Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон УИХ, Засгийн газрын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

1996 оноос эхлэн Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, 28 дахь жилдээ  хэлмэгдэгсдийн  дурсгалыг хүндэтгэн өнгөрөөж байна. Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,595 иргэнийг цагаатгажээ.

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд буяны ном хурж, Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Мөн “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ийн Түүх” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-10 66.181.160.98

"Хэлмэгдүүдэлт" биш л дээ, хядлага байхгүй юу!!! Хэлмэгдэх гэдэг нь тодорхой нэгэн хүн ямар нэгэн хэрэг үйлдсэн боловч түүндээ тохироогүй хэт илүү чанга ялд унахыг хэлдэг! Харин анги давхаргаар нь, гарал үүслээр нь, яс үндсээр нь хоморголон устгасан явдлыг геноцид гэдэг юм!!!

Avatar

Нэргүй 2023-09-10 139.5.218.190

37 оны хэлмэгдсэн гэх нөхдийн үндсэн гол ЗОРИЛГО НЬ 21 ОНЫ АРДЫН ЗАСГИЙГ ТҮЛХЭН УНАГАЖ ЗАСГИЙН ЭРХЭЭ БУЦААН АВАХ САНААТАЙ БАЙСАН ЮМ. ГАШУУН ҮНЭН НЬ ЭНЭ ЮМ ШҮҮ. ТЭГЭЭД ХҮЧИРХИЙЛИЙН АРГААР НАМ ДАРСАН ТҮҮХТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-09-10 59.153.87.56

МАН / МАХН/ буруутай. Цаад эзэд нь Улаан Орос

Avatar

Нэргүй 2023-09-10 213.87.156.237

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-10 202.9.40.152

1937-1939 оны хэлмэгдүүлэлтйг МАХН хийгээгүй. Намын олон нөлөө бүхий хүмүүс коментерн, Онцгой комисс, Дотоодыг хамгаалах газрыг эсэргүүцэж буруу шааж байсан. Хэлмэгдүүлэлтйг Дотоодыг хамгаалах газар түүний удирдагч Х.Чойбалсан гардан хийсэн. Сүүлдээ оросуудын заавраар 1939 онд хамт бусдыг хэлмэгдүүлж байсан хүмүүсээ алж устгасан. Онгой комисс бол шүүхийн үүрэг гүйцэтгэж ерөнхий сайдаа хүртэл буруутгаж хэний ч үгэнд ордоггүй байсан. Үнэн юмыг үнэнээр нь ярьж бичих нь зөв юм.

Avatar

Нэргүй 2023-09-10 202.126.90.19

Тэгвэл би бас нэг үнэн юм хэлье !
МАХН олигтой юм, оноо бүхнийг өөр дээрээ тохож, алдаа, буруу, муу бүхнээ бусдад тохож, бусгаж бултаж явдаг нь үнэн биз дээ !

Avatar

Нэргүй 2023-09-10 202.126.90.19

Чиний МАН-ыг Монголын ард түмэн 2024 онд оршуулнаа !

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-09-10 202.21.108.1

Большевик гэж нэртэй….. Коментерн …гэж хоосон номлолын бүлэглэл Монголын олон иргэд..Архангай.. Төв…Хэнтий ..Дорнодын хойд сумдын олон эрчүүдийг цаазлан хэлмэгдүүлсэн…… Ерөнхий сайд Анадын Амар мөн Пэлжидын Гэндэн… ерөнхий с айдууд хэлмэгдсэн дээ….Тэдний гэгээн дурсгалыг. үргэлж хүндэлж …Монголыг Хөгжүүлэх онолыг нь одоо үед тааруулж хэрэглэх талаар үзүүштэй юм….

Avatar

Нэргүй 2023-09-10 202.126.89.150

Бидний өвөг дээдсийг оросын захиалгаар буудан алж, үр хүүхдүүдийг нь 1990 он хүртэл хавчин гадуурхаж ах дүүсээ мэдэхээ больсон он жилүүд,

Цэдэнбалын он жилүүд дээ!

Avatar

Зочин 2023-09-10 66.181.160.58

Оросуудын хатгаасаар МАНгарууд Монголчуудаа хядсан гунигт түүх дээ …..

Avatar

Зочин 2023-09-10 202.126.90.43

Монголын ардчилагч гэх этгээдүүд энэ хэлмэгдүүлгийг давтсан. Хууль бус хэрцгий аргаар ямар ч гэмгүй хүмүүст олон жилийн ял хүлээлгэж шоронд хийсэн. Ардчилал хүний эрх гэх тэдний орилоо, хоосон лозун гэдгийг тэд энэ мэтээр олон удаа нотолсон. Одоо нацистүүдийг дэмжиж үүгээр ямар харгис хүмүүс гэдгээ ил харуулж байна.Өнгөн дээрээ ардчилал хүний эрх ,цаагуураа далд эдийн засгийн колончлол.Эх орноо худалдагч бэртэгчингүүд.

Avatar

Нэргүй 2023-09-10 103.212.119.9

2024 onii songuuliar man an hoyoriig bitgii songooroi ard tumen

Avatar

Нэргүй 2023-09-10 66.181.160.24

"Хэлмэгдэгсэд" биш л дээ, хядлагад өртөгсөд байхгүй юу!!! Хэлмэгдэх гэдэг нь тодорхой нэгэн хүн ямар нэгэн хэрэг үйлдсэн боловч түүндээ тохироогүй хэт илүү чанга ялд унахыг хэлдэг! Харин анги давхаргаар нь, гарал үүслээр нь, яс үндсээр нь хоморголон устгасан явдлыг геноцид гэдэг юм!!!

Avatar

Нэргүй 2023-09-10 103.57.92.163

1 ih har shiltei baagiinuud hen be. haana hezee yu zuuhee meddegui bachkanuud darga bolchihson yavah yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж