"Монголын нотариатчидын танхим"-аас өнөөдөр /2023.09.08/ мэдээлэл хийлээ.
УИХ-аас 2011 онд Нотариатын үйлчилгээний хөлс зардлыг баталснаас хойш өөрчлөн шинэчлээгүй аж. Үүнтэй холбоотойгоор нотариатын үйлчилгээний төлбөрийн зарим хэсгийг өөрчлүүлэх шаардлага тулгарсан байна.
Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргал "Гадаад улсад сурч, ажиллаж амьдарч буй иргэдэд нотариатын үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага байдаг. Энэ үйлчилгээг цахимжуулж, иргэн гадаад улсад гэрчлэгдсэн баримт бичгийг зөвхөн Гадаад харилцааны яамны Консулын газраас авдаг байсан бол одоо өөрт хамгийн ойр байрлах нотариатчаас авах боломжтой болсон.
Монголын Нотариатчдын танхим нь дээрх ажлуудыг хийх, цахим нотариат системээ хөгжүүлэхдээ өөрсдийн дотоод боломжоо ашиглан санхүүжилтээ хийсэн. Бид улсын төсвөөс санхүүждэггүй, өөрийн үйл ажиллагааны зардлаа хариуцан ажилладаг. Инфляц өсөж, нотариатын албан хэрэгцээний канон, принтерийн хор, бичгийн цаасны үнэ, ажлын байрны түрээсийн үнэ өссөн. Иймд Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Танхимын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйлчилгээний хөлс болон тээврийн зардлын хэмжээг баталдаг учраас баримт бичгийн хуулбар, орчуулга, гарын үсгийн баталгаа гэрчлэх гэх мэт тодорхой төрлийн нотариатын үйлчилгээний хөлс, зардлаа нэмэгдүүлэх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжлахаар болсон" гэлээ.
Сануулахад, нотариатын үйлчилгээ цахимжсан бөгөөд иргэний үнэмлэхгүй байсан ч хурууны хээгээ ашиглаад нотариатын үйлчилгээ авах боломжто болсон байнай. Тухайлбал, нотариатын цахим баримт буюу архив нь E Mongolia системд холбогдсон. Ингэснээр иргэн нотариатаар үйлчлүүлсэн баримтаа авах боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд 30 мянга гаруй иргэн E Mongolia систем руу нэвтрэн өөрийн нотариатын үйлдэлтэй холбоотой мэдээллийг авсан статистик байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ