Түгжрэл шийдэхэд улс төрийн зориг хэрэгтэй байна, МАН-д

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Түгжрэл шийдэхэд улс төрийн зориг хэрэгтэй байна, МАН-д

Түгжрэл шийдэхэд улс төрийн зориг хэрэгтэй байна, МАН-д

Наадмын дараа намар. Хүүхэд, багачуудын сургууль, цэцэрлэг эхлээд нийслэлчүүдийн амьдрал ид бужигнаж байна. Харин жил бүр л ярьдаг өнөөх түгжрэл хэвээрээ. Арга ядахдаа тэгш, сондгойгоор зорчуулах сонголт хийсэн ч түгжрэл хэвээрээ. Хар ухаанаар бол нийслэлийн бүх машины 50 хувь нь зорчиж байгаа гэж тооцвол түгжрэл эрс буурах ёстой. Гэвч тэгш, сондгой гэсэн сонголт ч түгжрэлийг бууруулахад нэмэр болсонгүй. Угтаа бол тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд ороцуулах нь арга ядсан, түр зуурын арга болох нь олон ч жил туршигдаж буй сонголт.

Тэгш, сондгой хэрэгжүүлэх сургаар зарим нь хоёр дугаар авч байхад, боломжтой,  хоёроос дээш машинтай нь өдөр өдрөөр ээлжлэн замын хөдөлгөөнд орж байна.

Мэдээж түгжрэлийг бууруулахын тулд нүхэн гарцуудыг нэмэх, нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчуулах, нийтйин тээврийн парк шинэчлэл гээд олон арга хэмжээ авч байна. Гэвч энэ бүхэн түгжрэлгүй болох төгс шийдэл биш гэдэг нь өнөөдөр ч харагдаж байна. Түгжрэлийг бууруулахаар Хотын захиргаанаас олон төсөл санаачилж байгаа ч төсөв, санхүүгээс эхлээд олон бэрхшээл бий.

Өдрөөс өдөрт нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хирээр автомашины тоо нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Тэгвэл одоо эрх баригчдад зоригтой, төсөв санхүү, төлөвлөгөөтэй зөв шийдлийг зоригтойгоор хийх ёстой цаг болжээ. Ердөө хоёрхон жилийн дараа одоогийн ийм байдлаар явбал нийслэлчүүд зам дээрээ тэг зогсоно гэдгийг судлаачид хэлж байгаа.

Нөгөөтэйгүүр нийслэлийн хүн ам 2045 онд  2,9 сая  хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргаад буй.

Сүүлийн бараг 20 жил  түгжирч байгаа нийслэлчүүд түгжрэл бодит байдал дээр ямар байгаа, яагаад түгжрэл үүсч байгаа, буруу төлөвлөлттэй хот, анхнаасаа хууль эрх зүйгээ зөв, төлөвлөттэй хэрэгжүүлээгүй, хотыг дэлхийн бусад хот шиг зохион байгуулаагүйн горыг амсч, түгжирч, түгжрэлд маш их цаг мөнгө, эрүүл мэндээ алдаж байгаа. Олон тоо судалгаа, баримт, мэдээллүүд байгаа ч түгжрэлийг шийдэх дорвитой шийдэлгүй өнөөдрийг хүрэв.

Метро, lRT, BRT гээд том төслүүдийн талаар сонсохоос цаашгүй, цаасан дээр ч буугаагүй олон төслийн талаар сонссоор одоо бид түгжрэл энгийн зүйл шиг болжээ.

Тиймээс одоо л шийдэл гарц хайхгүй бол Улаанбаатарын хүн ам цаг минутаар өснө, өндөр насжилттай, хуучин автомашин тоо жилээс жилд л нэмэгдэнэ. Хотоо тэлэх, шинэ хот, дагуул хот байгуулах асуудал урт хугацааны төлөвлөгөө байж болох ч богино хугацаанд хурдан хугацаанд үр дүнгээ өгөх шийдэл хүлээсээр байна, нийслэлчүүд.

Хамгийн сүүлд Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын танилцуулснаар, нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй машины 48 хувь нь 16 болон түүнээс дээш жилийн насжилттай, хуучин машин байна гэсэн. Мөн 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын 76.6 хувь нь торгуулиа төлөөгүй байгаа аж. Тиймээс эхлээд торгуулиа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөн оролцуулахгүй байх, хуучин автомашины импортыг их, бага хэмжээгээр хориглох, буруу хүрдтэй машиныг хориглох шийдвэрийг даруйхан гаргах гээд түгжрэлийг шийдэх зоригтой алхамууд хийх хэрэгтэй байгааг судлаачид, иргэд ч хэлдэг.

Улаанбаатар хотод техникийн хяналтын үзлэгт орсон тээврийн хэрэгслийн 35 хувь нь зүүн талдаа, 65 хувь /2020 оны судалгаа/ нь баруун талдаа хүрдтэй байна.

2021 онд Монгол Улсад нийт 723,218 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсаны 59 хувь нь Улаанбаатар хотод хамрагджээ. Үүний хамрагдсан 84 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн, 14 хувь нь 4-9 жилийн, 2 хувь нь 0-3 жилийн насжилттай гэсэн судалгаа гарчээ.

Мэдээж амьдралын чанар, иргэдийн амжиргаанаас шалтгаалаад хуучин автомашины татварыг бууруулах нь зөв бөгөөд үе шаттайгаар шийдвэрлэх боломж бий. Үүний тулд хууль эрх зүйн хувьд, УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гаргах учиртай.

Жил бүр тэгш, сондгойгоор зорчуулахаас өөрөөр түгжрэлийг шийдэх гарцгүй мэт олон нийтэд дүгнэгдэж буй ч Түгжрэлийн сөрөг нөлөөлийг бууруулах тухай багц хууль, замын хөдөлгөөний танхайрлыг бууруулахаар Зөрчлийн тухай хуулийн төслийг санаачлаад намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй гэх гэгээтэй мэдээ бий. Харин энэ нь олон нийтийн эсэргүүцлийг давж гарахаас гадна, УИХ-ын гишүүд сонгуулийн оноо “хайж” хуулийн төслийг явуулах уу гэдэг эргэлзээтэй тулгарч буй.

Урьдчилсан байдлаар хуулийн төсөлд,  буруу хүрдтэй машин, насжилт өндөртэй автомашины татварыг үе шаттай нэмэх, торгуулиа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөн оролцуулахыг хязгаарлах гээд олон арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл бий.

Мэдээж түгжрэлийг бууруулахын тулд зоригтой шийдэл гаргах нь УИХ-аас шалтгаална. Түгжрэлийг шийдэхийн тулд хууль эрх зүйн аргаар, улс төрийн хувьд зоригтой шийдэл гаргаж байж урагшилна. Харин сонгууль дөхсөн энэ цаг үед эрх баригч нам,  УИХ-ын гишүүд иргэдийн дургүй хүргэсэн, хүч түрсэн арга хэмжээ авахыг хүсэх болов уу.  Угтаа бол улс төрийн нүүдэл, өөрсдийн эрх ашгийг харахаас илүү нийтийн эрх ашгийг хамгаалсан, нийтийн асуудлыг шийдсэн чухал хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-11 202.126.90.152

маш энгийн юмыг мэдэхгүй зүгээр сошиолоор солиорсон галзуу тэнэгүүд мэдрэл улс Аль хэдийн монгол болчихсон

Avatar

Зочин 2023-09-11 202.126.90.152

хотоос оркуудаа гаргачих. бүх шоронгоо хотоос хол болгочих. хувийн дээд сургуулиудыг хотоос гарга. Дээд сургуулийн босгыг нэмээд оюутнаа 3 дахин цөөлчих. Манай оюутнууд юу ч сурдаггүй. мэдлэгээр муу хэлээд байдаг Хойд Солонгосын олгодог мэдлэгийн10%ийг олж чадахгүй ичмээр шүү дээ

Avatar

Зочин 2023-09-11 213.87.138.90

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-11 66.181.168.8

МЕТРО ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ХИАМЧИД ЗАЙЛААЧЭЭ ИРЭЭДҮЙГЭЭ ХЭДХЭН ЦААСААР ХУДАЛДСАН НОВШНУУД

Avatar

Зочин 2023-09-11 202.126.89.95

ШУНАЛ НЬ ДЭНДСЭН ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ НАРАА ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХААД ЮУН ИХ ЮМ ГОРЬДДОГ ЮМ

Avatar

Зочин 2023-09-11 202.126.89.194

1-2 жилийн дараа хүн бүр 2 өөр машинтай болчихно. өөр байнгын шйидлийг хэдүүлээ өөрсдөө олцгооё. алийн болгон төр засгийн шийдвэрийг хүлээж, гаргасан шийдвэрийг нь эсэргүүцэх вэ???

Avatar

Модон жорлонгоо халж чадаагүй Монгол ялсан 4 жил 2023-09-11 66.181.178.109

1.5 сая хүнтэй 700 мянган машин дэлхий хэмжээний жижиг тосгоны үзүүлэлт.Өнгөрсөн 30 жил Метро давхар замууд барьсангүй. Хотын төвөөр урсдаг Туул Сэлбэ Дунд голыг даланжуулж усан тээвэр хөгжүүлж болох байсан гэтэл авилгал хороолол аавтай хүүхдүүдийг төрүүлсэн.Хот доторх агаарын тээвэр ч алга.Авилгал цэцэглэж эхнэр хүүхдээ Сингапурын тансаг хороололд амьдруулж УБ хотын дэд бүтэц хөгжүүлэх 80 их наяд мөнгө орох боломжийг танкаар айлгаж тас зогсоосон. Мөнгө байж хотын дэд бүтэцэд хөрөнгө оруулна

Avatar

Зочин 2023-09-11 66.181.168.199

Шүүмжлэх яахав вэ? Өмхийгээр унгас алдахын оронд Сайн хувилбар байвал түүнийгээ санал болговол ямар байна вэ

Avatar

MGL 2023-09-11 103.229.176.132

Metro, LRT, BRT zergee khiij baij l tugjrel shiidegdene, Khot telne

Avatar

Хөгжмөөр байна МАН ааа 2023-09-11 202.21.96.178

Их дээд сургуулийг хотоос зоригтой гаргая. Хэдэн мянган оюутан үүргэвч үүрээд хоёр хүний зай эзлээд автобусанд мөрөөрөө ёвроод явж байхад нийтийн тээвэрт хүмүүс суухгүй ээ Оюутангүй нийтийн тээврийг хүмүүс хүлээж байна.

Avatar

хүннү 2023-09-11 202.179.25.122

Түгжрэл бууружлах нэрээ баахан мөнгө үрэн таран хиыж зөвхөн ганцхан зүйлтээ л ноцолдож хэдэн жилийн нүүр үзлээ. Тэр юу гээч? авто машин. Дугаарын хязгааралт, тэгш сондгой, хураамж, торгууль шийтгэл…одоо ямарч үр дүн байхгүй. Тэгсэн баыж маш их мөнгө “идсэн”. Бүтээн байгуулалт байхгүй.

Avatar

as 2023-09-11 66.181.191.47

nuguu rfid geed end tend buun yum barij bosgood surtei2 yum yariad bsan n yav aa? heregjuulj chadahgui yum bol iim hudlaa yumnuud hiihee bolioch! torguulitai mashinuudaa bugdiig n zamiin hudulguund oruulahgui horioch! tegeed l buh yum tsegtserne shd

Avatar

Зочин 2023-09-11 103.57.95.150

Хулгайч луйварчидаа толгой дээрээ залчихаад юугаа горьдоод байна

Avatar

Зочин 2023-09-11 202.21.108.20

Одоо ямрч арга хэмжээ метро энэ тэр тавиад ч 4 уулын дунд учраас даац багтаамж байхгүй хүн амын нягралаа зүгээр орон зайгаар дийлэхгүй. Ганц зөв зам бол нийслэлийг олон улсын дэд бүтэцтэй холбогдсон Улаанбаатар хотоос их холгүй Багануур, Багахангай 2-ын завсарын их тэгш талд нүүлгэх хэрэгтэй. Тэнд нүүхэд хамгийн хэрэгтэй төмөр зам, хар замтайн дээр Багануур Чойрын нүүрс ойрхон, Хэрлэн гол гэж Туулаас дутахгүй ус байна. Үүнд их зардал ч орохгүй. Төр засаг нүүхэд худалдаа үйлчилгээ дагаж нүүнэ.

Avatar

Зочин 2023-09-11 202.21.108.20

Аж үйлдвэрийнхэн Улаанбаатартаа үлдэхэд болно. Зоригтой шийдэл гэвэл энэ л байна. жилийн дотор тохижоод авна

Avatar

Зочин 2023-09-11 202.126.88.188

тэг тэг. чи нүү

Avatar

иргэн 2023-09-11 202.21.104.2

Сургуулийн болон нийтийн тээврийн автууснуудаа нэмж, богино эргэлт олноор нь гарга. Автууснууд урт эргэлтээр нэг талдаа гацчихаар байхгүйтэй адил. Ялангуяа ажил тарах цагаар автууснуудаа сайн явуул. 1-р эгнээгээ чөлөөл.

Avatar

Зочин 2023-09-11 66.181.191.191

importooo horigloojee.huujin mashinii hogiin tsag bolloo

Avatar

Зочин 2023-09-11 59.153.87.42

буруу рультэйг хилээр оруулахаа зогсоо, бага тойруу,их тойрууд өндөр татвар тогтоо, өөр яах юм

Avatar

Зочин 2023-09-11 66.181.186.124

Бизнес хийж үзсэн инженер техникийн сэтгэхүйтэй боловсролтой хүнээр ерөнхий сайд хийлгэхгүй бол Жонхуугийн тавиур Данх юу ч хийж чадахгүй. ЗҮГЭЭР Л ЧАЛЧИГЧ

Avatar

Зочин 2023-09-11 66.181.189.200

ЭХЛЭЭД ТОРГУУЛЬТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ЯЛГААД ТӨЛҮҮЛ. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ Л БАЙГАА БОЛ ТЭР ИРГЭНД МӨНГӨ БАЙНА ГЭСЭН ҮГ. БҮРЭН БУС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ БҮҮ ОРОЛЦУУЛ, УТАС ОРОЛДОЖ БАЙГАА ЖОЛООЧИЙГ ӨНДӨР ТОРГО.

Avatar

Зочин 2023-09-11 66.181.181.82

Улс төр, МАН энэ тэр түгжрэлд ямар хамаатай юм. Цэвэр хотын зохион байгуулалтын ажил шүү дээ. Бидний ахуй амьдралд улс төрчид ямар их хутгалддаг, ямар их үймүүлдэг, тэрийг байх ёстой юм шиг хүлээж авдаг болжээ.

Avatar

Зочин 2023-09-11 103.212.117.143

Машины тоо замын даацаас хэд дахин давцан байна МАНгаруудаа . . . Хуучин машины импортын татвараа нэмж тоон нь бууруулаа МАНгаруудаа . . . МАНгарууд чалахгүйлдээ бүгдээрээ банк бустай тэрүүгээрээ хулгайлсан мөнгөө мхшины лизингээр угаадаг МАНгарууд

Avatar

И 2023-09-11 66.181.161.235

машиныг насжилтаар хязгаарлаж хорь. машин аа цөөлөхгүйгээр түгжрэл буурахгүйээ.

Avatar

Зочин 2023-09-11 66.181.191.191

tegj chadahgui.tegwel shuud songuulid unana gedgee medej bgaa.hen j buruu mashaaniig horigloj chadahgui

Avatar

Бат 2023-09-11 202.126.88.87

МАН бол хийж чадахгүй мангарууд.
1. Хотын татвар бий болго.
2- Хөдөөнөөс хотод шилжихэд хязгааралт хий. Шилжиж ирэхэд хүн бүрээс татвар ав. хотод суух орон байр шийдэгдсэн байх Хөдөөнийхэн хотод өвөлжиж, хөдөөнөө зусаж байна. хотын амьдралыг үнэтэй болго
3 Хотын хууль гаргаж хатуу мөрд. Зхирагчаа нам биш шууд сонгоё.
4.Авто машины замын даатгалыг нэмж, Хөдөөнөөс хотод ирж хөдөлгөөнд орж байгаа машинаас нөхөн татвар ав.
5 хотоос бүх бөөний заха худалдааны төвийг яаралттай гарга

Avatar

зочин 2023-09-11 103.57.95.193

Машинууд агаарт нисдэггүй л юм бол түгжрэл шийдэх аргагүй болсон доо.
Нийслэлийг чихэлдүүлээд цементэн ойжуулсан, бүр голоо хүртэл боогоод барилгажуулчихсан.
Хотын төвд барилгажуулах зөвшөөрөлтэй, хашаалчихсан газар үй олноороо байгаа.
Машин байтугай явган хүн явах зам бараг байхгүй шахуу болсон. Авилга хорооллоосоо эхлээд
нурааж л учраа олдоггүй юм бол өөр арга байхгүй шүү дээ

Avatar

Зочин 2023-09-11 202.55.188.118

man-iig songosnii gai

Avatar

Зочин 2023-09-11 202.131.238.26

машин хориглоод нэмэргүй ш дээ.Метро барь, хотоо тэл, нүх олдвол шавж байшин барьдагаа боль

Avatar

Зочин 2023-09-11 43.242.243.79

түгжрэл үсгээд баига газарууда хотин захруу гарга, Гүүрэн метро бариуул.

Avatar

Сэтгүүлч коммнист боловсролтой дарга шиг нийтлэл хэрэггүй 2023-09-11 66.181.178.109

21 зуун шинжлэх ухааны гайхамшиг машиныг хэрэглэнэ. 700 мянган машин бага.Хотууд 3-6 давхар замтай метро дүүжин тэрэг автобусны урсгал өндөр түвшинд хүрсэн.Монголын мөнгө авилгалд идэгдэж 10 жил нүүрсний экспортын урсгал танкаар хаагдлаа.Амьдрал хүнд иргэд хуучин чанартай машин хэрэглэнэ тоонд биш замын дэд бүтэц хөгжүүлэх .Сэтгүүлч 3.5 сая хүн амыг 30 сая шиг бүү төсөөл. Монгол 1.5 сая хав дөр км газар нутагтай хот төлөвлөлт авилгалгүй бол УБ Дархан Эрдэнэт гурвалжинд 10 сая машин түгжирэхгү

Avatar

zochin 2023-09-11 122.201.23.226

yarmag buur suirlee. ta nar butsaj ergedeg guuren zam taviad uguuch. gol asuudal ni surguulid huuhduudee hurgej ugch baigaa humuus butsaj ergeh geed l tugjrel uusgeed baian sh dee. asuudlaa olj harahgui, shiidver onovchtoi gargaj chadahgui yachihsan said, hotiin darga ve.

Avatar

Зочин 2023-09-11 66.181.191.40

Харин тиймээ, 1-р эгнээг тусгаарласан хаалтаас болоод маш их түгжрэл үүсч бна

Avatar

Зочин 2023-09-11 66.181.161.171

УБ хотыг орхиж орОн нутаг руугаа нүүцгээ Тэгээд л болно Үлийгээ хийж түгжрэл үүсгэдэг юм

Avatar

Хуульч 2023-09-11 59.153.114.44

Том асуудал дээр нь улс төрийн зориг хэрэгтэй л байх. Гэхдээ манайУлаанбаатар шиг жижиг хотод юун улс төр. Миний бодлоор түгжрэлийг бууруулахад нөлөөлж буй гуравхан асуудлыг хүн бүхэн бодож болгооход түгжрэл багасах магадлал өндөр шүү. Нэгдүгээрт: Жолооч нарын ухамсар, сахилга бат маш чухал. Үүнд жишээлбэл дүрмээ яс барьж хөдөлгөөнд оролцох гэх мэт. хоёрдугаарт: Нийгмийн амьдралд хариуцлагатай хандах, ядахдаа цагаа зөв тооцож сурах гэх мэт, гуравдугаарт: Хүнлэг соёлтой байх, Үсгийн тоо дуусав..

Avatar

Зочин 2023-09-11 66.181.191.47

ene orkuud hezee ch naadah shig chin bolj chadahgui, hucheer l shiideh heregtei

Avatar

Зочин 2023-09-11 202.9.46.114

Замын уулзварууд дээр явган хүний дээгүүр болон доогуур гарцуудыг их хийх хэрэгтэй байна. Мөн дугуйн замуудыг шинээр нэмж байж түгжрэл багасна

Avatar

хотын иргэн 2023-09-11 59.153.115.203

Уучилаарай МАН зориг дутаагүй ухаан дутаж бна

Avatar

Зочин 2023-09-11 66.181.181.254

erguu balainuud mini xotoo zygeer teleed l boloo oorsdoosoo exel toriin baiguullaga yaamdaa xotoos garga ix deed surguulia nuulge tegeed l boloo sh dee

Avatar

zochin 2023-09-11 59.153.114.238

Түгжрэл бууруулахад хамгийн гол нь их, дээд сургуулиудыг чанаржуулж цөөлөх хотын захын дүүрэг, зарим хотуудад шилжүүлэх, том томоохон үйлчилгээний төв, захуудыг хотын захруу гаргах, замын хөдөлгөөн урсгалыг сайжруулах, автобусны үйлчилгээг нэмэх сайжруулах, замыг уртасгах зэрэг олон арга хэмжээг авах хэрэгтэй. байна. Хотын түгрэлийг бууруулахад улс төрийн хараа хэрэггүй

Avatar

Зочин 2023-09-11 106.186.208.29

Гаднын зарим улсуудад хувьдаа граш болон зогсоолгүй хүнд автомашин зардаггүй. Машин тавих зогсоолгүй учраас автозамын 1-р эгнээнд тавих, боржур хашлага дамнуулах, явган хүний болон ногоон байгууламж дээр тавих зэрэг зохисгүй, хэнэггүй, бүдүүлэг үйлдэл гаргадаг. Үүнийг ч гэсэн бодож үзэх хэрэгтэй. Ер нь хуулиа чангатгаж, эдийн засгийн хөшүүрэг хэрэглэхгүй бол түгжрэлийг сааруулж чадахгүй.

Avatar

ган 2023-09-11 202.72.243.182

нэмээс биш нэмэр бллж чадсангүй гэж бич Ш.Оюунчимэг ээ

Avatar

МОНГОЛД 2023-09-11 203.98.76.4

УБ Хотод Метро, Агаарын Тээвэр…аль нь ч Хэрэггүй, зүгээр л ЗОХИЦУУЛАЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЯНАЛТ, УДИРДЛАГА л Хэрэгтэй байна даа ……Монголд Хувийн Хэвшилд ч Хувьсгалд ч ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХЯНАЛТ, УДИРДЛАГА Хийж , Хийлгэж Чаддаг Хүн Алгадааа

Avatar

Зочин 2023-09-11 202.55.188.45

Барилгын материалын захуудаа хотоос гаргамаар байна. Ер нь Метрополитан хотууд 2 ээлжээр ажиллах нь хэвийн үзэгдэл. Шөнө орой ч ажил төрөл нь үргэлжилж байдаг. Манайд бүгд өглөө зэрэгцэж гэрээсээ гарцгааж, орой зэрэгцэж ажлаа тараад зам дээр түгжирч байна. Зарим нэг сэргэлэн нь ажлын дундуур ажил төрлөө ажлын 5 өдөрт багтааж амжуулах гээд өдөр нь түгжирч байна. 2 ээлжтэй, бямба ням гарагтаа ч 24 цагаар ажил төрөл хэвийн үргэлжилдэг бол ингэж түгжрэх нь бага болно.

Avatar

Зочин 2023-09-11 202.55.188.45

Ажиллах цагийг зөрүүлж байгууллагууд 2 ээлжээр ажилладаг болох хэрэгтэй байна. Төрийн байгууллагын үйлчилгээ ЯДАЖ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БЯМБА, НЯМД АЖИЛЛАХ болж өгвөл 24 цагаар ээлжлээд ажилладаг болох хэрэгтэй байна. Бас Улаанбаатарт ажлаа тараад орох дэлгүүр УИД 22 цаг, Улаанбаатар Их Дэлгүүр 21 цагаас хаадаг, бусад нь яг ажлын цагтай зэрэгцэж онгойгоод зэрэгцэж хаадаг нь түгжрэлд нөлөөлж байна.Мөн зах худалдааны төвүүдээ хотоос гаргаж дийлэхгүй байгаа бол ядаж шөнө орой хүртэл ажиллуул

Avatar

Зочин 2023-09-11 202.179.15.71

Buruu hurdtei taavchignuudiig oruulahiig horioochee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж