэг” гэдгийг хэлсэн юм.

22 : 54
2023-9-10

Нийслэлийн түргэн тусламжийн машинаар айраг зөөгөөгүй гэв

Яаралтай түргэн тусламжийн машинаар ямар эрх, дархтай хүмүүс нь айраг зөөж байна вэ? гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр цахим хуудаст нийтлэгдсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 төв мэдэгдэл гаргаж, албаны машинаар айраг зөөсөн гэдэг ташаа мэдээлэл гэлээ.

Тодруулбал, цахим хуудаст нийтлэгдсэн зураг дээрх машин нь Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн машин биш бөгөөд хувийн эмнэлгийн машин гэв.

103 төвөөс гаргасан мэдэгдэлд, Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ. Мөн автомашин бүр дээр "GPS" төхөөрөмж суурилуулан хяналт тавин, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна.

Төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “ТҮРГЭН ТУСЛАМЖ” гэсэн бичиглэлтэй, хоёр хажуу талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ” хэмээх том бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг.

Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвөөс гадна хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлэг бүрд эмнэлгийн машин байдаг бөгөөд иргэд эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин мэтээр цахим орчинд түгээж буруу мэдээлэл тарааж байна.
Зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай НТТТ-ийн машин биш болохыг мэдэгдэж байна.
Иймд ташаа мэдээллийг түгээж, бусдад бухимдал түрүүлэхгүй байхыг хүсч байна гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж