Улсын харцага Г.Ганхуягт байр, мал, жийп машин бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.08-нд нийтлэгдсэн

Улсын харцага Г.Ганхуягт байр, мал, жийп машин бэлэглэжээ

Улсын харцага Г.Ганхуягт байр, мал, жийп машин бэлэглэжээ
Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд зургаа даван улсын харцага цол хүртсэн Г.Ганхуягийн цолны мялаалга өчигдөр /2023.09.09/ болсон. Түүний шинэ цолны мялаалгаар хэд хэдэн компани, нутгийнхан нь орон сууц бэлэглэжээ. Тодруулбал, Ховд бөхийн дэвжээнээс гурван өрөө байр, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт төрсөн дүү С.Балжиннямын хамтаар "Арвай" хотхонд шинэ орон сууцаар урамшуулсан байна. Мөн Булган сумын малчид нутгийн хүү Г.Ганхуягтаа азарга адуу, 400 гаруй толгой мал бэлэглэжээ. Мөн Улаанбаатар хот дахь Булган сумын Нутгийн зөвлөл, "Торгон нутаг" клуб, нутгийн иргэдээс "Ланд-300" автомашин бэлэглэсэн гэнэ.
Наадамд хүчит 64 бөх зодоглосноос улсын заан Б.Бат-өлзий түрүүлж, аймгийн арслан У.Батцоож үзүүрлэсэн байна.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Ганбаатарын Ганхуяг таамаг эвдэн улсын харцага болж, наадамчин олноо цэнгүүлсэн. Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Ганбаатарын Г.Ганхуяг 1996 оны гуравдугаар сарын 15-нд Ховд аймагт төржээ. Биеийн өндөр 170 см, 92 кг жинтэй.

АМЖИЛТ:

  • 2013.07.09-нд Сумын заан
  • 2017.07.11 Сумын заан /баталсан/
  • 2015.07.11 Сумын заан /2 баталсан/
  • 2021.08.05 Аймгийн арслан
  • 2023.07.12 Улсын харцага

Г.Ганхуягийн хувьд чөлөөт бөхөөр хичээллэдэг, ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер цолтой. 2019 оны Азийн аваргаас 86 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа буюу 2023 онд 92 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж