ОХУ: Беларусь дахь цэргүүдийнхээ дийлэнхийг эргүүлэн татжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.08-нд нийтлэгдсэн

ОХУ: Беларусь дахь цэргүүдийнхээ дийлэнхийг эргүүлэн татжээ

ОХУ: Беларусь дахь цэргүүдийнхээ дийлэнхийг эргүүлэн татжээ

ОХУ-ын эрх баригчид Беларусь дахь ихэнх цэргээ эргүүлэн татсаныг Украины Хил хамгаалах албаны хэвлэлийн төлөөлөгч Андрей Демченко өчигдөр /2023.09.07/ хэллээ. "ОХУ сургуулилалтаа дуусгасан ангиудаа бараг бүгдийг нь эргүүлэн татсан. Оронд нь шинэ анги илгээгээгүй. Беларусь улсыг Оросын цэргийн албан хаагчдын бэлтгэл сургуулилтын полигон болгон ашиглаж, 10-11 мянган цэрэг байршуулсан. Аливаа хорлон сүйтгэх ажиллагаанаас урьдчилан сэргийлэхийн тулд хилийг бэхжүүлэх хүчин чармайлт үргэлжилсээр байна" гэж Демченко мэдэгдэв. 

ОХУ зүүн Украин дахь Купянск-Лиман хэсгийн довтолгоонд оролцуулахаар Беларусь руу цэрэг шилжүүлсэн гэж өмнө нь Украины Зэвсэгт хүчний нэгдсэн командлагч, дэслэгч генерал Сергей Наев хэлж байсан. 

Беларусь дахь орос цэргүүдийн тоо цөөрсөөр байгааг долдугаар сард мөн  мэдээлж байв. Тухайн үед Хил хамгаалах албаны хэвлэлийн төлөөлөгч Андрей Демченко "Беларусийн хилийн нөхцөл байдал бидний бүрэн хяналтад хэвээр байна. Хилийн нөгөө талд довтолгоо хийх шаардлагатай бүлэглэл байгааг бид харахгүй байна. Гэсэн хэдий ч бид дайнд бэлэн байх ёстой. Харамсалтай нь Беларусь улс Украины эсрэг дайнд Оросыг дэмжсээр байна. Орос ч мөн адил Беларусийг цэргийн сургалтын талбар болгон ашигладаг. Аз болоход сүүлийн үед Беларусь дахь орос цэргүүдийн тоо цөөрч байгаа. Саяхныг хүртэл бид 2000 цэрэг байна гэж тооцоолсон. Ойрын ирээдүйд илүү олон цэргийг Беларусийн нутаг дэвсгэрт авчрахыг үгүйсгэх аргагүй. Одоогоор тийм зүйл ажиглагдахгүй байна" гэж хэлж байжээ. 

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж