Ховд аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Ховд аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Ховд аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Тарваган тахлын шинж тэмдэг бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, шаардлагатай хариу арга хэмжээг авч ажиллаж байгааг анхааруулж байна.

Тодруулбал, өнөөдөр /2023.09.09/ Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, бусад арга хэмжээг хэрэгжүүлэх тогтоол гаргажээ.

Аймгийн онцгой комиссын хуралдаанаар халдвар илэрсэн иргэнийг бүсийн оношилгооны төвийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж, тусгаарлах мөн халдвартай иргэний ойрын хавьтлуудыг яаралтай тогтоож шинжилгээнд хамруулахыг үүрэг болгожээ.

Зооноз өвчин судлалын төвөөс өгсөн мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд авч үзвэл эрсдэлгүй аймаг, сум, дүүрэг нэг ч байхгүй. Бүгд эрсдэл өндөр байгаа ч үүнээс голомтот эрсдэл байж болзошгүй 15 аймаг 81 сум бий. Хяналт, яаралтай оношилгоо, шинжилгээний хувьд баг маш шуурхай ажиллаж байгаа. Хэрэв хугацаа алдвал энэ халдвараар шууд нас барах эрсдэл өндөр. Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамж, холбогдох мэргэжлийн бүх байгууллага, Экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар гээд бүгд л эрсдэлт үйлдэл гаргаж байгаа тохиолдлыг илрүүлэхээр идэвхжин ажиллаж байна.

Гол нь сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаад байхад иргэд санаатайгаар тарвага агнаж, тарваганы мах зөөвөрлөж, хорхог, боодог хийж идэж байгаа нь амиа хорлох нэг хэлбэр гэхэд хилсдэхгүй.

Тахлын тохиолдол аюултай, өвчилсөн хүмүүсийн тал нь нас бардаг гэдгийг бид мөн ч их анхааруулж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 17 хүн тарваган тахлаар өвдөж тэдний найм нь нас барсан. Энэ бол бага тоо биш. Сэжигтэй үйлдэл гаргаж, эрүүл мэнд амь насаараа хохирсон бол тэр хүн өөрөө л хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-09 66.181.160.121

Тарвага гэдэг амьтан чинь хархны нэг төрөл гэдгийг мэддэг бол уу

Avatar

Нэргүй 2023-09-09 66.181.189.23

мулгуу сданууд хийх ажилгүй бдг юмуу ардтүмэн юугаа иднүү яануу х*******н хор идсэнээс дэр л биз ард түмнийг хашиж хязгаарлаж хорьсон новшнууд 76 хулгайч гахайнуудаа идэж уухыг хориоч тэжээж чадахгүй нь ёроолгүй хоолны сав өмхий гахайнууд

Avatar

Нэргүй 2023-09-09 59.153.114.96

Тарвагаа идээд үхэж баймаар жинхэнэ орк бна даа чи

Avatar

Иргэн 2023-09-09 66.181.161.3

алтанбадралт алиа салбадайг зайлуулаач Болормаа даргааа

Avatar

Алтайка 2023-09-09 59.153.114.141

Онцгой байдлын дарга Алтанбадрал гэх нөхөр авгай хүүхдээ орхиж их л сайн явдаг бололтой. Энэ тэнд их хүүхэд хийсэн дээ.

Avatar

Нэргүй 2023-09-09 66.181.183.135

Энэ улсаа хорлох сүржигнэл шүү!! Ингэж дуулиан дэгдээж мөнгө идэх арга л бдаг

Avatar

Иргэн 2023-09-09 103.212.116.176

Жаргалант сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарла гэсэн байхад юун Ховд аймаг вэ??? Мэдээллээ зөв тавиач

Avatar

Зочин 2023-09-09 202.126.90.35

1990 оноос хойш монгол хүн үг хэлээр ойлгохоо больсон. Одоо бууны сумаар л ойлгуулж магадгүй.

Avatar

Нэргүй 2023-09-09 213.87.146.222

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-09 59.153.113.229

Энэ тарвага алаад, идээд байгаа улсдаа хатуухан арга хэмжээ авахгүй бол байдал дээрдэхгүй дээ, өвдөхөөр нь эмчлээд хөөрхийлээд байвал улам л л гаарна ш дээ, төр гэж байгаа бол төмөр нүүрээ харуулах хэрэгтэй л байна даа

Avatar

Лавлаа 2023-09-09 202.126.89.197

Монгол Улсын хэмжээнд авч үзвэл эрсдэлгүй аймаг, сум, дүүрэг нэг ч байхгүй. ————-Монгол улсын 331 сум тарваган тахлын эрсдэлтэй гэж ойлгох уу

Avatar

ОД 2023-09-09 78.156.33.196

ХҮНИЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ САНААТАЙГААР ҮЙЛДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГ

Avatar

Иргэн 2023-09-09 203.91.115.51

10 жилийн хугацаанд зөвхөн өндөгний хордлогоор хэдэн хүн явсан бол

Avatar

Нэргүй 2023-09-09 202.9.46.91

Битгий тэнэгт. Энэ чинь халдварт тахал. Халдвартай нэг тэнэг хотод ороод ирвэл улсаараа сүйрнэ. Өндөгний хордлого халдваргүй. Сэжиг бүхий, заваан орчинд хачин амт үнэртэй хоол авч идсэн хүний өөрийнх нь хохь.

Avatar

Тэнэг чамд 2023-09-09 202.126.89.222

Цэцэн болох гэсэн биш мулгуугын мулгуу болох гэж ийм тэнэг зүйл бичдэг юмуу тэнэг чинь.Хордлого тахал 2 оо ядаж ялгаж мэдчих хэрэгтэй мулгуу минь

Avatar

Амжилтын од 2023-09-09 103.212.118.157

Мэдлэг туршлага харцуулалт үнэхээр гоц иргэн байна.Өнөөдрийн Монголын хөгжилийн үнэн төрхийг харууллаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж