"Спорт бол хоёр улсын хамтран ажиллах боломжтой салбар"

"Спорт бол хоёр улсын хамтран ажиллах боломжтой салбар"

"Спорт бол хоёр улсын хамтран ажиллах боломжтой салбар"

Монгол Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, тус хорооны ажлын хэсгийн дарга Э.Тэмүүжин нар Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хорхе Альберто Феррер Родригестэй хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгуулав. Хоёр тал Монголын болоод Бүгд найрамдах Куба улсын спортын салбарт хамтарч ажиллахаар тохиролцов.

Манай улсын салбарын сайдын хувьд УИХ-дахь Монгол Кубын парламентийн бүлгийн дарга. Харин Хорхе Альберто Феррер Родригесийн хувьд Кубын үндэсний ассамблей дахь Куба Монголын парламентийн найрамдлын бүлгийн даргаар ажилладаг. Тэрбээр спортын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнийг Куба улсад хүрэлцэн ирж спортын олон талт хамтын үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахыг хүслээ. Тэд Монгол Кубын парламент хоорондын бүлгийн ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Мөн хоёр улсын их хурлын дэд дарга нарын цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов. Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд Монгол Улсад Кубын боксын спортын дасгалжуулагчдыг томилон ажиллуулах, хамтрагч улсад хөгжингүй байгаа бусад спортын төрөлд хамтран ажиллах талаар хүсэлт тавилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж