2026 онд "Их-20"-ийн уулзалтыг АНУ-д хийхийг Хятад эсэргүүцэв

2026 онд "Их-20"-ийн уулзалтыг АНУ-д хийхийг Хятад эсэргүүцэв

2026 онд "Их-20"-ийн уулзалтыг АНУ-д хийхийг Хятад эсэргүүцэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас 2026 онд "Их-20" бүлгийн уулзалтыг Вашингтон зохион байгуулах тухай зарласныг Хятад улс эсэргүүцжээ.

"Их-20"-ийн гишүүн орнууд дэлхийн удирдагчдын жил бүр болдог дээд хэмжээний уулзалтыг оролцуулаад бүлгийн даргалагчийн албан тушаалаа ээлжлэн сольдог. Уг дарааллын дагуу Энэтхэг, Бразил, Өмнөд Африкт тус тус нэг жилийн хугацаатай ажиллаж дууссаны дараа АНУ үүнийг үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Хятадын талаас эсэргүүцсэн шалтгааныг мэдэгдээгүй боловч  Бээжин дургүйцлээ бичиж үлдээхийг хүссэн гэв. Энэ нь Тайваниас технологийн экспортын хяналт зэрэг асуудлаар Хятад АНУ-тай сөргөлдөөнийг харуулж байна гэж ажиглагчид дүгнэжээ.

Гэсэн ч 2025 оны эцэс гэхэд бүх гишүүд дор хаяж нэг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, ротаци дахин эхлэх цэгт хүрнэ. АНУ 2008 онд Вашингтонд анхны "Их-20" уулзалтыг зохион байгуулсан.

Хятадын удирдагч Ши Жиньпин ч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч энэ удаагийн Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй.

Их-20 нь бүс нутгийн дэд бүлгүүдэд хуваагддаг бөгөөд дээд хэмжээний уулзалтыг хэн зохион байгуулахыг гишүүд нь шийддэг. АНУ Канад, Австрали, Саудын Арабтай нэг хэсэгт орсон.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-10 213.87.156.237

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж