Бразил: Их-20-ийн уулзалтад Путин ирвэл баривчлахгүй

Бразил: Их-20-ийн уулзалтад Путин ирвэл баривчлахгүй

Бразил: Их-20-ийн уулзалтад Путин ирвэл баривчлахгүй

Бразил улсын ерөнхийлөгч Луис Лула ирэх жил Рио-де-Жанейро хотод болох 20-ийн бүлгийн уулзалтад ОХУ-ын удирдагч Владимир Путиныг оролцвол тус улсад баривчлахгүй гэж мэдэгдлээ.

Делид болсон "Их 20"-ийн уулзалтын үеэр "Firstpost" сэтгүүлд ярилцлага өгөхдөө тэрбээр, Путиныг ирэх жилийн арга хэмжээнд урина хэмээгээд Риогийн уулзалтаас өмнө Орост болох БРИКС-ийн хөгжиж буй орнуудын уулзалтад өөрөө оролцохоор төлөвлөж байгаа гэжээ.

Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан юм. Орос улс өөрийн хүчнийхэн дайны гэмт хэрэг үйлдсэн, Украины хүүхдүүдийг хүчээр авч явсан гэх мэдээллийг үгүйсгэж байна.

Путин олон улсын уулзалтуудыг удаа дараа алгасаж, Делид болсон Их 20-ийн уулзалтад оролцоогүй тул Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг илгээжээ.

Бразил бол Олон улсын эрүүгийн шүүхийг үүсгэн байгуулсан үндсэн баримт бичиг болох Ромын дүрэмд гарын үсэг зурсан улс юм. Лулагийн албанаасэнэ талаар тайлбар авах хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй байна.

Их 20-ийн орнууд өчигдөр гаргасан мэдэгдэлдээ, Украины дайнд Оросыг  буруушаахаас зайлсхийсэн зөвшилцлийн тунхаглалыг баталсан боловч бүх муж улсууд газар нутгаа булаан авахын тулд хүч хэрэглэхгүй байхыг уриалав.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-10 213.87.156.237

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-10 173.66.93.130

Яана даа энэ үхэр шиг дүнхүү сэтгэхүйтнүүдийг хөөрхийс

Avatar

Нэргүй 2023-09-10 202.9.40.152

Украйнууд орос хүмүүсийг алж хядаагүй бол энэ дайн гарахгүй байх байсан.Ихэнх Монголчууд бид Орос улсад хайртайдаа өмөөрөөд бас тал засаад байгаа юм бишээ. Орос улстай муудалцаж өөрийн орныхоо эдийн засгийг хорлохгүй гэсэндээ л муулдаггүй, бас муудалцахыг боддоггүй юм. Бидэнд өөрийн улсын эрх ашиг бол юу юунаас илүү эрхэм байдаг юмаа

Avatar

Зочин 2023-09-10 202.9.46.121

Олон зуун хүүхдийг дайны хөлөөс зайлуулсаны буруу гэж юү байхав дээ.

Avatar

Нэргүй 2023-09-10 66.181.160.58

Буруу буруу…. Дайн өдөөсөн нь хэн билээ дээ …

Avatar

Нэргүй 2023-09-10 202.126.90.128

NATO

Avatar

Нэргүй 2023-09-10 202.126.90.19

х** ! х** !х** ! Өмбүү өмбүү өмбүү !

Avatar

Зочин 2023-09-10 202.126.90.43

Украины дайныг өдөөгчид бол барууны бүлэг хөрөнгөтнүүд.Орос орныг устгаж дэлхийг ганцаар захирах зорилготой.Тэд дэлхийг 5 зууны турш колончилсон. Одоо ч тэд өөрсдийгөө дэлхийн эзэн гэж үздэг.НҮБ,Олон улсын шүүх зэрэг олон улсын байгууллагыг хүртэл өөрийн хамааралд оруулж,тоглоомын байгууллага мэт болгосон.Бусдыг мангас мэт айлгах болжээ.Улс орон бүр тэдний нөлөөнөөс зугтахыг хичээж байна.Эднийг дэмжигчид бол өөрийгөө ардчилагч гэж нэрлэгч либериалууд мөн нацист мэт харгис үзэлтнүүд бололтой.

Avatar

Нэргүй 2023-09-10 139.5.216.221

Өөрсдөө дайн өдөөчихөөд Дайн өдөөсөн нь зөв бас хүүхэд зөөсөн нь бас зөв . Оркууд онцгой сэтгэж байна шүү

Avatar

Нэргүй 2023-09-10 139.5.216.221

Дайн өдөөсөн нь зөв бас хүүхэд зөөсөн нь бас зөв . Оркууд онцгой сэтгэж байна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж