Намрын нээлтийн барилдаанд Ш.Пүрэвгарьд харцага түрүүллээ

Намрын нээлтийн барилдаанд Ш.Пүрэвгарьд харцага түрүүллээ

Намрын нээлтийн барилдаанд Ш.Пүрэвгарьд харцага түрүүллээ

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр /2023.09.10/боллоо.

Намрын нээлтийн барилдаанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Мөнхөд ашидын зам” ХХК, “Нэгдэл” клуб, “Даян” дэвжээний бөх, улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд түрүүлэв.

Харин Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Пирамид орд” ХХК, “Түшээтханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэжээ. Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэйшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.

Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдсэн байна.

Ирэх долоо хоногийн Бямба гариг буюу есдүгээр сарын 16-ны өдөр Батлан хамгаалах салбар суртчилах өдөрлөгийн хүрээнд Үндэсний бөхийн цол чимэг олгох “БҮХ ЦЭРГИЙН НААДАМ” Архангай аймгийн төвд болохыг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн. 2023-09-10 202.21.108.1

Одоо Далбагар малгай ..өмсч..ХӨНГӨН цагаан бүс бүсэлсэн …БӨХ нэртэй БАНДИ нар гудамжаар дүүрэн болсон доо….. Ядаж 8..9 ангид сураад гарвал ..НЭРЭЭ таньдаг болох байх аа….БОЛОВСРОЛ бага …БӨХ нэртэй… ХӨНГӨН цагаан бүстэй ….ХӨНГӨН ХИЙСВЭР зантай сагсуу залуус хотод цөөрөөсэй дөө….

Avatar

Зочин 2023-09-10 66.181.161.132

Аль нь Пүрэвгарьд юм? Зурган дээр гарах дуртай бөхчүүд ба тэдний фэн зурагчдын авсан патиар болотой.

Avatar

Нэргүй 2023-09-10 213.87.156.237

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-10 202.126.90.19

Хангай хэнд унасан бэ ? Бямба-Отгон яасан бэ ?

Avatar

Зочин 2023-09-10 59.153.113.229

наад хоёр чинь хоёулаа Бадарчид унасан байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж