19-ийн үйлчигээний төв, ХСҮТ, Нарны зам зэрэг түгжрэлтэй байна

19-ийн үйлчигээний төв, ХСҮТ, Нарны зам зэрэг түгжрэлтэй байна

19-ийн үйлчигээний төв, ХСҮТ, Нарны зам зэрэг түгжрэлтэй байна

Улаанбаатарт дугаарын хязгаарлалт үйлчилж байгаа ч амралтын өдөр замын хөдөлгөөний түгжрэл ихэсч, замууд тэг зогсолттой болдог. Өнөөдөр ч мөн гол замууд түгжрэлтэй байгаа бөгөөд зайлшгүй шаардлагагүй тохиолдолд машингүй явахыг зөвлөж байна. Төв замуудад автомашины түгжрэл сийрэг байгаа ч Хан-Уул дүүргийн замууд, Нарны зам зэрэгт нийтийн тээврээс бусад эгнээний машинууд нэг байршилдаа 30-40 минут болж байгааг жолоочид хэлж байгаа юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн цахим хуудасны нөхцөл байдлын мэдээллээс харахад 19-ийн үйлчилгээний төв хүртэлх зам, Залуучуудын өргөн чөлөө  хэсгийн зам, Бага тойруу, Хавдар судлалын үндэсний төвөөс урдагш чиглэсэн талын гол замуудад 5 км-ээс доош хурдтай буюу тэг зогсолттой байна.

Харин СУИС, МУИС, 100 айл, зуслангийн чиглэлтэй замууд 10-25 км хурдтай буюу улбар шар өнгийн тэмдэглэгээтэй харагдаж байгаа юм. Иймд та бүхэн замын хөдөлгөөний мэдээллийг сайтар авч, аль хэсгээр зорчиж хөдөлгөөнд оролцохоо тооцоолж гарахыг зөвлөж байна. Замын хөдөлгөөний мэдээллийг энд дарж харна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-09 213.87.146.222

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж