Гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая долларт хүрчээ

Гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая долларт хүрчээ

Гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая долларт хүрчээ

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362  дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа.

Гадаад валютын албан нөөц 2023 оны наймдугаар сарын эцсийн байдлаар гурван тэрбум 933 сая ам.долларт хүрч, 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 41 хувиар өссөн байна. “Энэ нь төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж байна” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд хэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд 2023 он гарснаас хойш нийт 2.5 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.

Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар нийт 4,966 мянган тонн нүүрсийг нээлттэй арилжсан бөгөөд үүнээс 3,110 мянган тонн нүүрсийг цахим арилжаагаар, 1,856 мянган тонн нүүрсийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр тус тус арилжсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bi 2023-09-10 59.153.114.25

Наадхаараа өрөө ядаж дараач дээ. Зөндөө өртэй юм байж.

Avatar

Нэргүй 2023-09-10 103.57.95.129

ан гхраад улс орныг дёфолтонд хүргэдэг шүү дандаа гуйлгачингуцд гардаг юм уу хаашаа юм вэ

Avatar

Нэргүй 2023-09-10 213.87.156.237

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-10 202.21.107.33

валютын нөөц нэмэгдлээ гээд миний амьдралд эерэг өөрчлөлт гарч мэдэгдсэн юм алга даа оройдоо ганц лавшаа өдөр нь талхаа идээд бахь байдгаараа л шив дээ

Avatar

Нэргүй 2023-09-10 124.158.71.226

АН-хан дор нь хоослоод америк руу зугтана даа

Avatar

Нэргүй 2023-09-10 101.114.6.76

АН ын бузрууд засаг барьвал данс улайлгаж хаяаад алга болно доо. Тэр гөлөгнүүдийг санхүүтэй холбоотой юм руу хошуу дүрүүлмээргүй байна. Өм цөм шаана. МАН ч ялгаагүй гэхдээ АН ыг бодвол танагтай юм

Avatar

Нэргүй 2023-09-10 202.9.46.250

ХУДАЛ мэдээлэл. Дөрвөд Хүрэлбаатарын өөрийгөө рекламдсан ШОУ.

Avatar

Нэргүй 2023-09-10 66.181.160.58

Тэгээд яагаад буудгүй дойлуур вэ ?..

Avatar

Нэргүй 2023-09-10 124.158.69.243

Одоо том төслүүдээ хийх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж