Сурвалжлага: Иргэд шинэ ургацын ногоог тариаланчдаас хямд авч байна

Сурвалжлага: Иргэд шинэ ургацын ногоог тариаланчдаас хямд авч байна

Сурвалжлага: Иргэд шинэ ургацын ногоог тариаланчдаас хямд авч байна

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт урд хөршөөс шууд хамааралтай монголчуудад намрын улирал хүлээлт өндөр байдаг. Ургацаа хураасан тариаланчид ирэх хаврын бэлтгэлээ базаахаар зэхдэг бол нийслэлийнхэн шинэ ургацын ногооноос шим тэжээл авахаар эх орны хөрсөндөө тариалсан хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сонгодог үе нь 8-10 дугаар сар. Хүйт орохоос урьтаж тариалсан бүтээгдэхүүнээ худалдахыг тариаланчид зорьдог ч төдийлөн их ашиг хардаггүй бөгөөд хоттой ойр аймгуудынхан "Алтан намар"-т амжиж оролцохыг хичээдэг гэдгийг хэлж байлаа. Тиймдээ ч тусгайлсан байршлуудад зохион байгуулж буй шинэ ургацын ногооны үзэсгэлэнг зорих иргэд их байна.

ТӨМС 1500, БАЙЦАА 1200 ТӨГРӨГ ШУУДАЙГААР Нь АВБАЛ БӨӨНИЙ ҮНЭТЭЙ

Хүмүүсийн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг хүнсний ногооны үнэ "Алтан намар" үзэсгэлэнд хамгийн хямд байгааг худалдагчид төдийгүй иргэд хэлж байв. Тухайлбал, өргөн хэрэглээний ногоо, жимсний үнийг килограммаар нь авч үзвэл:

  • Төмс- 1500 төгрөг,
  • Лууван, манжин- 2000-2500 төгрөг,
  • Байцаа- 1200 төгрөг,
  • Брокли- 6000 төгрөг,
  • Чинжүү- 9000 төгрөг,
  • Зэрлэг сонгино нэг боодол нь 2000 төгрөг,
  • Тарвас- 2000-2500 төгрөг,
  • Чацаргана- 10 мянган төгрөг,
  • Аньс- 15 мянган төгрөг,
  • Нэрс, үхрийн нүд- 20 мянган төгрөг зэрэг үнэтэй байна.

Хэрэв шуудайгаар нь ногоо авах бол энэ үнээс хямдарч бөөний үнээр тооцох юм. Мөн олон шуудай ногоо авсан тохиолдолд тариаланчид худалдан авагчийн заасан байршилд хүргэх өгөх үйлчилгээ ч байгаа аж.

Хүнсний ногооноос гадна даршилсан ногоо, салат, нарийн ногоо байгаа бөгөөд мөн л зах, худалдааны төв, дэлгүүрийн үнээс хямд.

Жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцдог тариаланчдыг худалдан авагчид анддаггүй бөгөөд тариаланчид ч урамшуулж, шинэ ургацынхаа дээжийг дахин хямдралтай үнээр өгдөг байна.

ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮН ТАРИАЛЖ, ШИРХЭГ БҮРЭЭР НЬ ЗУЛГААДАГ УЧИР НОГООЧДЫН ХӨДӨЛМӨР ХҮНД

Тариаланчдад ургацаа тариалахаас эхлээд амрах цаг байдаггүй аж. Ногоогоо арчилна, ургуулна, намар хураана, түүний дараагаар хэрэглэгчийн гарт хэрхэн хүргэх вэ? гээд асуудал их байдгийг ногоочид хэлэв. Өргөтгөсөн худалдаанд оролцох хүсэлтээ өгч, ногоогоо тээвэрлэж авч ирэх, түүнийгээ худалдан борлуулахдаа их ашиг олдоггүй, өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг хүртэхэд л сайхан байдаг байна.

Ногоочдын хэлж байгаагаар, химийн бордоогүй, органик бүтээгдэхүүнийг 3-5 жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүс зорьж ирж өртгөсөн худалдаанаас авч байгаа.

Тиймээс ургац арвин байхын сацуу ашиг орлого ч сайн байна гэсэн юм. Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ, Төв, Ховд аймгийн тариаланчид өргөнөөр оролцож байгаа бусад аймгийнхан ч өөрсдийн тариалсан  хүнсний ногоогоо тээвэрлэж, зорин ирж оролцож байна. Ногоочдын хөдөлмөр хүнд бөгөөд салбар яамнаас анхаарч дэмжиж байгаад мөн баярлаж байна гэлээ.

ЗААСАН 31 БАЙРШИЛД ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15 ХҮРТЭЛ НОГООНЫ ХУДАЛДАА ГАРНА

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх заасан байршлуудад "Алтан намар" үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Тиймдээ ч иргэд ойр хавийн шинэ ургацын ногоо худалдаалдаг талбайгаа андахгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Сансарын үйлчилгээний гадна талбай, дөрөвдүгээр хороо Жуковын талбай, зургадугаар хороо Бөхийн өргөөний гадна талбай, 39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд худалдаа гарч байна.

Шинэ ногооны үзэсгэлэнд Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Өмнөговь аймгийн ногоочид 30 орчим төрлийн жимс, хүнсний ногоог шат дамжлагагүйгээр, хямд үнээр хэрэглэгчдэд худалдаалж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг  хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг  зохион байгуулж байгааг албаныхан хэлсэн.

Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.

Тиймээс та бүхэн өөрт ойр байрлах цэгүүдээс шинэ ургацын жимс, хүнсний ногоог авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-11 202.21.124.142

ердөө ч хямд биш өайна лээ, яааг дэлггүүрийн буюу улаанбаатарын үнэ нэмж зардаг дамчин дэлгүүрүүдийн үнэтэй адил байсан. хол явж байснаас гэрийн хажуугийн дэлггүүрээс авах нь дээр

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-11 202.126.88.194

Shine urgatsiin samar hed gej baina

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.184.202

Яасан сайхан хямдхан байхын. Байцаа гэхэд
И-Март Миний сүлжээ Оргилоор 1580- 1860 ₮ ын хооронд байхад Академик хотхоны O'Resh дэлгүүрт 1кг байцаа 5000₮ гэж байна лээ. Намар болоод ногоо нийлүүлэлт эхэлсэн үед хямдрах байтал эсрэгээрээ өвөл ч зарагддаггүй үнээр зарна гэсэн байна лээ. Саран дээр ургуулаагүй байлтай.

Avatar

- ylcuin 2023-09-11 216.38.195.74

demjan ?

Avatar

in; 2023-09-11 216.38.195.74

-xzjw;?

Avatar

Нэргүй 2023-09-11 185.220.69.13

Тэр шилтэй өгөрций гоя харагджээшт. Галзуу даруулга болно доо aрхинд. За тэгээд архичин мархичин гээдайваа. Санаанд бууснаа л бичсийн

Avatar

Нэргүй 2023-09-11 203.217.139.240

Shal hudlaa, neeh unetei ym tavichaal bjiilee shde. Hujaa golduu l ymnuud bnle

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.160.98

Ногоочид талбайг нь сүйтгэдэг зэргэлдээх малын эзэд-малчдын НДШ-ийг өмнөөс нь төлөх үүрэгтэй юу ???? Анужин мэтийн УИХ-ын дурак уу даа??

Avatar

зочин 2023-09-11 103.57.95.193

Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд зарагдаж байгаа ногоо маш бохир орчинд зарагдаж байнаа.
Зарж байгаа ногоонуудын хажуугаар машинууд тоос татуулаад давхиад л ….
За тэгээд шинэ ногооны хажуугаар хятад ногоо зараад л
Баянгол дүүргийнхэн орчны ариун цэвэр нтртээ анхаармаар юмаа. Баянгол дүүрэг угаасаа ажил муутай л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж