“Үгүй” гэж хэлж сурах 5 арга

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

“Үгүй” гэж хэлж сурах 5 арга

Завгүй, ид ажилтай байх үед чинь хэн нэгэн хүн яаралтай дуудах, ажилтай явахад таарсан танил чинь цаг заваас чинь үрэх гэсэн үед танд “үгүй” гэж хэлэхэд хэцүү байдаг уу. Энэ тохиолдолд та “үгүй” гэдэг үгийг өөрийн болгох хэрэгтэй. Та бэлэн үү? Надтай хамт хэлээрэй.  “ҮГҮЙ”. Гэхдээ мэдээж хэн нэгэнд шууд л “Үгүй” гээд хэлчих амаргүй. Ялангуяа бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө өмнө таьдаг хүний хувьд бол бүр ч төвөгтэй. Гэвч бид өөрсдийн ертөнцийг бий болгож байж амжилт олно гэдгийг мэднэ шүү дээ. Тиймээс “үгүй” гэж хэлснээр өөртөө амжилтад хүрэх орон зайг бий болгодог гэдгийг санаарай. Ингээд танд дараах 5 аргыг хэрэгжүүлээд үзэхийг зөвлөж байна.  
1. Хэн нэгэн танаас  ямар нэг зүйл хийлгэхийг гуйвал энэ нь таны чадварт найдаж байгаа хэрэг. Харин толгой эргэм том төсөл эсвэл үдэшлэгт оролцохдоо өөрийгөө үнэлж цэгнээд  бидний мэдэх хариуг хэл.
2. Өөрийнхөө хүндэтгэл, сонирхлыг илэрхийл. Урилгын хариуд талархлаа илэрхийлж, саналын талаар өөрийн сэтгэгдлээ хэл. Хэн ч таныг хүчилж чадахгүй гэдгийг сана.
3. Татгалз.Түүний саналыг нэгэнт сонссоны дараа цөөхөн эелдэг үгээр татгалз. Хэрвээ “үгүй” гэж хэлэх нь хэцүү санагдвал чадахгүй гэдгээ ойлгуул.
4. Өөр зүйл санал болго. Хэрвээ салахгүй шалаад байвал өөр зүйл санал болго. Гэхдээ өөрөө эцэст нь өрөнд унахгүй зүйл бодож олоорой.
5. Сана. Хэрвээ хүмүүсийн хүсэлтэд татгалзаж байхаар хичээж байгаа бол толин дээрээ “үгүй” гэж цаасан  дээр бичээд наа. Ингэснээр татгалзахаар байсан ч зөвшөөрч орхидог хүмүүст “үгүй” гэж хэлж сурна. Хэвшил болгохын тулд 100 удаа давтаж хэлээрэй. Хийж чадахааргүй, боломжгүй зүйл хүссэн хүнээс уучлал гуйх хэрэггүй. Ингэж хэлж сурахад танд муудах зүйл байхгүй. Харин аажимдаа та амьдрал тань өөрчлөгдөж байгааг мэдэрч, бүх зүйл хялбар болохыг ухаарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж