Хэлмэгдэгсэд зориулж бүх гандан, хийдэд бүтэн өдрийн ном хурна

Хэлмэгдэгсэд зориулж бүх гандан, хийдэд бүтэн өдрийн ном хурна

Хэлмэгдэгсэд зориулж бүх гандан, хийдэд бүтэн өдрийн ном хурна

1996 оноос жил бүрийн есдүгээр сарын 10-ныг онцлон тэмдэглэж, хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх болсон. Нийт 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлж, өрх бүрийн амьдралд гуниг зовлон дагуулсан тус өдрөөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон бусад сүм хийдүүдэд бүтэн өдрийн ном хурах үйл ажиллагаа болох юм байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан төрийн өндөрлөгүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөхөөс гадна бурхан шашны төлөөлөл сүм, хийдүүдэд ийнхүү бүтэн өдрийн уншлагыг зохион байгуулахаар энэ жил онцлог аж.

Гандантэгчэнлин хийдээс "Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөн халуун амь, нэгэн амьдарлаараа хохирсон бүхнийг дурсах есдүгээр сарын 10-ны өдрийг тохиолдуулан "ХЭЛМЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ" нэг өдрийн хөтөлбөрт арга хэмжээнд иргэд сүсэгтэн бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна" гэв.

Эргэн сануулахад, Монголын бурхан шашны эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаад, лам хуврагууд, алтан ургийн ноёд түшмэдүүдийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазалсан байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-08 213.87.134.237

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж