Хятадын хэсэг блогчид оросуудад эзлэгдсэн Мариуполь хотод ирж, бөмбөгдөлтөд нурсан театрын өмнө "Катюша" дууг дуулж, янз бүрийн бичлэг хийжээ. Улмаар Украины Гадаад хэргийн яамнаас Хятадын бүх "аялагч" блогчдыг Украинд нэвтрэхийг хориглох санаачилга гаргаж байна.
Энэ талаар Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олех Николенко "Фэйсбүүк"-т эзлэгдсэн Крымийн тэргүүн гэгддэг Сергей Аксенов "Telegram" хуудсандаа мэдээлжээ.
"Одоо байгаа мэдээллээр Хятадын хэсэг блогчид түр эзлэгдсэн Мариуполь хотод ирсэн байна. Тэдний ирсэн нь хууль бус. Энэ нь гадаадын иргэд улсын хилээр нэвтрэхийг зохицуулсан Украины хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчиж байна. Украины Гадаад хэргийн яам Хятадын бүх "аялагч" блогчдыг Украин руу нэвтрэхийг хориглох санаачилга гаргаж байна" гэж Олех Николенко мэдэгдсэн байна.
Оросын арми 600 гаруй гэм зэмгүй хүнийг хөнөөсөн Мариуполь дуурийн театрын балгас дээр Хятадын дуурийн дуучин Фан Ванг "Катюша" дууг дуулж буй бичлэгийг Николенко хуваалцжээ. "Катюша" бол Зөвлөлтийн алдартай дуу, Оросын ард түмний албан бус бэлгэдлийн нэг юм.
Харин Крымийн тэргүүн Сергей Аксенов мэдэгдэлдээ, "Оросын эзэлсэн Украины хойгт хүрэлцэн ирсэн "Хятадын төлөөлөгчдийн" талаар сайрхжээ. ТэрбээрХятадын хэвлэл мэдээлэл, соёлын салбарын төлөөлөгчидтэй аялал жуулчлалын асуудлаар ярилцсан гэж мэдэгдэв. Түүнчлэн Хятадын бизнесмэнүүдийн Крымд айлчлахаар тохиролцсон гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ