Марокко: Газар хөдлөлтөд 2000 гаруй хүн амь үрэгдлээ

Марокко: Газар хөдлөлтөд 2000 гаруй хүн амь үрэгдлээ

Марокко: Газар хөдлөлтөд 2000 гаруй хүн амь үрэгдлээ

Мароккогийн төв хэсэгт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 2000 гаруй хүн амиа алдаж, хэд хэдэн газарт ноцтой хохирол учрууллаа.

Газар хөдлөлт Баасан гаригийн орон нутгийн цагаар 23:11 цагт болоход оршин суугчид гудамжинд яаран гарчээ.

Хүчтэй чичирхийлэл тус улсын Касабланкагаас Марракеш хүртэлх хэд хэдэн хэсэгт мэдрэгдсэн бөгөөд олон барилга байгууламж нурсан эсвэл ноцтой эвдэрсэн байна.

Тус улсын хааны ордон гурван өдрийн үндэсний гашуудал зарлажээ. Мөн зэвсэгт хүчин аврах багуудыг ажиллуулж, гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг ундны цэвэр ус, хүнсний хангамж, майхан, хөнжил зэргээр хангах болно гэж мэдэгджээ.

Амь үрэгдэгсдийн олонх нь хүрэхэд бэрх уулархаг бүсэд байгаа гэж үзэж байна.

Газар хөдлөлтийн төв нь Марракешээс баруун өмнө зүгт 71 км-ийн зайд орших Өндөр Атлас ууланд байв.

Олон хүн нуранги дор байгаа гэж үзэж байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-10 213.87.156.237

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-10 202.21.108.2

Аймшигтай. Байгалийн гамшиг үнэхээр бэрх шүү. Амь насаа алдсан хүмүүсийн сүнс нь амаржих болтугай.

Avatar

Нэргүй 2023-09-10 66.181.183.41

news.mn Гамшигийн мэдээг яагаад – өдрийн дараа мэдээлдэг вэ? Интернет дэлхий даяар хөгжсөн байхад шүү.

Avatar

Нэргүй 2023-09-10 66.181.183.41

2 өдрийн дараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж