Төв Ази дахь Хятад, Оросын нөлөөг давах АНУ-ын эрмэлзэл

Төв Ази дахь Хятад, Оросын нөлөөг давах АНУ-ын эрмэлзэл

Төв Ази дахь Хятад, Оросын нөлөөг давах АНУ-ын эрмэлзэл

Төв Азийн бүс нутаг АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд тэр болгон багтах нь ховор. ЗХУ задран унасны дараа шинээр тусгаар тогтносон таван улс буюу Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистаныг хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг бол АНУ. Төв Ази нь 21 дүгээр зууны ихэнх хугацаанд Афганистан дахь АНУ-ын оролцоог эхлүүлэх гол талбар болж байв. АНУ-ын цэргүүд Афганистаныг орхисноос хойш Төв Азийн орнууд Вашингтоныг түр зуурын, барууны үзэлтэй гадаад гүрэн гэж үзэх болсон. 

2017-2019 онд ОХУ, Хятад, АНУ гэсэн дэлхийн томоохон гүрнүүдийн талаар Төв Азийн орнуудын иргэдээс санал асуулга авчээ. Энэ санал асуулгын дүн АНУ-д тийм ч таатай байгаагүй. Тухайн улсад маш таатай ханддаг гэсэн үнэлгээг 100 гэж бодвол Казахстан, Киргиз, Тажикистаны иргэд дунджаар 50 оноо, Туркменистаны иргэд 76 оноо өгчээ. 

АНУ-ын талаарх олон нийтийн санаа бодол Орос, Хятадаас хоцорсон гэж эндээс дүгнэв. Дээрх мэдээллийг ОХУ 2022 онд Украинд довтлохоос өмнө цуглуулжээ. Өдгөө Төв Азийн орнууд Оростой харилцаа муудаж, Хятадын нөлөөнд эргэлзэх хандлага нэмэгдэж байгаа тул урт хугацааны хөрөнгө оруулалт хийх замаар АНУ нэр хүндээ өсгөх боломжтой гэж харж байна. 

МОСКВАГИЙН ТОЙРОГ ЗАМААС ЗУГТАХ ХҮСЭЛ

Украины дайнаас хойш хуучин ЗХУ-ын нөлөө суларч эхэлсэн. Ялангуяа Казахстан улс Оросоос салах хүсэлтэй гэж үзэв. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2022 оны нэгдүгээр сард болсон үймээн самууны үеэр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн хэдий ч дайнаас хойш Путиныг олон удаа эсэргүүцсэн. Тэрбээр хоёр улс сайн харилцаатай хэвээр байгааг онцолсон ч "Манай улс Орост туслахын тулд барууны хориг арга хэмжээг тойрч гарахгүй" гэж тодорхой хэлжээ. Цаашилбал, 2022 оны зургадугаар сард болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр Токаев "Казахстан улс нь Украин дахь Донецк, Луганск, Гүржийн Абхаз, Өмнөд Осет зэрэг хагас төрийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн. Мөн форумын үеэр тэр ОХУ-ын Александр Невскийн одонг хүлээн авахаас татгалзсан байна. Үүнээс жилийн дараа "Вагнер"-ын бослого гарахад тэр үүнийг Оросын дотоод хэрэг гэж нэрлэжээ. Токаев Төв Азийн бусад удирдагчийн нэгэн адил Казахстан улсаа ямар нэг том гүрний нөлөөнд автуулахгүй гэдгээ хэлсэн. 

Барууны шинжээчид түүнийг Путин болон Оросыг үл тоомсорлож байгаа гэж үзсэн. Гэсэн ч Казахстан улс гадаад бодлогодоо хөнгөн хуумгай ханддаггүй бөгөөд аливаа шийдвэр, мэдэгдлээр нь АНУ юм уу Хятадыг дэмжсэн гэж шууд дүгнэх нь өрөөсгөл юм. 

Орос улс Төв Азийн төрийн тэргүүнүүд болон улс төрийн элитүүдийн дунд нөлөөгөө хадгалсаар байгаа ч тэдний ихэнх нь Зөвлөлтийн үеийн үлдэгдлүүд юм. Гэвч эдгээр хөгширч буй улстөрчдийн Оростой харилцах харилцаа аажмаар бүдгэрсээр байна. Өдгөө бүс нутгийн хүн амын талаас илүү хувь нь 30 хүрээгүй иргэд байна. 

Орос улс Төв Ази дахь нөлөөгөө алдаж байгааг олон нийтийн санал асуулга харуулж байна.Судалгаанд оролцогчдын олонх нь Украины дайн улс орнуудад, ялангуяа тус тусын эдийн засгийн салбарт үзүүлэх нөлөөнд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Гэвч Төв Азийн орнууд Хятад эсвэл АНУ-тай ойртож, Оросоос зайгаа барина гэвэл урьд өмнө байсан салан тусгаарлах хөдөлгөөний галыг бадраах эрсдэлтэй. Энэ нь хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улсуудыг Москвагийн тойрог замаас холдсоных нь төлөө шийтгэхэд ашигладаг арга хэрэгсэл юм. 

Тажикстан улс сүүлийн 30 жилийн хугацаанд Горно-Бадахшан бүс нутагт бослогын үйл ажиллагааг олон удаа дарж, хэдэн арван жагсагчийг хөнөөж, цөөнгүй хүнийг баривчилжээ. Харин хөрш зэргэлдээ Узбекистаны хувьд өнгөрсөн онд томоохон хэмжээний улс төрийн хүчирхийлэл гарсан. Энэ үйл явдлын үеэр Бүгд найрамдах Каракалпакстан улсад 21 хүн нас барж, 250 орчим хүн шархадсан байна. Казахстан улсад 21 дүгээр зуунд салан тусгаарлах хөдөлгөөн гараагүй ч нийт хүн амынх нь 15 орчим хувь нь оросууд юм. Тиймээс дээрх улсуудын автономит бүс нутаг, үндэстний цөөнхийн хоорондын хурцадмал байдлыг Орос өдөөж болзошгүй. 

Төв Азид АНУ-ын хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх нь салан тусгаарлах хөдөлгөөнийг өдөөх аливаа боломжоос сэргийлж чадна.

БОЛГООМЖЛОЛ БА ХЭРЭГЦЭЭ 

Орос бол хөрш зэргэлдээх цорын ганц том гүрэн биш. Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд Төв Азид ихээхэн хэмжээний цаг хугацаа зарцуулж, багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Бүс нутгийн засгийн газрууд “Бүс ба Зам” санаачлагаар дамжуулан Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг ихээхэн сайшааж байгаа боловч олон нийт арай өөрөөр сэтгэж байна. 

ЗХУ-ын үеийн суртал ухуулгын нөлөөгөөр Хятадад эргэлзэх үзэл олон зууны турш Төв Азийн орнуудад түгээмэл байсаар ирсэн. Казахстан, Киргизстан, Узбекистанд хийсэн судалгаанаас харахад Хятадад хандах иргэдийн сэтгэгдэл буурах хандлагатай байна. Хятадтай бизнес хийх эсэхдээ эргэлзэж байсан ч АНУ Афганистанаас цэргээ татсан, Орос Украин руу довтолсон зэрэг нь тэдний бусад сонголтыг хязгаарлаж орхисон юм. 

Гэтэл нөгөөтэйгүүр Хятадын хөрөнгө оруулалт Төв Азийн орнуудад авлигыг бэхжүүлжээ. Алт олборлодог нэгэн компанид ажиллаж байсан киргиз иргэн "Та зөвхөн авлига эсвэл хамаатан садангийн сүлжээгээ ашиглаж л ажилд орох боломжтой" гэж хэлсэн байна. 

Хятад улс Төв Азийг сонирхож байгаа нь зөвхөн эдийн засгийн ашиг сонирхолтой холбогдохгүй. Казахстан, Киргизстан, Тажикистан улсууд Шинжааны бүс нутагтай хиллэдэг. Тиймээс Шинжаан дахь Төв Азийн иргэд Хятадын аюулгүй байдлын хяналтад ихээхэн өртөж байна. Шинжаанд амьдарч буй олон зуун киргизийг 2017 онд Дахин хүмүүжлийн төв гэж нэрлэсэн төвүүдэд илгээсэн гэх мэдээлэл бий. Өнгөрсөн оны байдлаар дор хаяж 10 мянган киргиз үндэстнийг баривчилж, тус төвд илгээсэн байна. Энэ төвд хоригдсон хүмүүс эрүү шүүлт үзэж, үл мэдэгдэх тариа хийлгэсэн гэж ярьжээ. 

НЭР ХҮНДЭЭ СЭРГЭЭХ БОЛОМЖ

Төв Азид нэр хүндээ сэргээхийн тулд Вашингтон улс орон бүрт тохирсон арга барил ашиглах хэрэгтэй. Эдийн засгийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоо, хэл сурах хөтөлбөр, терроризмын эсрэг дэмжлэг үзүүлэх зэрэг олон хувилбар байж болно. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ оны эхээр Казахстан, Узбекистан улсад айлчилсан. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал болно. Айлчлалынхаа үеэр тэр Төв Азийн бүх таван орны төлөөлөгчидтэй уулзаж, тус улсуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг АНУ тууштай дэмждэг гэдгээ онцолжээ. Мөн Төв Азийн эдийн засгийн уян хатан байдлын санаачлагын санхүүжилтийг 50 сая ам.долларт хүргэнэ гэж мэдэгдсэн. 

АНУ-ын санхүүжилтийг ач холбогдол багатай гэж үзэгсэд ч бий. Үнэхээр ч Хятадын хөрөнгө оруулалттай харьцуулахад энэ нь бага дүн юм. Хятад улс энэ оны тавдугаар сард Төв Азид дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан. 

Гэхдээ зөвхөн холбооны засгийн газар гэлтгүй АНУ-ын хувийн хэвшлийнхэн ч Төв Азид хөрөнгө оруулж байна. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр хувийн хэвшлийнхэн бүс нутгийн хэмжээнд арилжааны бизнест 31 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Европ тив Оросын эрчим хүчнээс татгалзаж буй энэ цаг үед АНУ-ын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь Төв Азийн экспортыг дэмжихэд тустай. Энэ нь ашиг орлогыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгохоос гадна АНУ, Европын холбоо, Төв Азийн гурван талт харилцааг гүнзгийрүүлэх боломж юм. 

Түүнчлэн АНУ англи хэлний сургалтын хөтөлбөрөөр дамжуулан Төв Азид нэр хүндээ өсгөж чадна. Америкийн Олон улсын боловсролын зөвлөл зэрэг төрийн бус байгууллага энэ талаар аль хэдийнэ санаачлага гаргаж, “C5+ONE” гэх хөтөлбөр зарлажээ. Энэхүү хөтөлбөрт төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн бага болон дунд түвшний ажилтнууд хамрагдана. “C5+ONE” хөтөлбөр нь Төв Азийн бүх таван оронд англи хэлийг чөлөөтэй эзэмшүүлэх зорилготой. 

АНУ-ын дараагийн боломж бол терроризмын эсрэг тэмцэх явдал. Гэхдээ олон тооны цэрэг байршуулах нь Орос, Хятадын эсэргүүцэлтэй тулах магадлалтай арга.

Виржиниа мужийн Үндэсний гвард 2002 оноос хойш Тажикистантай хамтран ажиллаж байна. Харин Аризона, Монтана мужийн Үндэсний гвардууд Казахстан, Киргизстантай 1990-ээд оноос хойш хамтарч ажиллажээ. Миссисипигийн үндэсний гвард болон Узбекистан 2012 оноос хойш хамтран ажилласан. Мөн Невада мужийн үндэсний гвард 2011 оныг хүртэл Туркменистантай хамтарч ажиллажээ. 

Цаашилбал, АНУ 2002 оноос хойш Британи, Казахстан, Киргиз, Узбек, Тажикистаны цэргүүдийг нэгтгэсэн "Талын бүргэд" олон үндэстний сургуулилалтыг олон удаа хийсэн. 

Бүс нутаг дахь терроризмын эсрэг үйл ажиллагааг дэмжихийн тулд АНУ-ын армийн Аюулгүй байдлын хүчний тусламжийн гуравдугаар бригадыг байршуулах нь АНУ-д Төв Ази дахь цэргийн харилцаагаа хадгалах боломжийг эрсдэл багатай хувилбар юм. Мөн АНУ-ын цэрэг байнга байршсан ч Хятад, Оросын хариу үйлдлийг өдөөх магадлал багатай хувилбар. 

Төв Ази дахь нөлөөгөө бэхжүүлэхэд АНУ-д үүнээс цааш олон сонголт бий. Орос, Хятадын хувьд Төв Азийн орнуудтай ойр оршдог, худалдааны тогтсон харилцаатай зэргээс хамаараад бүс нутагт нөлөө нь хэзээ ч арилахгүй. АНУ энэ харилцааг үгүй хийнэ гэж зүтгэх нь утгагүй. Гэсэн хэдий ч АНУ ховорхон боломжуудыг алдалгүй ашиглах ёстой гэж "The diplomat" хуудас тоймложээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-11 202.126.89.120

батган суусан газар өттэй , барууныхан америк очсон газар ард иргэд нь үхэлтэй гэж . америк бол цөөнх баячуудыг дэмждэг бодлоготой юм байна

Avatar

Нэргүй 2023-09-11 213.87.138.90

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-09-11 66.181.178.115

ЗХУ ч гэх шиг. Юугаа элийрээд байнаа??? Янкууд гэж бас тэнэг толгойнууд юм. БРИКС хүчээ аваад АНУ өөрөө гол дүрээсээ хасагдчихаад байгаагаа ойлгоогүй л явдаг. Төв Ази ч гэсэн бас л БРИКС-ийг дагаж л таарна шүү дээ

Avatar

Зочин 2023-09-11 103.68.107.106

"Тиймээс Шинжаан дахь Төв Азийн иргэд Хятадын аюулгүй байдлын хяналтад ихээхэн өртөж байна."
Энэ чинь юу гэсэн үг вэ? Ядаж зөв гүүглдсэнээ уншиж үздэггүй юм уу?

Avatar

Нэргүй 2023-09-11 172.58.164.160

dwlhii niitwer amerikaas zai baij dolaroos angjirch ba amerikiin noyorhol duusaj ba odoo usa delhiin hun amiig tsuulj baij bid saihan amidrana geed dainiig asiad urnuuluh gej ba

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.191.222

Америк доллараас салахгаад оросууд Энэтхэгт рупийгээр нефть зараадахсан чинь одоо 39 тэрбум доллартай тэнцэх рупий цуглараад байгаа. Одоо тэр мөнгөө яаж ч чадахгүй байна.

Avatar

Нэргүй 2023-09-11 202.21.108.38

эдгээр Төв Азийн орнууд дахь ш/у, э/з ийн гол толгойнууд нь Оросууд, Оросууд л авч явж бхад тэд хаачихав дээ.

Avatar

Нэргүй 2023-09-11 66.181.191.222

Үгүй дээ. Төрийн албанд орос хүмүүс үлдээгүй. Толгойтой оросууд нь аль хэдийн Орос эсвэл баруун руу гарсан. Хаашаа ч яваха боломжгүй ядуу оросууд нь л үлдээд байгаа. Дундад азийнхан танил талаараа ажил явуулдаг тогтолцоотой. Оросууд тэр системд нь орж чаддагүүй, тойргийн гадна үлддэг.

Avatar

Нэргүй 2023-09-11 203.17.23.177

ОРОСЫГ ДАГААД ХӨГЖСӨН ГАНЦХАН УЛС НЭРЛЭЭЧ ООРКУУД АА. ОРОС НЬ ӨӨРӨӨ МАНЬ МЭТТЭЙГЭЭ АДИЛХАН УЛНЫ УЛС ЮМ ЧИНЬ ЯАЖ ТҮҮНИЙГ ДАГАСАН УЛСУУД ХӨГЖИХ ВЭ ДЭЭ. ХАМГИЙН ТОД ЖИШЭЭ БОЛ ХОЙД БА ӨМНӨ СОЛОНГОС. ӨМНӨД СОЛОНГОСТ ХОЙД СОЛОНГОСЫГ ШҮТДЭГ ГАРУУД БОЛОН ТЭДНИЙ ҮР ХҮҮХЭД ХАРХ ШИГ ОЛУУЛАА ҮҮРЛЭЧИХСЭН БАЙГАА. ОРОСЫГ БӨӨРӨНД НААЛДСАН УЛСУУД БҮГД НЭГ ТИЙМ УЛНЫ УЛСУУД, ИРГЭДИЙНХ НЬ ИХЭНХ НЬ БҮГД ШАХУУ ШАР ӨВЧИН, СҮРЬЕЭ ӨВЧНҮҮД, ЭЛЭГНИЙ ВС ВИРҮСЭНД НЭРВЭГДСЭН.

Avatar

Нэргүй 2023-09-11 185.220.69.13

Энэ хэдэн стануудад гүйэээээ их мөнгө хаяж өдий зэрэгт ацарсан даа. За тэр холын хэдээ болиход ойрхоон монгол бид энд кирилл ч болтугай үг үсгэнр хэрэлдээд хэдэн биенээ орркоор нь дуулаад байгааг орлсоос салгах арга даанчиг алга даа. Магтаагүй шүү. Үнэнийг л хэллээ

Avatar

Нэргүй 2023-09-11 103.57.95.103

монгол хөгжсөн шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж