Булган аймгийн 20 оюутан Шинхан их сургуульд суралцана

Хуучирсан мэдээ: 2023.09.08-нд нийтлэгдсэн

Булган аймгийн 20 оюутан Шинхан их сургуульд суралцана

Булган аймгийн 20 оюутан Шинхан их сургуульд суралцана

Сурлагаараа тэргүүлсэн Булган аймгийн 20 оюутан БНСУ-ын Шинхан их сургуульд суралцахаар болж, өчигдөр /2023.09.07/ тус улсыг зорьжээ. Булган аймгийн Засаг даргын тайлбараар бол дээрх 20 оюутан нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, эрчим хүч, зам, гүүрийн инженер мэргэжлээр суралцана.

Булган аймгийн хэмжээнд дээрх мэргэжлийг эзэмшсэн боловсон хүчнүүд нэн хэрэгтэй байгаа тул тус аймгийн Засаг даргын Тамгын газраас сургалтын төлбөрийг нь даан, боловсон хүчнүүдээ бэлтгэж эхэлж буй аж. Тэд сургуулиа төгсч ирээд аймаг, сумандаа ажиллана.

Оюутнууд эхний нэг жил хэлний бэлтгэлд суух бол хоёр дахь жилээс өөрсдийн сонгосон мэргэжлээрээ суралцаж, төгсөх юм байна.

Сануулахад, Булган аймаг, БНСУ-ын Кёнги аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Шинхан их сургуульд 20 оюутнаа сургахаар болж, өнгөрсөн тавдугаар сард хоёр тал ярилцаж, шийдвэрлэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж