Номын баяр ирэх долоо хоногт 3 хоног үргэлжилнэ

Номын баяр ирэх долоо хоногт 3 хоног үргэлжилнэ

Номын баяр ирэх долоо хоногт 3 хоног үргэлжилнэ

Үндэсний номын баяр 34 дэх удаагаа ирэх долоо хоногт болох гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 15-17-нд болох юм. Тэгвэл энэхүү номын баярын 240 мянган хүн үзэж сонирхдог арга хэмжээнд сайн дурын ажилтнаар ажиллах хүмүүсийг бүртгэж эхэлжээ.

Сайн дурын ажилтнаар номын баяр оролцох хүмүүс энэ линкээр нэвтэрч бүртгүүлэх боломжтой.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Үндэсний номын баярын 33 дахь удаагийн арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сард  “Илүү их уншъя” уриатайгаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин энэ жилийн хувьд номын баярын онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан аж.

Номын баярыг угтаж "Номын соёлт ертөнц” ТББ-аас постер зургийн уралдаан зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өөр бусад үйл ажиллагаануудыг ч зохиохоор төлөвлөсөн бөгөөд номын баяртай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "Номын ертөнц" пэйж рүү хандаж авах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мэдэлдээ 2023-09-09 139.5.217.206

таалдаа

Avatar

Нэргүй 2023-09-09 213.87.146.222

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

oc; 2023-09-09 216.38.195.74

xsy-

Avatar

ДЭМЖИГЧ-23 2023-09-09 103.57.93.135

Номын баярыг тэсэн хүлээж бна. Унших номоо зохиогчийн гарын үсэгтэй аваад л…. Миний хувьд түүхэн романд дуртай. Чингэсийн үр садын үргэлжлэл өнөөдөр хаана хүрч байгааг мэдэхсэн. Ж нь Бат хааны болон Өгөөдэй, Тулуйн үр хүүхдийн үргэлжлэл гм. Бидний үед гадаадын түүх л өнгөц үзэж бсан болохоос эх түүхийг үзэж бсангүй. Бодвол үндсэрхэг үзэл нтр-тэй холбоотой бсан юм болов уу. Эх оронч сэтгэлгээтэй болгоно гэвэл эх түүхээ сурталчлах хэрэгтэй байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж