Путины охин барууны хэвлэлд судалгааны ажлаа нийтэлсээр байна

Путины охин барууны хэвлэлд судалгааны ажлаа нийтэлсээр байна

Путины охин барууны хэвлэлд судалгааны ажлаа нийтэлсээр байна

ОХУ-ын ерөнхийлөгч Путины охин Мария Воронцова нь Москвагийн их сургуулийн судлаач. Тэрбээр дотоод шүүрлийн судлал буюу биеийн дааврын зохицуулалтын тогтолцоог судалдаг. 

Украин дахь дайнтай холбоотойгоор олон улс Путины гэр бүлийг тусгаарлахыг оролдсон ч барууны эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгаагаа нийтэлсээр байна. Тухайлбал, Швейцарийн нээлттэй хэвлэл болох "MDPI"-д түүний хамтран зохиогчоор оролцсон хэд хэдэн нийтлэл хэвлэгдсэн. ОХУ-аас Украинд довтлохын өмнөхөн мөн АНУ-ын Дотоод шүүрлийн нийгэмлэгтэй холбоотой сэтгүүлд түүний нийтлэл гарчээ. "The Journal of Clinical Endocrinology & Metabolism" сэтгүүлийн нийтлэл яг Оросын довтолгоо эхэлсэн өдрүүдтэй давхцан гарсан байна.

Харин АНУ-ын Дотоод шүүрлийн нийгэмлэгээс мэдэгдэхдээ "Дайн гарснаас хойш доктор Воронцоватай ямар ч ажил хэргийн харилцаагүй, гэрээний үүрэг хүлээгээгүй гэдгээ баталж чадна" гэжээ. 

Мария Воронцова нь Путины анхны эхнэр Людмила Путинагаас төрсөн хоёр хүүхдийн нэг бөгөөд 2011 онд Москвагийн их сургуулийг анагаахын чиглэлээр төгссөн. Тэрбээр Голландын бизнес эрхлэгчтэй гэрлэж, Нидерландад хэсэг амьдарсан боловч сүүлд нь салж, Москвад буцаж иржээ. Түүнийг судалгааны ажилдаа зориулж Кремлиэс олон тэрбум ам.долларын санхүүжилт авсан гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэж байсан. 

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-09 139.5.218.239

Мундаг эрдэмтэн байна. Чамд ямар ч падлийгүй бөгөөд чамд өчүүхэн ч муу юм хийгээгүй, харийн хүнийг муулах ямар хэрэг байна аа?

Avatar

ХАХАХА 2023-09-09 59.153.114.76

ЭНЭ ШУГНАЙСАН АВГАЙГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Ү 2023-09-09 59.153.114.249

Яаанаамэдрэл юмуу

Avatar

Нэргүй 2023-09-09 213.87.146.222

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-09 38.42.106.107

Буруу нь юу гэж? Эрдмийн хүний нийтлэлийг энд тэнд хэвлэсэн л байна

Avatar

Нэргүй 2023-09-09 139.5.216.221

Оросдоо нийтлэхгүй яагаад нөгөө газар доогуур ортол нь муулаад байгаа улсуудынхаа хэвлэлд нийтлээд байнаа ???????. Яагаад гэвэл судалгааных нь ажлыг Оросод ойлгодог хүнгүй болсон учраас ойлгодог газар нь л хэвлэхээс өөр яах билээ!!!!! Ойлгодогууд нь бүгд энэ улсаас дүрвэж гарсан эсвэл алуулсан учраас.Одоо зөвхөн Пу агаа оркуудтайгаа үлдсэн

Avatar

хүннү 2023-09-09 103.161.242.101

Хүний эрүүл мэндэд, тэр тусмаа залуу охид бүсгүйчүүдэд маш хэрэгтэй судалгаа байна. Аль ч орны сэтгүүүлд нийтэлж болно.

Avatar

Зочин 2023-09-09 192.82.92.42

Эрдэмтэнд хязгаар хориг байх учиргуй, учир нь тэд хун терелхтний телее ажилладаг юм.

Avatar

Бат үүл 2023-09-09 103.57.92.222

Ардчилал чинь хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй гээ биздээ

Avatar

Ф 2023-09-09 59.153.114.249

ТиймээТэгсэн чинь хэдэн юмнууд НҮБ-ын уриа лоозонг хүртэл ардаа хэнийг ч битгий үлдээ бүгдэд нь хүч хэрэглэ гэж амьдрал ахуйдаа хэрэглэж та бас охинтой юу гэж бодож байна?

Avatar

Нэргүй 2023-09-09 66.181.189.167

Болохгvй ш дээ, барууныхныг муулж байж сэтгvvлд нь нийтлэлээ тавих хэрэггvй ш дээ. Харин Монголын Анагаах ухаан сэтгvvлд тавих хэрэгтэй

Avatar

зочин 2023-09-09 66.181.182.233

ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж