Харь оронд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

Харь оронд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

Харь оронд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

“Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэний дурсгалыг хүндэтгэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө.   Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн салбар комисс, хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл болон БНСУ-ын “Чэжү 4.3 Энхтайвны сан”-гийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй  зочид, төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцов.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын нийслэлийн салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “Өнгөрсөн түүхэнд хар толбо болон үлдсэн их хэлмэгдүүлэлт, түүний хор уршгийг хойч үедээ танин мэдүүлэх, дахин түүхэндээ давтахгүй байх үүднээс жил бүр иргэддээ зориулан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг. ЗСБНХУ-д их хэлмэгдүүлэлтийн улмаас амь насаараа хохирсон 249 иргэнд зориулсан хүндэтгэлийн гэрэлт хөшөөг Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектод байгуулж байсан. Гэвч ар гэрийнхэн нь тэр бүр очиход хүндрэлтэй учраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэлийн салбар комисс хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэхүү дурсгалын гэрэлт хөшөөг байгуулсан” гэлээ. Үргэлжлүүлэн Монгол улс хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажлын хүрээнд хүрэлцэн ирсэн БНСУ-ын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг “Чэжү 4.3 Энхтайваны сан”-ийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй зочид төлөөлөгчдөд талархаж буйгаа илэрхийллээ.

“Чэжү 4.3 Энхтайваны сан”-ийн тэргүүн Ко Хи Бум “Хэлмэгдүүлэлтийн хохирогч болсон иргэд болон ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Солонгос орон, ялангуяа манай Чэжү арал дээр Америйн цэргийн том нөлөөлөл байсан. Тухайн үеийн Солонгосын шилжилтийн Засгийн газрын оролцоотой цэрэг болон цагдаагийн хамтарсан тусгай ажиллагаа явуулж олон мянган иргэнийг хэлмэгдүүлж устгасан түүх байдаг. Харин монголчуудын хувьд тэргүүн зэргийн удирдагч, манлайлагчид, нийгэм улс төрийн зүтгэлтэн, элит давхаргын хүмүүс нь хэлмэгдэж байсан юм байна. Энэ дурсгалын чухал өдөр ижил сургамж, гашуун түүхтэй ард түмний төлөөлөл болж зүрх сэтгэлээ хуваалцъя, эмгэнэл илэрхийлье хэмээн зорьж ирсэн юм” хэмээв.

Эдгээр өдөр Монголд ажлын айлчлал хийж буй БНСУ-ын өөртөө засах тусгай муж Чэжүгийн “Чэжү 4.3 Энхтайван Сан”-ийн дарга тэргүүтэй төлөөлөгчид маргааш “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ийн Түүх” тусгай үзэсгэлэнг  нийтийн хүртээл болгох аж. Тус сан нь хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, нэр төрийг  нь сэргээх зэрэг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-09 66.181.160.24

"Хэлмэгдэгсэд" биш л дээ, хядлагад өртөгсөд байхгүй юу!!! Хэлмэгдэх гэдэг нь тодорхой нэгэн хүн ямар нэгэн хэрэг үйлдсэн боловч түүндээ тохироогүй хэт илүү чанга ялд унахыг хэлдэг! Харин анги давхаргаар нь, гарал үүслээр нь, яс үндсээр нь хоморголон устгасан явдлыг геноцид гэдэг юм!!!

Avatar

Нэргүй 2023-09-09 202.9.40.204

"Амьддаа бие биеэ хайрла".Өнөө цагийн хэлмэгсдийг хэрхэн дурсах бээээээ?????????.АНОД-ын 3,Зоригийн хэргийн 2,Тосон бумын 1,авилгачдын "айдас"лайвчин гм олон сайхан иргэд амьдралаараа хохирч явна.Эднийг яах вэ????Энд цугларсан хохирогчид орчин үеийн энэ хэлмэгдүүлэлтэнд санаа нь зовж үг хэлдэггүй юм байх д.

Avatar

Нэргүй 2023-09-09 202.126.90.19

Төр, засгийн өндөрлөгөөс нэг ч хүн оролцсонгүй !!! Энэ буруу шүү !!!

Avatar

Нэргүй 2023-09-09 213.87.146.222

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

chek 2023-09-09 103.57.92.230

энд төрөөс хэн ч оролцсонгүй МАН та нарт хамаатай шүү

Avatar

Нэргүй 2023-09-09 202.126.90.19

Үхэрсүх бол МАН-аа л өмөөрч байгаа даа !

Avatar

Нэргүй 2023-09-09 202.126.90.19

Манайхан бус Солонгосчууд голдуу л гашуудал илэрхийлсэн юмуу даа ! Манай оркууд Орос ах нараа өмөөрөөд хэлмэгдэгсэдийнхээ хохий нь дуудах нь холгүй байгаа даа, аягүй бол ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж