“Соёл, урлагийн ажилтны өдөр” тохиож байна

“Соёл, урлагийн ажилтны өдөр” тохиож байна

“Соёл, урлагийн ажилтны өдөр” тохиож байна

“Соёл, урлагийн ажилтны өдөр” өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүрийн есдүгээр сарын 2 дох долоо хоногийн Ням гаригийг үндэсний хэмжээнд “Соёл, урлагийн ажилтны өдөр” болгон зарласан.

Уг өдрийг 1993 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж, энэ жил 30 жилийн ой тохиож байна.

Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн тавдугаар сард хэлсэн үгэндээ, соёлын салбарын ажилчдын цалин 570,000-995,000 төгрөгийн хооронд байгааг онцолсон. Өөрөөр хэлбэл, 452 байгууллагын 6,245 ажилчин ийм хэмжээний цалин авч байна. Тэд дунджаар 760,000 төгрөгийн цалин авдаг. Энэ нь бусад төрийн байгууллага болон боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалингаас 6-25 хувь бага гэдгийг тайлбарласан. Тиймээс тэдний цалин хөлсийг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлнэ гэдгийг зарласан.

Соёлын салбарт 452 байгууллага байдаг. Үүнээс 432 нь орон нутагт хамаардаг бөгөөд 4070 албан хаагчид багтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-10 213.87.156.237

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж