Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2023.09.09-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийг зогсоожээ

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийг зогсоожээ

Сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэн, хүүхэд бүр урьдчилан сэргийлэх эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтойг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийг зогсоосон байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төв хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг зогсоосон байна.

Урьдчилан сэргийлэх багцын хувьд нас наснаас нь хамаараад хамгийн их өвчлөлийн тохиолдлоор нь үзлэг оношилгоо шинжилгээнүүд хийгддэг. Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийхдээ E-Баримт бүртгүүлэх аппликэйшнд хандан регистрын дугаараа шалгах, регистрын дугаар дээрээ өөр хүний дугаар хийх, солих боломжтой.

Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 1-нд эхэлсэн улсын хэмжээний эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн.

Тус үзлэг энэ оны тавдугаар сар хүртэл үргэлжилсэн гэдэг ташаа мэдээлэл. Үзлэг, шинжилгээ цаашид үргэлжлэн хийгдэж байгаа учир иргэд хүлээцтэй хандаж, өөрийн боломжид тохируулан эрт илрүүлэгт заавал хамрагдах хэрэгтэй" гэсэн юм.

Эрт илрүүлэгт хамрагдах иргэд харьяалал харгалзахгүй үнэгүй үзүүлэх боломжтой. Харин эрт илрүүлгийн хүүхдийн үзлэгийн тухайд зогссон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж