Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган” анх удаа зохион байгуулагдаж байна. Тус чуулган Хар зүрхний хөх нуурын орчимд зохион байгуулагдаж байгаа аж.
Тус чуулганыг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд олон бүтээлч ажлыг өрнүүлж, “Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаан”-ыг зарлан шилдгүүдээ тодруулсан юм. Эл уралдаан, тэмцээнд оролцох шилдэг залуу офицеруудыг шалгаруулах тэмцээнийг байгууллага бүр урьдчилан зохион байгуулж, шилдэг найман оролцогчоо шалгаруулсан онцлогтой.
Залуу офицеруудын чуулганд Онцгой байдлын байгууллагаас 100 гаруй алба хаагч оролцож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ