Путины охин барууны хэвлэлд судалгааны ажлаа нийтэлсээр байна

Хуучирсан мэдээ: 2023.09.09-нд нийтлэгдсэн

Путины охин барууны хэвлэлд судалгааны ажлаа нийтэлсээр байна

Путины охин барууны хэвлэлд судалгааны ажлаа нийтэлсээр байна

ОХУ-ын ерөнхийлөгч Путины охин Мария Воронцова нь Москвагийн их сургуулийн судлаач. Тэрбээр дотоод шүүрлийн судлал буюу биеийн дааврын зохицуулалтын тогтолцоог судалдаг. 

Украин дахь дайнтай холбоотойгоор олон улс Путины гэр бүлийг тусгаарлахыг оролдсон ч барууны эрдэм шинжилгээний сэтгүүлд судалгаагаа нийтэлсээр байна. Тухайлбал, Швейцарийн нээлттэй хэвлэл болох "MDPI"-д түүний хамтран зохиогчоор оролцсон хэд хэдэн нийтлэл хэвлэгдсэн. ОХУ-аас Украинд довтлохын өмнөхөн мөн АНУ-ын Дотоод шүүрлийн нийгэмлэгтэй холбоотой сэтгүүлд түүний нийтлэл гарчээ. "The Journal of Clinical Endocrinology & Metabolism" сэтгүүлийн нийтлэл яг Оросын довтолгоо эхэлсэн өдрүүдтэй давхцан гарсан байна.

Харин АНУ-ын Дотоод шүүрлийн нийгэмлэгээс мэдэгдэхдээ "Дайн гарснаас хойш доктор Воронцоватай ямар ч ажил хэргийн харилцаагүй, гэрээний үүрэг хүлээгээгүй гэдгээ баталж чадна" гэжээ. 

Мария Воронцова нь Путины анхны эхнэр Людмила Путинагаас төрсөн хоёр хүүхдийн нэг бөгөөд 2011 онд Москвагийн их сургуулийг анагаахын чиглэлээр төгссөн. Тэрбээр Голландын бизнес эрхлэгчтэй гэрлэж, Нидерландад хэсэг амьдарсан боловч сүүлд нь салж, Москвад буцаж иржээ. Түүнийг судалгааны ажилдаа зориулж Кремлиэс олон тэрбум ам.долларын санхүүжилт авсан гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэж байсан. 

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж