Булган аймгийн 20 оюутан Шинхан их сургуульд суралцана

Булган аймгийн 20 оюутан Шинхан их сургуульд суралцана

Булган аймгийн 20 оюутан Шинхан их сургуульд суралцана

Сурлагаараа тэргүүлсэн Булган аймгийн 20 оюутан БНСУ-ын Шинхан их сургуульд суралцахаар болж, өчигдөр /2023.09.07/ тус улсыг зорьжээ. Булган аймгийн Засаг даргын тайлбараар бол дээрх 20 оюутан нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, эрчим хүч, зам, гүүрийн инженер мэргэжлээр суралцана.

Булган аймгийн хэмжээнд дээрх мэргэжлийг эзэмшсэн боловсон хүчнүүд нэн хэрэгтэй байгаа тул тус аймгийн Засаг даргын Тамгын газраас сургалтын төлбөрийг нь даан, боловсон хүчнүүдээ бэлтгэж эхэлж буй аж. Тэд сургуулиа төгсч ирээд аймаг, сумандаа ажиллана.

Оюутнууд эхний нэг жил хэлний бэлтгэлд суух бол хоёр дахь жилээс өөрсдийн сонгосон мэргэжлээрээ суралцаж, төгсөх юм байна.

Сануулахад, Булган аймаг, БНСУ-ын Кёнги аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Шинхан их сургуульд 20 оюутнаа сургахаар болж, өнгөрсөн тавдугаар сард хоёр тал ярилцаж, шийдвэрлэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-09-08 202.126.90.128

дахиад бааахан зээлээр сурсан төлбөрөө төлөөгүй асуудал үүсэх нь дээ.

Avatar

б 2023-09-08 66.181.160.102

Хэний хүүхэд яаж явсныг нь Булганыхан шалгах хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-08 59.153.113.229

Хаха, төгсөөд яг булгандаа очиж харагдаач, ихэнх нь содоо харлана, төгсөж ирсэн ганц нэг нь хотод шингэнэ, угаасаа ингэнэ гэдгийг мэдэж байгаа, ямар улсын хүүхдүүд явж байгаа нь ч ойлгомжтой ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж