Бразил улсын ерөнхийлөгч Луис Лула ирэх жил Рио-де-Жанейро хотод болох 20-ийн бүлгийн уулзалтад ОХУ-ын удирдагч Владимир Путиныг оролцвол тус улсад баривчлахгүй гэж мэдэгдлээ.
Делид болсон "Их 20"-ийн уулзалтын үеэр "Firstpost" сэтгүүлд ярилцлага өгөхдөө тэрбээр, Путиныг ирэх жилийн арга хэмжээнд урина хэмээгээд Риогийн уулзалтаас өмнө Орост болох БРИКС-ийн хөгжиж буй орнуудын уулзалтад өөрөө оролцохоор төлөвлөж байгаа гэжээ.
Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан юм. Орос улс өөрийн хүчнийхэн дайны гэмт хэрэг үйлдсэн, Украины хүүхдүүдийг хүчээр авч явсан гэх мэдээллийг үгүйсгэж байна.
Путин олон улсын уулзалтуудыг удаа дараа алгасаж, Делид болсон Их 20-ийн уулзалтад оролцоогүй тул Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг илгээжээ.
Бразил бол Олон улсын эрүүгийн шүүхийг үүсгэн байгуулсан үндсэн баримт бичиг болох Ромын дүрэмд гарын үсэг зурсан улс юм. Лулагийн албанаасэнэ талаар тайлбар авах хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй байна.
Их 20-ийн орнууд өчигдөр гаргасан мэдэгдэлдээ, Украины дайнд Оросыг буруушаахаас зайлсхийсэн зөвшилцлийн тунхаглалыг баталсан боловч бүх муж улсууд газар нутгаа булаан авахын тулд хүч хэрэглэхгүй байхыг уриалав.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ