"Их-20" бүлэгт Африкийн холбоог байнгын гишүүнээр элсүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.09.10-нд нийтлэгдсэн

"Их-20" бүлэгт Африкийн холбоог байнгын гишүүнээр элсүүллээ

"Их-20" бүлэгт Африкийн холбоог байнгын гишүүнээр элсүүллээ

"Их-20" бүлгийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад Африкийн холбоог байнгын гишүүнээр элсүүллээ гэж Энэтхэгийн Ерөнхийлөгч Нарендра Моди мэдэгдлээ. "Их-20" бүлэгт одоо 21 гишүүн байгаагийн дунд Европ, Африкийн холбоо орж байна.

Африкийн холбоог нэмэхийг Их-20-ийн гишүүд дэмжсэн бөгөөд  Ерөнхийлөгч Байден өнгөрсөн арванхоёрдугаар сард  албан ёсоор хүсэлт гаргасан.

Өнгөрсөн жил  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби  "Бид олон улсын яриа хэлэлцээнд Африкийн дуу хоолойг илүү ихээр илэрхийлэх хэрэгтэй" гэж  хэлэхдээ, Африкийн холбоог оруулснаар тивийг эдийн засаг, цаг уур, эрүүл мэндийн бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаар илүү сайн төлөөлөх боломжийг олгоно гэж хэлсэн.

Өмнөд Африк өмнө нь дээд хэмжээний уулзалтад тивийн цорын ганц төлөөлөл байсан юм. Африкийн холбоо нь тивийн бүх улс орны гишүүнчлэлийг багтаадаг бөгөөд Их-20-д тус холбооны дарга, Коморын Ерөнхийлөгч Азали Ассумани төлөөлдөг.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтын хаалтад Украины тухай дурдаагүй  гэв.

Хятад, Оросын удирдагчид Украины барууны холбоотнуудтай нүүр тулан ярилцах болон бусад маргаанаас зайлсхийхийн тулд уг арга хэмжээнд оролцохгүй байхаар сонгосон. Улс бүр удирдагчдынхаа өмнөөс доод түвшний төлөөлөгчдөө илгээсэн.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж