Н.Жокович 24 дэх удаагаа Их Дуулгад түрүүлэх үү, эсвэл…?

Хуучирсан мэдээ: 2023.09.09-нд нийтлэгдсэн

Н.Жокович 24 дэх удаагаа Их Дуулгад түрүүлэх үү, эсвэл…?

Н.Жокович 24 дэх удаагаа Их Дуулгад түрүүлэх үү, эсвэл…?

Жокович 24 дэх удаагаа Их Дуулгад түрүүлэх үү эсвэл Медведев хоёр дахь түрүүгээ авах уу? АНУ-ын Нью Йорк хотноо талбайн теннисний 2023 оны сүүлийн Их Дуулга болох Америкийн Нээлттэй тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тус тэмцээний чансааг тэргүүлэгч Испаийн К.Алкараз ОХУ-ын теннисчин [3] Д.Медведевтэй тоглож 7:6, 6:1, 3:6, 6:3 харьцаатайгаар ОХУ-ын тамирчин илүүрхэв. Ийнхүү тус тэмцээний 2021 оны аварга Д.Медведев тус тэмцээний шигшээ тоглолтонд гурав дахь удаагаа шалгарч байна. 2021 онд аварга болохдоо Н.Жоковичийг хожиж анхны Их Дуулгын түрүүгээ хүртэж байсан бөгөөд тухайн жилийн бусад бүх Их Дуулгад Н.Жокович түрүүлээд байсан юм.

АНУ-ын 20 настай теннисчин Б.Шелтон, Сербийн домогт теннисчин [2] Н.Жокович нарын тоглолтонд Серби тамирчин 6:3, 6:2, 7:6 харьцаатайгаар илүүрхэж тус тэмцээнд 10 дахь удаагаа шигшээ тоглолтонд шалгарав.

Д.Медведев, Н.Жокович нар хоорондоо нийт 14 удаа тааран тоглоход 9 удаад нь Н.Жокович хожиж байв. Хэрэв Н.Жокович энэ удаагийн тэмцээнд түрүүлбэл түүний 24 дахь Их Дуулга болж өөрийн рекорд амжилтаа шинэчлэн тогтоох юм. Н.Жокович нь эрэгтэй теннисчдээс Их Дуулгад нийт 23 удаа түрүүлсэн амжилтаар одоогийн рекордыг эзэмшиж буй юм. Шигшээ тоглолт Улаанбаатарын цагаар Даваа гарагийн (2023.9.11) үүрийн 04:00 цагт явагдана.

Г.ХАНТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж