Хойд Солонгос улс үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярт зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүндэтгэлийн цэцгийн баглаа илгээснийг "KCNA" агентлаг онцолжээ. Цэцгийн баглааг есдүгээр сарын 7-ны өдөр Хойд Солонгос улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна.
Удирдагч агсан Ким Ил Сун 1948 оны есдүгээр сарын 9-ний өдөр Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсыг үүсгэн байгуулсан.
БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээ есдүгээр сарын 9-ний Бямба гаригт нийслэл Пёньянд болно. Баярын арга хэмжээнд улс орны хөгжил цэцэглэлтийн төлөөх тэмцэлд үүрэг гүйцэтгэсэн бүх шатны төрийн байгууллагын депутатууд болон эх оронч хөдөлмөрчин иргэд оролцох юм. Оролцогчид Пүрэв гаригт нийслэлд хүрэлцэн иржээ.
Удирдагч Ким Жон Ун Пакистан, Индонези, Никарагуа, Уганда, Иран, Зимбабве, Мали зэрэг улсын удирдагчдаас баярын мэндчилгээ хүлээж авсныг мөн "KCNA" онцоллоо.
Эх сурвалж: KCNA